БЯМБА
2025.10.19
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Эрдэнэт ШУТП” нь зорилт байхгүйгээр 30 арга хэмжээ төлөвлөжээ
“Эрдэнэт ШУТП” нь зорилт байхгүйгээр 30 арга хэмжээ төлөвлөжээ

Манай аймагт 2023 оны эхний хагас жилийн ажлаараа 47.3 хувь гэсэн үнэлгээ авсан нэг байгууллагаа байна. Тэр бол “Эрдэнэт шинжлэх ухаан, технологийн парк” ОНӨААТҮГ юм. Энэ үйлдвэрийн газрын аймгийн Засаг даргын санаачлагаар 2016 оны 11 дүгээр сард байгуулж, 2017 оны дөрөвдүгээр сараас захиргааны 4, зөвлөх 7 эрдэмтний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Орон нутагт шинжлэх ухаан, техник технологийн судалгаа, инновацийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, гарааны үйлдвэрлэлээ бойжуулах, сургах чиглэлээр байгуулжээ. Өнөөдийн байдлаар 12 орон тоотойгоор үйл ажиллагаа эрхэлдэг, ажилчдын цалингийн хувьд 1-1.4 сая төгрөгийн цалин авдаг байна.

Хамгийн сонирхолтой нь тус байгууллага 2023 онд ямар ч зорилт дэвшүүлэггүй хэдий ч 30 арга хэмжээг хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Хэрэгжилтийг нь аймгийн Орон нутгийн өмчийн газраас шалгаад 47.3 хувьтай гэж дүгнэжээ. Тус байгууллагад аймгийн Орон нутгийн өмчийн газраас зөвлөмж хүргүүлжээ. Үүнд,  Гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоол, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 100 дугаар тушаалын 7 дугаар хавсралтын дагуу байгууллагын гүйцэтгэлийн тайлангийн загвараар тайлагнах, тайлангийн чанарт анхаарах. Мөн Төлөвлөсөн зорилт арга хэмжээний биелэлтийг шалгуур үзүүлэлтийн дагуу товч тодорхой тоо баримттайгаар үр дүнг тайлагнахыг зөвлөсөн байна.

Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ