МЯГМАР
2025.09.03
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
ЭРДЭНЭТ ХОТОД М.ТҮМЭНЖАРГАЛ "ГАНЦААРАА АМЬДРААД БАЙГАА” ГЭЛТЭЙ
ЭРДЭНЭТ ХОТОД М.ТҮМЭНЖАРГАЛ "ГАНЦААРАА АМЬДРААД БАЙГАА” ГЭЛТЭЙ

Унхиагүй ноёнд урагшгүй албатууд гэдэг шиг хэлэхээс нааш хийдэггүй хэдэн дарга аймгийн Тамгын газарт байна аа. Цаасан дээр бичсэн хэдэн тоогоо тайлагнан ярьсанаа ажил гэж үздэг. Адаг сүүлдээ худал мэдээлэл тавьж яриад хурал дээрээ загнуулчихав. Тодруулбал, өвс тэжээлийн үнэ нэмэгдээгүй хивэг гэхэд 25кг нь 27-28 мянга байна гэж тайлагнасан нь Засаг даргын орлогч М.Түмэнжаргалын уцаарыг хүргэж "Би өөрөө явж үзсэн. Бензин тосны үнэ өсөөгүй байхад 13 мянга байсан хивэг 16-18 мянга болоод одоо бүр 28 мянга болчихоод байна. Яагаад үнэ нэмэгдээгүй гэж байгаа юм" гэв. Ингээд удаагүй байтал иргэдийн гомдол саналаар Эрдэнэт хивс компанийн зам дагуух түгжээний асуудал залгаад мөн л "Би тэр замаар өдөр болгон явдаг. Уржнан жил түгжээ арилгах гэж төсөв тавьж зам зассан биз дээ. Гэтэл өнөөдөр ч эгнээ давхарлаж тавьсан машинууд түгжрэл үүсгээд байна. Замын цагдаагийн дарга арга хэмжээ аваад, ажлаа хийгээч ээ" гэлээ.

Ингээд дараагийн 50 тэрбумын төсөвтэй засварын ажлын тайланг эхлэхтэй зэрэгцээд PVC хоолойгоор сангаа шийдсэн барилгуудыг хүлээж авсан дарга нарыг эгээтэй л босгож зогсоогоод чичилсэнгүй. Барилга хүлээж авсан дарга нарын гарыг өргүүлж, нэр устай нь дуудаад "Стандарт тогтоогдоогүй PVC хоолойгоор сан, усны хоолойгоо шийдсэн барилгуудыг яах гэж хүлээж авсан юм бэ. Хувийн компанийн гаргасан алдааг төрийн мөнгөөр засаад байж болох уу. Хүлээж авсан дарга нарт учир байна шүү. 46 жил болсон барилгуудаа засах гэж ядаж байхад таван жил болж байгаа шинэ барилгын засварыг хиймээргүй байна" хэмээн уурлаж Хотын Захирагчийн албаны дарга Одгэрэл, “Эрдэнэт Ус ДТСОНӨК-ийн дарга Бүүвэйбаатар, Хот байгуулалт барилга Захиалагчийн албаны дарга Баясгалан зэрэг нөхдийн нэрийг цохон дуудлаа. Бодвол тэдэнд муу тавьсан байх. Аймгийн Засаг даргын гуравдугаар сарын 11-ний шуурхай хуралдаан нэг иймэрхүү донсолгоонтой болж, Солонгос улс руу 30 оюутан сургах шалгаруулалтанд дарга нарыг өөрийн хүүхдүүдээ явуулахгүй байхыг гуйгаад өндөрлөв. Дээрх мэдээллээс харвал Эрдэнэт хотод М.Түмэнжаргал ганцаараа амьдрад байгаа гэлтэй.

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА