БААСАН
2025.10.18
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
ХОТЫГ ДАХИН ХӨГЖҮҮЛЭХ ТОМ ТӨСЛҮҮД БОДИТОЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА
ХОТЫГ ДАХИН ХӨГЖҮҮЛЭХ ТОМ ТӨСЛҮҮД БОДИТОЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА

Эрдэнэт хот, Орхон аймгийг Инженер хүн удирдаж байгаагийн давуу талыг бид өнөөдөр бодит ажлуудаас нь харж байна. Орон нутгийн өмчийн газраа барилгын компанид үнэгүй өгч, гэр хороололд олон жил амьдарсан өрх айлуудаа зах зээлээс хямд үнэтэй орон сууцаар хангах санаачлагыг Засаг дарга С.Батжаргалын багийнхан цаасан дээр зурж төлөвлөн, хэрэгжүүлж, зэрэгцүүлэн эгнэсэн 5 давхар орон сууцны таван барилгыг гэр хороолол дунд бүтээн босгосон нь хаана ч үгүйсгэх аргагүй үнэн болжээ. 
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Орхон аймагт хийсэн ажлын айлчлалын үеэрээ Уртын голд баригдаж буй 260 айлын орон сууцны барилгын явцыг очиж үзээд, санаачилж хэрэгжүүлсэн багийнханд баяр хүргэсэн. Уг барилгын гүйцэтгэгч “Неман констракшн” ХХК төлөвлөсөн хугацаандаа чанартай барьж байгаа нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа боломжтой явж байгааг харуулсан юм.
Гэр хороолол дунд бүтээн босгосон таван блок байрны эхний хоёр байранд айл өрхүүд гал голомтоо бадрааж, үлдсэн нь удахгүй ашиглалтад орно. 
Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргалын Мөрийн хөтөлбөрт туссанаар эрх барьж байгаа хугацаанд дараахь “Дахин төлөвлөлт”-ийн дагуу шинээр орон сууцны хорооллууд барихаар төлөвлөсөн. Үүнд:
Нэгдүгээрт: Цагаанчулуут багт 11.9 га-д “Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах ажил”,
Хоёрдугаарт, Уурхайчин багт 1.3 га газарт “Хот төлөвлөлтийн шаардлага хангахгүй барилгажсан хэсгийг дахин төлөвлөн барилгажуулах”,
Гуравдугаарт, Хот доторх 22.6 га газарт “Ашиглалтын шаардлага хангахгүй, барилга байгууламжийг буулган шинээр барих” гэсэн гурван том төслийг 2022 онд эхлүүлсэн. 
Эдгээр том төслүүд нь Хотыг дахин хөгжүүлэх, орон сууцны бүтээн байгуулалтыг хөдөлгөөнд оруулж, зах зээлд гаргах том зорилтот ажлууд болж байна. Том төслүүд гараанаас гарч, бодит үр дүнгээ үзүүлж байгаа нь бахархууштай. 

0
0
0
0
0
1
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ