НЯМ
2025.10.20
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Х.Бадамсүрэн захирал аргагүй л спортын төлөө сэтгэлтэй хүн
Х.Бадамсүрэн захирал аргагүй л спортын төлөө сэтгэлтэй хүн

   Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр Улсын баатар үйлдвэр болох “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захирал Х.Бадамсүрэн ажлаа өгч түүний орны хүн өнөө маргаашгүй Эрдэнэтэд ирэх сураг гарсан. “Хүний сайныг ханилан байж мэднэ, хүлгийн сайныг унан байж мэднэ” гэдэгчлэн Х.Бадамсүрэн захиралтай мөр зэрэгцэн ажиллаж байсан уурхайчин, хамт олны төлөөлөл нь энэ цаг үед түүний хийж бүтээсэн зүйл төдийгүй ололт амжилтын талаар, хүн чанарын тухай бичсэн зарим зүйлийг миний хувьд энэ өдрүүдэд олныг олж уншлаа.

Надад ч хэлэх үг байна гэдэгчлэн сэтгүүлч миний хувьд Х.Бадамсүрэн захирлыг “Монголросцветметийн тэргүүн” байхаас нь мэднэ. Гэхдээ албан ажлаар, албаны томилолтоор бус Спортын ордонд, волейболын тэмцээний үеэр түүнтэй нэлээн хэдэн удаа уулзаж, яриа, тодруулга авч явжээ.

1928 онд Орост сурч байсан тэр үеийн оюутнууд Монгол орондоо нутагшуулахаар нэгэн спортын төрлийг хөгжүүлэхээр үлээсэн гүзээ мэт бөмбөгөр зйүлийг шидэж тоглодг байж.  Тэр өнөөгийн волейболын спортын эхлэл болсон байдаг. Эхэндээ ганц сээтэг буюу тор, хоёрхон бөмбөгтэй байсан  волейболын спортын үүслийг монголчууд 1928 оноос гэж тоолон анхны Спортын холбоог 1958 онд байгуулж байсан түүхтэй. 2008 оны үед тэрбээр Монголын волейболын холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байлаа. Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга нь Ц.Бат-Энх гэж миний эртний танил эрхэм түүнтэй зуузай холбон гар бөмбөгийн спортын төлөө зүтгэж байсан санагдана. Говьсүмбэр аймгийн төв Чойр хотод нэгэн томоохон тэмцээн болж байсан. Газар газрын волейболчид цугласан тэр тэмцээний үеэр Х.Бадамсүрэн захирлаас яриа авч билээ. Тэгэхэд мань хүн “Энэ волейболын спорт чинь уурхайчдад ганц таарах спортын төрөл юм шүү дээ. Нэг баг болж ялалт байгуулахын төлөө зүтгэдэг. Уурхайчид яг л түүн шиг нэг баг болж ажилладаг байхгүй юу” гэж хэлж байсныг “Нийгмийн толь” сонины шарласан хуудас гэрчлэх болов уу.

Х.Бадамсүрэн захирлын хувьд залуу зандан насандаа волейбол шаггүй тоглодог, бас болоогүй ээ командаа яггүй удирддаг хүн байсан тухай тэр үеийн волейбол сонирхогчид өгүүлж байсныг санаж байна. Энэ өнцгөөс харвал Х.Бадамсүрэн захирал волейболын талбай дээр багийнхаа “командир”-ыг гайгүй сайн гүйцэтгэдэг байсан нь хожим энэ том үйлдвэрийн Ерөнхий захирал болоход, уурхайчидтай мөр зэрэгцэн ажиллахад тус дэм болсон нь дамжиггүй. Эцэст нь энэ хүний талаар, хүн чанарынх нь тухай, спортын энэ цаг үеийн том зүтгэлтэн байсан түүхийг нь 2000-гаад оны Монголын волейболын нэрийн хуудас болж явсан нэрт тамирчид, дасгалжуулагчид илүү сайхныг өгүүлэх нь дамжиггүй. Сайн хүний хийсэн үйл, бүтээсэн ажил цагийн саалтанд бүдгэрдэггүй, харин ч илүү тодордог жамтай.   

Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ