МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Өвөрхангайн дарга нарын шийдвэрээс болоод Эрдэнэтэд шуудай нүүрс 9000-д хүрлээ
Өвөрхангайн дарга нарын шийдвэрээс болоод Эрдэнэтэд шуудай нүүрс 9000-д хүрлээ

Хаа хол байгаа Өвөрхангай аймгийн дарга нар манай Эрдэнэт хотын зах зээл дээр зарагдаж байгаа шуудай нүүрсний үнийг тогтоодог болчихсон юм уу. Юу яриад байгаа нөхөр вэ гэж та бухимдаж магадгүй. Бодит байдал дээр өнөөдрөөс Эрдэнэтийн гудамжаар зарагдах шуудай нүүрс хэд хоногийн өмнө  7000 төгрөг байсан бол өчигдөр 8000 болсон. Өнөөдөр 9000 төгрөг гэж байна. Олдоц нь ч тааруухан болж байгаа тухай дуулдана.

Манай Эрдэнэтийн гэр хорооллын иргэд гэлтгүй Жаргалант сумынхан, уурын зуухан галлагаатай гэр хорооллын сургууль, цэцэрлэг, соёлын төвүүд Өвөрхангай аймгийн Баянтээгийн нүүрсний уурхайгаас тээвэрлэн ирсэн нүүрсийг өвлийн улиралд түлшиндээ хэрэглэдэг. Саяхан Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хот Баянтээгийн уурхайг холбосон 50-60 км замыг хатуу хучилттай болгожээ. Өвөрхангай аймгийн удирдлагаас энэ замынхаа насжилт, элэгдэл хорогдол, эвдрэлийг нь хамгаалах үүднээс 40 тн-оос дээш жинтэй тээврийн хэрэгслийг зорчуулахгүй байх шийдвэр гаргасан байна. Ингэснээр манай аймгаас Баянтээгийн уурхайгаас нүүрс тээвэрлэдэг том оврын “Хово” маркын машинууд тээвэрлэлт хийхэд хүндрэл учирч энэ тухайгаа аймаг, орон нутгийн удирдлагадаа дуулгасан байна. “Ийм мэдээлэл үнэн, асуудлыг дээд шатанд нь болоод сумын Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд шийдэхээр ажиллаж байгаа” талаараа Баян-Өндөр сумын удирдлага болох Б.Баасансүрэн аймгийн Засаг даргын шуурхай дээр мэдээлсэн. Аймаг, орон нутгийг ч анхаарахыг хүссэн. Нэг үгээр хэлбэл, Өвөрхангайн Засаг даргад Орхон аймгийн Засаг даргаас “хаан хүн хаан хүнтэйгээ харьцаж байгаа мэт” бичиг тоот үйлдэх, явуулах л арга үлдээд байгаа бололтой. Гэтэл Зам тээврийн яамны удирдлагууд Өвөрхангайн удирдлагын энэ шийдвэрийг “Зөв ажил. Замаа хамгаалах хэрэгтэй” хэмээн дэмжиж байгаа нь асуудлыг хүндрүүлж мэдэх нь.

Эрдэнэтээс нүүрс тээвэрлэхээр явж байгаа “Хово” машинууд чиргүүлтэйгээ явдаг, нэг удаагийн рейсээр 60-70 нь-ыг ачиж ирэхгүй л бол алдагдалтай байдаг. Түлш шатахуунаа ч дийлэхгүй болоход хүрдэг тул болохоо байлаа хэмээн албан бичиг хүргүүлж байгаа гэнэ.  Энэхүү 60-70 тн дээр “Хово”-гийн өөрийн жин 14-16 тн, чиргүүлийн жин 6 тн-ыг нэмбэл явж өгнө л дөө.  Тэр холоос чиргүүлгүй дангаараа 20 тн нүүрс ачих нь “Хово”-д даацын хувьд юу ч биш ч эдийн засгийн тооцооны хувьд хасах бланстай гарах дээрээ тулна. Ядаж байхад яр гэгчээр энэ үед Улаанбаатар төдийгүй орон нутагт Дизель түлш байхгүй болсон нь асуудлыг улам ч хүндрүүлж байх шиг.   

Байдал хүндэрсэн энэ үед аймгийн Засаг дарга С.Батжаргал эрдэнэтчүүдийн чихэнд чимэгтэй нэгэн мэдээллийг фээсбүүкээрээ хүргэж байна. Албан ёсны хаягнаасаа хүргэж байгаа юм чинь баталгаатай.

Тэрбээр

Нүүрсгүй шийдэл - Монгол гэрт зориулсан дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн ЧИП багц нэвтрүүлэх төсөл нь Орхон аймагт хэрэгжиж эхэллээ.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сан (НҮБХС)-ийн “Агаарын бохирдлоос эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй төсөл юм.

Төслийн багийнхан энэ сарын 23,24,25-ны өдрүүдэд манай аймагт ажиллана.

Төсөл хэрэгжүүлэгч байгууллагууд:

БОАЖЯ, ЗДТГ, Пипл Ин Нийд (ПИН) ОУТББ,

ШУТИС-ын Барилга архитектурын сургууль,

Тогтвортой Санхүүжилтийн Холбоо.

Та бүхэн төсөл болон багцын дэлгэрэнгүй мэдээллийг АГААРНЭГ Фэйсбүүк хуудсаар эсвэл 77152828 лавлах утсаар холбогдон аваарай” хэмээх мэдээллийг эрдэнэтчүүдээ хүргэж байна.

 

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН