МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
АЖИЛ АМЬДРАЛЫН АЛТАН ШАР ЗАМ ҮРГЭЛЖИЛСЭЭР, ХӨГЖСӨӨР...
АЖИЛ АМЬДРАЛЫН АЛТАН ШАР ЗАМ ҮРГЭЛЖИЛСЭЭР, ХӨГЖСӨӨР...

Булган нутаг газрын хэвлийдээ эрдэнэ агуулсан, хүн зон нь уужуу тайван сэтгэлтэй, хангайн сүрлэг уулс, горхи булаг рашаантай сайхан Хангай. Монгол Улсын хөгжил дэвшлийн тулах цэг болсон зэс, молибдены орд газрыг Булган аймгийн Хангал сумаас олж илрүүлэн, “Эрдэнэт үйлдвэр”-ийн тулгын чулууг тавьж байсан цаг хугацаа 1974 он билээ. Өдгөө үйлдвэр дагаж боссон Эрдэнэт хоттой Хангал сум, Хялганат тосгоны ард иргэдийг холбож буй мөнхийн зам бол тэртээ 50 жилийн өмнө байгуулсан шороон зам юм.

Ирэх 2024 онд Хангал сум байгуулагдсаны түүхэн 100 жилийн ой тохионо.  Хангал сум 1924 онд тулгын чулуугаа тавьсан түүхтэй. 1911 оны Ардын хувьсгалаас өмнө Түшээт хан аймгийн хошуудад, нутгийн урд болон ихэнх хэсэг нь Ханддоржийн Дайчин вангийн хошуунд, арын хэсэг нь Лувсанхайдавын Ахай гүний хошуунд хамаардаг байсан аж. 1920-иод оноос Богд Хан уулын Булган Хан уулын хошуу, Бүрэн Хан уулын хошуунд, 1931-1937 онд Газар Тариалангийн бүс нутгаар нэршиж түүх номонд үлджээ. Хангалчууд, Хялганатчууд 100 жилийн ойн баярынхаа өмнө замаа шинээр ашиглалтанд оруулж байгаадаа “ажил амьдралын минь алтан шар зам” хэмээн билэгшээж буй нь сайхан.

Хангал, Хялганатын зон олны их хөгжлийн замтай холбогдсон шороон замыг УИХ-ын гишүүн Ц.Анандбазар Булган нутгийн зөвлөлийн тэргүүний хувьд орчин үеийн стандартад нийцсэн автозам болгон сайжруулах саналыг анхлан “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагад тавьсан.  Өнөөдөр бүтээн байгуулалтын ажил төлөвлөсөн хуваарийн дагуу үргэлжилж байна. Хялганатын Мод боловсруулах үйлдвэр хэмээх том аж ахуй Монгол улсын мод боловсруулах үйлдвэрлэл, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж байсан цаг саяхан. Хялганат-Хангал-Эрдэнэт чиглэлийн энэ шороон замаар мод зөөсөн аварга автомашинууд, Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийг цогцлоон бүтээсэн их ажлын урт цуваа хөвөрч байсан, одоо ч  үргэлжилсээр.....

Шинэхэн замаар ажил амьдралаа өөд нь татаж, Аялал жуулчлалын цогцолбор бүс байгуулах аймаг, сумын хөгжлийн ирээдүй тун ойрхон. Хангал, Хялганатын нутагт “Эрдэнэт Сэлэнгэ” амралт, “Чулуутын ам лодеж”, “Галтайн амралт” зэрэг байгалийн үзэсгэлэнт газарт байгуулсан амралтын төвүүд бий. Цаашид Сэлэнгэ голын эрэг дагуу хөгжих биезнесийн шинэ боломжууд эздээ хүлээсээр байна. Хялганат-Хангал-Эрдэнэт чиглэлийн 53,6 км автозам барих ажлыг “Замын битум”, “Хурдны зам” ХХК-иуд гүйцэтгэж, төлөвлөгөөний дагуу ажлууд нь хэвийн үргэлжилж байгаа юм. Энэ оны арваннэгдүгээр сард ашиглалтад хүлээн авахаар компаниуд ажиллаж байна.

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН