БААСАН
2026.01.24
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
НОХОЙГ БУУДАХГҮЙГЭЭР УСТГАХ АРГА ХАЙЖ БАЙНА
НОХОЙГ БУУДАХГҮЙГЭЭР УСТГАХ АРГА ХАЙЖ БАЙНА

Гэрийн тэжээвэр амьтдын тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой гудамжинд нохой буудаж, хүүхэд, хөгшид айлгадаг дүр зураг гарахгүй болж байгаа. Гэхдээ Орхон аймагт өнгөрсөн долоо хоногт 109 нохой устгасан тухай албаны хүн мэдээлсэн. “Нохой устгалыг хийхдээ буудахаас өөр арга нэвтрүүлэх”-ийг аймгийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Түмэнжаргал Хот тохижуулах газар болон бусад албаны хүмүүст санууллаа. Үүнээс харахад, дээрх 109 нохойг ямар аргаар устгасан нь тодорхойгүй үлдэж байна.

Нохой, муурны үржлийг зогсоох мэс ажилбарыг хэдэн жилийн өмнө хийж байсан туршлага Орхон аймагт бий. Уг ажилд төсвөөс овоо хэдэн төгрөг зарцуулж, баахан нохой, мууранд мэс ажилбар хийсэн ч үр дүн гараагүй гэхэд болно. Гудамж зам талбайгаар сүрэглэсэн нохой хүн рүү дайрч байгаа нь жирийн үзэгдэл боллоо. Нохойг буудахгүйгээр яаж устгах вэ гэдгийг мэргэжлийнхэн судалж, ямар төсөв хөрөнгө гаргах талаар даруйхан танилцуулах үүрэг өгөөд байгаа. Саяхан, хэдэн жилийн өмнө орон сууцны подваль руу хор цацаж, муур устгасан нь хүмүүсийн дургүйцлийг хүргэсэн. Гэрийн тэжээвэр амьтдын тухай хуулиар амьтан тэжээгч эздийн эрх, үүргийг тодорхой болгосон. Эздэд хүлээлгэх хариуцлага, торгууль шийтгэлийг хуулийн дагуу зохицуулна. Гагцхүү Орхон аймгийн гэр хорооллын 20 мянга гаруй өрхийн хорин мянган нохойг яаж бүртгэлжүүлж, эзэнжүүлэх вэ гэдэг “том сэдэв” хэвээр байгаа юм.  Нохой, муурын үржлийг зогсоох, устгах ажил дээрх хуулиар дан ганц төрийн хариуцах ажил биш болж байгаа юм.

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ
Зочин202.21.126.30
Золбин нохой, муурыг зүгээр л бууд. Худлаа маяглах ерөөсөө хэрэггүй. Тэр элдэв бусад арга чинь ямар ч үр дүнгүй шд
Зочин202.21.126.30
Золбин нохой, муурыг зүгээр л бууд. Худлаа маяглах ерөөсөө хэрэггүй. Тэр элдэв бусад арга чинь ямар ч үр дүнгүй шд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН