МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Өрх бүрт эмч нарын баг хүрч үйлчилнэ, төсвөө гаргаад ир Сүхээ дарга аа
Өрх бүрт эмч нарын баг хүрч үйлчилнэ, төсвөө гаргаад ир Сүхээ дарга аа

        Аймгийн Засаг даргын шуурхай дээр С.Батжаргалаас аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Сүхээд “Орхон аймгийн өрх бүрт эмч нарын баг хүрч үйлчлэх ажлыг зохион байгуул. Үүний тулд төсвөө гаргаж ир” хэмээх үүргийг өгсөн юм. Манай аймгийн иргэдийн хувьд өвчлөлийн асуудал үүсэнгүүт БОЭТ-ийг зорьдог. Тулгамдсан үед эмчийн цаг 2-3 хоногийн дараа байдаг учраас бухимдахдаа цахим орчинд БОЭТ-ийн талаар муулж өгнө. Ийм нөхцөл байдал үүсгэхгүйн тулд аймгийн Засаг даргаас Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн ажлыг эрчимжүүлэх, эмчилгээ үйлчилгээ, анхан шатны үзлэгийг чанартай хийх, зарим шинжилгээг Өрхийн эмнэлэг дээр хийлгэдэг болгох талаар ажил хийж төсөв хөрөнгө гаргаж асуудлыг шийдэж байгаа. Өрхийн эмнэлэгүүд тоног төхөөрөмжөөр сайн хангагдсан. Тоног төхөөрөмжөө ажиллуулах тал дээр асуудал байгаа. Үүнийг шийдвэрлэх хэрэгтэй. Ингэснээр БОЭТ-д хүлээлт үүсэх, цаг авах асуудал, дугаарлалт зэрэг хүндрэл үүсэхгүй байх боломж бий.

Иймээс аймгийн Засаг даргын зүгээс Д.Сүхээд үүрэг өгч аймгийн хэмжээний бүх айл, өрхийн хаалгыг нэгбүрчлэн татаж эмч нарын баг хүрч үйлчлэх ажлыг зохион байгуул. Энэ ажилд шаардагдах төсвөө гаргаж ирэхийг үүрэгдсэн.

Нөгөө талдаа эрт илрүүлгийн ажил манай аймагт бусад орон нутгийн бодвол арай дээр байгаа ч шаардлагтай хувь хэмжээнд хүрэхгүй байгаа нь анхаарах асуудал. Ийм мэт шалтгааны улмаас Засаг даргын зүгээс  Эрүүл мэндийн газрын даргад үүрэг өгсөн юм.

 

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН