ЛХАГВА
2024.04.25
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Б.Мягмарсүрэн:1.9 сая гэдэг бол маш хямдхан байгаа юм л даа
Б.Мягмарсүрэн:1.9 сая гэдэг бол маш хямдхан байгаа юм л даа

Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хурлаар “Орлогод нийцсэн орон сууцны байрны талаар авах зарим арга хэмжээний тухай” асуудлыг хэлэлцсэн. Уртын гол багт баригдаж байгаа 5 блок байрыг аймаг, орон нутгийн удирдлагын зүгээс газрыг нь үнэ төлбөргүй өгч, дээр нь инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийг нь татан оруулсан. Нэмээд барилга барих мөнгийг төсөвт суулган бариулж байгаа. Орлогод нийцсэн орон сууцны байрыг манай аймаг гүйцэтгэгч байгууллагад захиалахдаа нэг метр кв-ын үнийг 1 сая 650 мянган төгрөг байхаар гэрээ хийсэн.

  Гэтэл өнөөдөр барилга ашиглалтад орох болоход өнөөх Орлогод нийцсэн орон сууцны байрын үнэ тойрсон яриа халуун сэдэв болж байна. Нэг метр кв-ын үнэ 1.9 саяаас 2 сая 50 мянган төгрөг болох гэнэ, үүнээс илүү үнэтэй байх ёстой гэсэн мэдээлэл гарах болсон. Зөвлөлийн хурал дээр цөөнхийн бүлгийн төлөөлөл болох аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Мягмарсүрэн “Орлогод нийцсэн орон сууцны байрны үнэ 1.9 сая төгрөг байх нь маш хямдхан байгаа юм л даа” гэсэн байр суурийг илэрхийлсэн. Түүний үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

/Уртын гол багт баригдаж байгаа Орлогод нийцсэн орон сууцны барилга/

Б.Мягмарсүрэн:Орлогод нийцсэн орон сууцны байр гээд нэр томъёоны хувьд бол нэг метр квадрат талбайн үнэ рүүгээ хараад, үнэтэйгээ харьцуулаад нэр томъёогоо бодоход ойролцоо очиж болж байгаа юм. Гэтэл өнөөдөр зах зээл дээр нэг метр квадрат шинэ орон сууцны үнэ арай өөр байна. Энэ чинь сүүлийн үед баригдаж байгаа шинэ байр. Хийц нь бүрэн цутгамал, бодвол хөөсөн дулаалгатай байгаа байх. Ийм шинэ байрны метр кв-ын үнэ 1.9 сая, нэг сая 9 зуун 52 гээд харвал асар хямдхан сонсогдож байна. Сая Түвшээ дарга хэлж байна. Орхон аймагт нэг метр квадрат шинэ орон сууцны үнэ 3 сая, түүнээс дээшээ яригдаж байгаа ийм цаг. 1.9 сая гэдэг бол маш л хямдхан байгаа юм л даа, өнөөгийн цаг үе, өнөөгийн нөхцөл байдалтай харьцуулаад харах юм бол. Түрүүн мэдээлэл дээр гарч байна, метр кв нь 2 өрөө байр гэхэд л 40-өөс дээшээ явж байна уу даа гэж харагдаж байна лээ. 40 м кв-аас дээшээгээ. Хуучин угсармал байрнууд л гэхэд, хоёр өрөө байр бараг л дундаж нь 100, 120-сая орчим байна. Тиймэрхүү л үнэтэй байж байна. Гэтэл энэ орон сууцыг маш хямдхан тавьж өгчээ гэж харагдаж байна.

За яахав, бид нар нэг талдаа Орлогод нийцсэн орон сууц хөтөлбөр иргэдээ, нийгмийн халамж талаасаа харах юм бол явж болох. Нөгөө талдаа барилгын материалын үнэ ханшийн өсөлт, ажиллах хүчний үнийн өсөлт, жил ирэх тусам гарч байгаа зарлага талдаа нэмэлт санхүүжилт маш их хэрэг болж байгаа. Өнгөрсөн оны тухайд энэ барилгын материалын үнийн хөөрөгдөлтэй холбогдуулаад ажлын гүйцэтгэл ч цаг хугацааны хувьд нэлээн хойшоогоо сунаад явж байгаа болов уу гэж харж байгаа. Энэ оруулж ирж байгаа үнэ дээрээ хэр зэрэг тооцож үзсэн бэ гэж. Одоо 3 блок нь ашиглалтад орно гээд байгаа билүү, тав уу. Гурав нь юм байна. Үргэлжлээд явна. Он гараад барилгын ажил үргэлжлээд явагдаж байна гэж харж байгаа.

Барилгын материалын үнэ, ханшийн өсөлт. Одоо ядаж л энэ бензин тос, түлштэй холбоотой олон зардлууд янз бүр болох магадлал байж байгаа. Энэ эрсдэл, тооцоолол юм аа хэр харж байж 1.9 гэдэг дүнгээ  гаргасан юм бэ гэж.  Яахав тэр Барилгын хөгжлийн төв янз бүрийн юмны тайлбарыг сонссон. Гэхдээ бид нар эрсдэлээ харж байх хэрэгтэй, нэгдүгээрт. Хоёрдугаарт аймаг, орон нутгийн зүгээс компанитай хамтран ажиллаад, захиалга өгөөд, газраа гаргаж өгөөд, инженерийн шугам, сүлжээг нь татаж өгөөд тэгээд энэ барилгын ажил явагдаж байна гэж харж байгаа. Тэгэхлээр цаад гүйцэтгэж байгаа компанийн хувьд ч тэр захиалж байгаа аймаг, орон нутгийн хувьд ч тэр бид нар аль болох алдагдал хүлээхгүй явах ёстой. Нөгөө талдаа нэгэнтээ төр өөрөө бизнесийн үйл ажиллагаанд хутгалдаад орсон юм чинь бас тодорхой хэмжээнд бизнесийнх нь зарчмыг барьж байх, харж байх хэрэгтэй болов уу гэж харж байна. Бизнесийн нэг зарчим бол өөрөө ажил хийсэн бол тэндээсээ орлогоос гадна тодорхой хэмжээний ашиг олох ёстой. Гэхдээ төр бол ашгийн төлөө явахгүй. Гэхдээ алдагдалд орохгүйн тулд үүнийгээ хэр тооцоолж үзэж байна вэ. Нөгөө талдаа бол би эндээс орж ирж байгаа орлого, яахав энэ орон сууцнуудыг зараад 17.8 тэрбум төгрөгийн орлого орж ирэх юм байна гэж би харж байгаа юм. Нийт гарч байгаа зардал маань 25, 26 орчим тэрбум төгрөг гэж байна. Ийм мөнгөний асуудал явж байна. Би нэг талдаа энэ бол маш сайн ажил гэж харж байгаа. Орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр явах, нөгөө талдаа дахин төлөвлөлттэй холбоотой энэ асуудал явж байгаа. 50 айлын орон сууц бол өөрөө дахин төлөвлөлтөд хамрагдаж байгаа айл өрхүүдийг түр дамжин өнгөрүүлэх зорилгоор ашиглуулна гэж байгаа. Энэ бол маш зөв. Бид дахин төлөвлөлт ярих гэж байгаа бол дахин төлөвлөлтийн хүрээнд тэр айл өрхүүдийг түр орон сууцаар барилгажих үйл ажиллагааг дуустал хангах ёстой. Ингэж байж бид дахин төлөвлөлт ярихгүй бол дахин төлөвлөлт гэдэг бол цаасан дээр үлдэх гээд байгаа юм. Тийм болохоор энэ ажил цааш үргэлжлээд явахад тэр 17.8 тэрбум төгрөг өөрөө эргээд энэ барилгын дараагийн захиалга гэдэг юм уу, дараагийн ажил руу зарцуулагдаад явах юм уу. Эсвэл орон нутгийн төсөв рүүгээ татаж оруулж ирээд өөр зориулалтаар зарцуулагдаад явах юм уу . Ирээдүйд орж ирэх орлого дээр асуумаар байна. Энэ яаж зохицуулагдаж явах бол” хэмээсэн юм.  

Сэтгүүлч Н.Төр

НАМТАР САЙТАЙ Ч НЭР МУУТ
НАМТАР САЙТАЙ Ч НЭР МУУТ
4-р сар. 19, 2024, 10:21 a.m.
Авто тээврийн төвийн авто оношилгооны хэсэгт өргөтгөл хийх
Кувейтийн гудамжинд байрлалтай төв цэвэр усны шугамын ажил
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөж барилгажуулах ажлын хүрээнд Цагаанчулуут багийн 49-53-р гудамжинд УДДТөв барих
Шинээр ашиглалтад орох "Номын өргөө"-нд тоног төхөөрөмж худалдан авах
ГХБХБГ-т Барилгын материалын сорилт шинжилгээний  лабораторид шаардлагатай тоног төхөөрөмж  худалдан авах /Багц-2/
Замын арчилгааны тоног төхөөрөмж худалдан авах / асфальт зүсэгч, цагаан зураас будагч, трамбок/
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
ГХБХБГ-т Гудамж, талбайн нэр, эд хөрөнгийн хаягжуулалтын зургийг боловсруулж, хаягийн мэдээллийн нэгдсэн системд бүртгэлжүүлэх
ГХБХБГ-т 1:1000 масштабтай байр зүйн зургийн шинэчлэл, геопортал цахим системд оруулах
Булган аймаг сурагчдыг ангидаа шүдээ угаах цагтай болгожээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, камер, тоног төхөөрөмж худалдан авах
Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих тоног төхөөрөмж
ШҮҮХ ДЭЭР ГАЦСАН 49 ХУВЬТАЙ ХОЛБООТОЙГООР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-Т БЭТ ТОМИЛОГДОХ УУ
Баянбулаг, Их залуу, Шанд, Даваат багийг холбосон шилэн кабель татах /хашаанаас гаргах/
Тусгай зориулалтын камержуулалт хийх
Сургуулийн өмнөх боловсролын гадна камержуулалт хийх
Ерөнхий боловсролын сургуулийн дотор камержуулалт шинээр хийх
Ерөнхий боловсролын сургуулийн гадна камержуулалт шинээр хийх
ГОК-ЫН ОВООЛГОН ДЭЭР ЦЭЦГЭЛСЭН ТАВАН КОМПАНИ ЭРДЭНЭТЧҮҮДЭД ХУВЬ ӨГӨХ БОЛООГҮЙ ЮУ
Улсын хэмжээнд 2023 оны ХАСХОМ гаргах явц 35 хувьтай байна
ГОК-ЫН ОВООЛГОН ДЭЭР ЦЭЦГЭЛСЭН ТАВАН КОМПАНИ ЭРДЭНЭТЧҮҮДЭД ХУВЬ ӨГӨХ БОЛООГҮЙ ЮУ
Их залуугийн өвөрт шинээр баригдах "Далай их буян" ХХК-ийн буяны цогцолборын цахилгаан хангамжийн дэд станцын барилга угсралт хийх
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ОРХОН АЙМГИЙН 2023 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ТАЙЛАН
2023 ОНД АЙМГИЙН ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТАНД ОРОЛЦСОН ШАЛГАРСАН БОЛОН ШАЛГАРААГҮЙ ОРОЛЦОГЧДЫН МЭДЭЭЛЭЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ШҮҮХ ДЭЭР ГАЦСАН 49 ХУВЬТАЙ ХОЛБООТОЙГООР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-Т БЭТ ТОМИЛОГДОХ УУ
Тусгай зориулалтын камержуулалт хийх
Баянбулаг, Их залуу, Шанд, Даваат багийг холбосон шилэн кабель татах /хашаанаас гаргах/
Ерөнхий боловсролын сургуулийн дотор камержуулалт шинээр хийх
Сургуулийн өмнөх боловсролын гадна камержуулалт хийх
Ерөнхий боловсролын сургуулийн гадна камержуулалт шинээр хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийг цахилгаан хангамжийн эх үүсвэртэй холбох
Төлбөр хураах цэгийг нүүлгэн шилжүүлэх /үргэлжлэл/
Эрдэнэт шинжлэх, ухаан технологийн паркийн барилга
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
БАГШ НАРЫН ГАР УТСЫГ ХУРААЖ АВАХ САЙДЫН ТУШААЛ УУ, ЭРХЛЭГЧИЙН ШИЙДВЭР ҮҮ
НАЙМАН ЖИЛ ГУЙЛГАЛАА, ОДОО БОЛЛОО
АРВАН АВТОБУС ЯВАХ ГАЗАРТ ГУРВАН АВТОБУСНЫ ГЭРЭЭ ХИЙЧИХЭЭД “НИЙТИЙН ТЭЭВЭР МУУ” ГЭСЭН СУДАЛГАА ЗАХИАЛАХ НЬ ХЭНД АШИГТАЙ ВЭ
ГОК-ЫН ОВООЛГОН ДЭЭР ЦЭЦГЭЛСЭН ТАВАН КОМПАНИ ЭРДЭНЭТЧҮҮДЭД ХУВЬ ӨГӨХ БОЛООГҮЙ ЮУ
НОХОЙГ БУУДАХГҮЙГЭЭР УСТГАХ АРГА ХАЙЖ БАЙНА
ERDENETNEWS.MN САЙТЫН ЭРХЛЭГЧЭЭР Б.ӨЛЗИЙДЭЛГЭР АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ
30 МИНУТААС ТҮРГЭН ОЧДОГ ТҮРГЭН ТУСЛАМЖ ХЭРЭГТЭЙ
Баян овоот багт шинээр камержуулалт хийх
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
Чөлөөт бөхийн холбоонд дэвжээ худалдан авах
3x3 сагсан бөмбөгийн талбай байгуулах
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
Шанд багт шинээр камержуулалт хийх
Авто тээврийн төвийн авто оношилгооны хэсэгт өргөтгөл хийх
Даваат багт шинээр камержуулалт хийх
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
Цагаанчулуут баг ХТП-471 дэд станцыг Хороолол дэд станцтай холбох /АБЛу 3х240/
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ