ДАВАА
2026.01.20
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
"Багийн хөгжлийн хөтөлбөр"-ийн тайланг хэлэлцэв
"Багийн хөгжлийн хөтөлбөр"-ийн тайланг хэлэлцэв

ИТХ-ын зөвлөлийн V хуралдаанаар "Багийн хөгжлийн хөтөлбөр"-ийн 2022 оны хэрэгжилтийн тайланг хэлэлцэв. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 22 дугаар тогтоолоор тус хөтөлбөрийг 2021-2024 он хүртэл үргэлжлүүлэхээр шинэчлэн баталсан. 
Өнгөрсөн онд Багийн Засаг даргын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, ажиллах нөхцөлөөр хангах,  Төрийн үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай, ил тод хүргэх, Багт ажиллагсдын мэдлэг, чадварыг дээшлүүлэх, ажлын хариуцлагыг өндөржүүлэх,  Багийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, иргэдээс гаргасан санал хүсэлтийг судлан, эрх хэмжээнийхээ хүрээнд шуурхай шийдвэрлэх гэсэн дөрвөн зорилтын хүрээнд 16 арга хэмжээг хэрэгжүүлсэн байна. 

Тухайлбал, Багийн Засаг даргын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, ажиллах нөхцөлөөр хангах зорилтын хүрээнд: 
Улсын төсвийн 4.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баян-Өндөр сумын Зэст, Яргуйт багийн цогцолбор төвийн барилгын ажлыг үргэлжлүүлэн өнгөрсөн оны сүүлээр ашиглалтад оруулсан.  Уг багийн байранд Яргуйт багаас гадна шинээр үүссэн Баян-Овоот багийн ажлын алба, цагдаагийн хэсэг, иргэдийн зөвлөл байрлаж, хоёр багийн 1778 өрхийн 6188 иргэн, 17 аж ахуй нэгж байгууллагад төрийн анхан шатны үйлчилгээг үзүүлж байна. 

2022 онд төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор 25 багт “Нутаг дэвсгэрээ хөгжүүлэх” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж, иргэд, аж ахуйн нэгжүүд мод тарих, нийтийн эзэмшлийн талбай, төв зам дагуух хог хаягдлыг цэвэрлэх зэрэг ажлыг зохион байгуулжээ. Нийт багуудын дэд  хөтөлбөрийн биелэлт 70 хувьтай хэрэгжилттэй гэж дүгнэгдсэн талаар Баян-Өндөр сумын Засаг дарга Б.Баасансүрэн танилцуулгадаа дурьдсан.

Төрийн анхан шатны нэгж багт  ажиллагсдын мэдлэг, чадварыг дээшлүүлэх, ажлын хариуцлагыг өндөржүүлэх зорилтын хүрээнд: 
Холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран “Төрийн албан хаагчийн ёс зүй”, “Хувь хүний төлөвшил”, шинээр мөрдөгдөх хуулийн төслөөр, “Харилцаа хандлага”, “Нөхөн үржихүй гэр бүлийн асуудал” “Багаар ажиллах чадвар”, Төрийн албаны Зөвлөлөөс зохион байгуулж буй сургалтууд, Төрийн албан хаагчийн ёс зүй” зэрэг 30 гаруй удаагийн сургалтуудад давхардсан тоогоор 360 албан хаагчдыг хамруулжээ. 
           
 Багийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, иргэдээс гаргасан санал хүсэлтийг судлан, эрх хэмжээнийхээ хүрээнд шуурхай шийдвэрлэх зорилтын хүрээнд  2022 онд Баян-Өндөр сумын багуудад нийт 5364 өргөдөл, гомдлыг хүлээн авч 95 хувийг шийдвэрлэж, сумын пэйж хуудсуудаар дамжуулан нийтэд мэдээлсэн байна. 

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр багийн хөгжилд ахиц гарч, дараах үр дүнд хүрсэн гэж үзэж байна. 

  •  Багийн ажлын албаны ажиллах нөхцөлийг сайжруулснаар  шаардлага хангасан ажлын байр, компьютер, техник хэрэгсэл, эд хогшлоор хангагдаж, иргэдэд ая тухтай үйлчлэх орчин бүрдсэн. 
  • Багуудын ажилтнуудын мэдлэг чадварыг дээшлүүлэх, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлснээр тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бүрдсэн.
  • Багуудын ажил үйлчилгээнд мэдээллийн технологийн дэвшилтэт хэрэгслийг ашиглан төр захиргааны байгууллага, хувийн хэвшил, олон нийтийн мэдээллийн гурвалсан холбоог үүсгэж, төрөөс иргэд рүү чиглэсэн арга хэмжээнүүд нээлттэй болсон. 

Мэдээллийн төв 

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН