ДАВАА
2026.01.20
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
А.Түвшинжаргал: Энхбаярын ажлын цагийг хэн бүртгэдэг юм бэ, барааг нь одоо л харж байна
А.Түвшинжаргал: Энхбаярын ажлын цагийг хэн бүртгэдэг юм бэ, барааг нь одоо л харж байна

“Шинжлэх ухаан технологийн паркийн дарга Энхбаярын цагийн бүртгэдэг албан тушаалтан байна уу. Энэ хүний барааг харалгүй их удлаа. Өнөөдөр л  барааг нь харж байна. Уг нь ШУТП гэдэг байгууллага бол аймгийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг. Гэтэл энэ байгууллагын ажилтнуудтай уулзаж ажил ярихлаар “танай аймаг, танай талын ажил” гээд хачин юм яриад байх юм. Орхон аймгийн татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжиж байгаа гэдгээ ойлгодоггүй юм уу. Тэгээд даргынх нь бараа нь харагддаггүй, ажил явдаггүй байж болох уу” хэмээн аймгийн Засаг даргын шуурхай дээр орлогч дарга А.Түвшинжаргал бухимдлаа илэрхийллээ.

Үнэхээр манай аймагт ШУТП гэдэг мундаг нэртэй даржин байгууллага бий. Хотын төвөөс нэлээн зайдуу тэр бүр хүн очоод байдаггүй. Зорьж л очихгүй бол. Нэг хэсэг гагнуурын электрод үйлдвэрлэж байна, Эрдэнэтэд эко будаг хийж эхэллээ гээд сэтгүүлчдийг аваачиж үзүүлээд л. Хүний хордлогын түвшинг тогтоох лаборатори байгууллаа гээд л сүржигнэсэн. Өнөөдөр дээрх гурван үйлдвэр ажиллаж байгаа юм уу. Энхбаяр дарга нэг дуулахад гадаадад томилолттой яваа, эргээд нэг харахад Баянхонгорт сургалтад, бас дахин асуухад Улаанбаатарт томилолттой гээд сураг нь л сонсогддог хүн байдаг. Үнэндээ 2017 онд Энхбаяр энэ байгууллагын дарга болсноосоо хойш эрдэнэтчүүд дундаа л хамгийн олон удаа гадаад явсан, туршлага судалсан хүнээр тодорно. Гагцхүү үр дүн нь эрдэнэтчүүдийн нүдэнд харагдаж, гарт баригдахгүй юм. А.Түвшинжаргал даргын бухимдлыг мэдэрсэн аймгийн Засаг дарга С.Батжаргалын зүгээс “Ирэх 7 хоногийн шуурхайд Энхбаяр дарга тайлангаа тавь” гэж үүрэг өглөө.  

 

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН