ПҮРЭВ
2026.03.13
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Ардын намын “Шинэ жил тэмдэглэхгүй байх” уриалгыг цааш нь “Share”-лэе л дээ
Ардын намын “Шинэ жил тэмдэглэхгүй байх” уриалгыг цааш нь “Share”-лэе л дээ

Цахим орчинд саяхнаас Орхон аймгйин МАН-ын Хороо “Шинэ жилийг тэмдэглэхгүй байх”-аар шийдвэрлэсэн тухай мэдээлэл түгэв. Иргэд төдийгүй эрдэнэтчүүд аймгийн МАН-ын хорооны саналыг дэмжиж байна шүү. Ер нь “Ёолк буюу Ёолох” нэртэй баярыг монголчууд өнгөрсөн зууны 1920-иод оны дундуур анх тэмдэглэсэн байдаг. Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавын “Хэрлэнгийн баръяа” зэрэг ном зохиолд “Ёолк буюу Ёолох” нэртэй баярын тухай өгүүлсэн нь бий. Уншаад үзвэл их сонирхолтойн зэрэгцээ ухаарал хайрлана шүү.

Ханиад томуу дэлгэрсэн энэ үед нийтийг хамарсан баяр ёслолын арга хэмжээ тийм ч сайн зүйл биш. Дээр нь эдийн засгийн хувьд ч хүндрэлтэй байгаа энэ цаг үед тэтгэвэрийн хөгчүүлээ, төрийн албан хаагчдаа нэг оройн 120-190 мянган төгрөгийн үнэтэй Шинэ жилийн баярт “Заавал ир” гэж хэлэх нь арай л биш. Тиймээс аймгийн МАН-ын Хорооны Тэргүүлэгчдийн гаргасан “Шинэ жил тэмдэглэхгүй байх” уриалгыг цааш нь “Share”-лэе л дээ.

Шинэ жилийн баярыг гэр бүлийн хүрээнд, гэр бүлийн баяр байдлаар тэмдэглэдэг соёлд бид суралцах ёстой. Түүнээс биш “Би 5 шинэ жилд орсон. Баяраа 3 шинэ жилийн арга хэмжээнд орсон гэнэ ” хэмээн сайрхах, гайхуулах яриа, цаг үе ард хоцорчээ.

Д.Батлут даргатай Орхон аймгийн Орхон аймгийн МАН-ын Хороо саяхан хуралдан ийм шийдвэр гаргасан байна.  

Орхон аймгийн Монгол Ардын Намын хороо шинэ жил тэмдэглэхгүй байхаар шийдвэрлэлээ.

Ханиад томуу, томуу төст өвчний тархалт буураагүй мөн “Ковид-19” цар тахлаас шалтгаалан үүссэн нийгэм эдийн засгийн хүндрэл үргэлжилж байгаа энэ цаг үед Орхон аймгийн Монгол Ардын Намын хорооны тэргүүлэгчдийн хурлаар намын шинэ жилийн баярыг зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэлээ. Өнгөрсөн хугацаанд цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан шинэ жилд зарцуулагдах төсвөөрөө 2018 онд 10 өрхөд гэр, 2019 онд 1000 гаруй хүүхдэд бэлэг 2020, 2021 онд 3000 гаруй хүүхдийг баярлуулсан юм.

Энэ жил мөн адил Орхон аймгийн Монгол Ардын Намын хороо нийгмийн сайн сайхны төлөө шинэ жилийн төсвөө зарцуулахаар шийдвэрлэлээ.

 

ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ