ЛХАГВА
2025.09.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Эко хорооллын шугам сүлжээнд 3 хоногт 14 удаагийн гэмтэл үүсчээ
Эко хорооллын шугам сүлжээнд 3 хоногт 14 удаагийн гэмтэл үүсчээ

“Эко хороолол” 2015 онд ашиглалтад орж Монголд байхгүй жишиг хороолол хэмээн шуугиж,  200 айл эко нэртэй хотхонд хөл хөсөр гар газар амьдрах боллоо хэмээн цээжээ дэлдсэн нь саяхан. Үнэндээ усанд орохдоо агшин зуурын ус халаагчаар усаа халаадаг хорооллыг эрдэнэтийнхэн эко гэхээр нь гайхсан. Өнөөдөр эко хороололд асуудал үүсч татвар төлөгчдийн их хэмжээний мөнгө шугам сүлжээний засвар нэрээр зарцуулагдах болоод байна.

Мэргэжлийн байгууллагуудын мэдээллээс харвал өнөөдрийн байдлаар эко хорооллын өмнө асуудал үүсч байна. Энэ хорооллын шугам сүлжээнд 2021 онд 5 удаа, 2022 онд 9 удаа, 2023 оны эхний 3 сарын байдлаар 14 удаагийн цоорол, гэмтэл гарсныг “Эрдэнэт- Ус”-ынхан засч хэвийн байдалд оруулжээ.

Хотын захирагчийн албаны мэдээллээс харвал 2023 оны 3 дугаар сарын 15-наас 17-ны өдрийн хооронд 14 удаагийн гэмтэл 80 метр газарт гарсныг хэвийн болгосон байна.

Яш үнэндээ “Эко хороолол”-д 200 айл сайхан амьдарна гэж байсан ч өнөөдрийн байдлаар 110 айл өрх, 5 аж ахуйн нэгж шугам сүлжээний асуудалтай, мэргэжлийн байгууллагад 3 хоногийн дотор 14 удаа дуудлага өгч амьдарч байгааг юу гэж ойлгох вэ. Эхний ээлжинд 5 хос шугамыг солих ажлын төсөвт өртөгийг тооцон гаргаж улмаар солих ажлыг хийхэд нэгээр тогтохгүй нэжгээд тэрбум төгрөг шаардах бололтой.

 

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА