МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Ж.ГАНБААТАР ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ АЖИЛЛАЖ БАЙНА
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Ж.ГАНБААТАР ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ АЖИЛЛАЖ БАЙНА

Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадагва тэргүүтэй яамны удирдлагын төлөөлөл өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллаж байна. Үдээс өмнө тэд үйлдвэрийн газрын удирдлагууд, уурхайчин хамт олны төлөөлөлтэй уулзалт хийж, салбарын яамны бодлого чиглэл, өрнөж буй үйл явдал, ойрын хугацаанд Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудлуудыг Засгийн газар хэрхэн шийдвэрлэснийг танилцууллаа. Энэхүү уулзалтад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны уул уурхайн бодлогын газрын дарга Б.Элбэгзаяа, Сайдын зөвлөх А.Батсайхан, Ашигт малтмал газрын тосны газрын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Г.Мөнхсайхан, Кадастрын хэлтсийн дарга Д.Батмагнай, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Зэс, металлын группийн дарга Х.Бадамсүрэн нар оролцсон юм.   

Эх сурвалж: “Erdenettoday.mn

Уулзалтын эхэнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон дэлхийн зэсийн зах зээлийн өнөөгийн байдал, цаашдын төлөв хандлагын талаар тойм мэдээлэл хийж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн томоохон төсөл хөтөлбөрийн талаар танилцуулсан юм. 44 жил тасралтгүй ажилласан Эрдэнэт үйлдвэрийн уул геологийн нөхцөл хүндэрч, хүдрийн агуулга жил ирэх тусам тогтмол буурч, тэр хэрээр зардал өсөж байгаа энэ үед үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх, эдийн засгийн үр ашгийг бууруулахгүй байх, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зорьж байна. Энэ зорилтын хүрээнд 2022 онд Баяжуулах үйлдвэрийн хүчин чадлыг жилд 6 сая тонноор нэмэгдүүлэх өргөтгөл шинэчлэл хийж, Нунтаглан баяжуулах хэсэгт жилд 12 сая тонн хүдэр нэмж боловсруулах хам баяжуулалтын шинэ шугам барьж, Цэвэр ус дамжуулах 3-р шугамын бүтээн байгуулалтыг дуусгаж ашиглалтад хүлээн авснаа энэ үеэр танилцуулав. Мөн Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх, Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр шинээр барих, Үйлдвэрлэл, технологийн паркийг холбогдох дэд бүтэц, бүрэлдэхүүнт үйлдвэрүүдийн хамт байгуулах ажил ид өрнөж байна. Ирэх онд эдгээр төслөөс гадна Химийн төв лаборатори, Засвар механикийн заводын өргөтгөл, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний ажилд хөрөнгө оруулалт хийх талаар мэдээллээ.    

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар Эрдэнэт үйлдвэрийн нөөцийг нэмэгдүүлэх, хэвийн тасралтгүй үйл ажиллагааг хангах зорилгоор Орхон, Булган аймгийн зарим сумдын нутагт орших, Хунчир, Хөх асгат, Согоот, Зөөхийн гол, Ундрах, Оюут хэмээх газарт ашигт малтмалын талбай олгох асуудлыг Засгийн газрын саяхны хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэснийг дуулгав. Үүний дагуу “Эрдэнэт үйлдвэрт” ТӨҮГ-т ашигт малтмалын хайгуулын зургаан зөвшөөрлийн хэмжээнд нийт 99,5 мянган га талбайг олгох шийдвэр гарсныг танилцуулж, тусгай зөвшөөрлийн гэрчилгээг Ерөнхий захиралд гардууллаа. Мөн Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах Засгийн газрын шийдвэрийн дагуу Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумын нутаг дэвсгэрийг хамарсан 1217 га газрыг паркийн зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэр гурав хоногийн өмнө гарсныг танилцуулсан юм. Мөн исэлдсэн хүдрийн овоолго Эрдэнэт үйлдвэрийн өмч учраас үйлдвэрийн газар өөрөө ашиглах нь зүйтэй хэмээн үзэж буйгаа хэлсэн.

дээс хойш, Ж.Ганбаатар сайд, яамны төлөөлөгчдийн хамт Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа. Тэрээр Монгол Улсад Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд Эрдэнэт хотод зохион байгуулагдсан “Уурхайчдын спортын их наадам 2022”-ын шилдгүүдэд шагнал гардуулах ёслолд оролцох юм.  

 

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН