БААСАН
2025.09.13
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
АЙМГИЙН МЭДЛИЙН АВТОМАШИНУУДЫГ ӨМНӨХ ЭЗЭД НЬ УНААД ЯВЧИХАВ УУ, УНАГААГААД ХАЯЧИХАВ УУ
АЙМГИЙН МЭДЛИЙН АВТОМАШИНУУДЫГ ӨМНӨХ ЭЗЭД НЬ УНААД ЯВЧИХАВ УУ, УНАГААГААД ХАЯЧИХАВ УУ

Одоогийн УИХ-ын гишүүн Д.Батлут Орхон аймгийн Засаг дарга болсон даруйдаа 2018 онд тухайн үеийн аймгийн Иргэдийн хурлын дарга П.Пүрэвлхагватай хамжин Эрдэнэт үйлдвэрээс аймгийн төсөвт орох ёстой 579 сая төгрөгөөр зургаан автомашин аваад унаж тансаглаж байлаа. Энэ нь ч илчлэгдэн элдвийн маргаан дэгдээсэн. Харин мань хашрууд гүрийж, гүлдийсээр хэл амыг тэгсхийгээд өнгөрөөсөн.

Авсан автомашинуудыг тодотговол: Ланд Крузер-200 нэг ширхэг, Prado 150 хоёр ширхэг. Toyota Highlander автомашин нэг, Ланд Крузер-76 гээд зураг хөрөг, нотлох баримттайгаа хэвлэл мэдээллээр нэг явсан. Харин өнөөдөр төсвийн болоод татварын хуулийг зөрчин байж авсан өнөөх автомашинуудын дүр нь бүү хэл сураг нь ч байдаггүй. Аймгийн орон нутгийн өмчид авсан автомашинуудыг амьных гэж андуураад ажлаа өгөхдөө аваад явчихна гэж байх уу. Аль эсвэл хямдхан үнээр акталж арилжаад дусгав уу. Ямартай ч одоогийн орлогч дарга М.Түмэнжаргал 00-01 ОРА улсын дугаартай хар өнгийн Соната-7 загварын жижиг автомашин унаж явна билээ.

Хачин юм шүү. Өмнөх Засаг даргын унаж байсан том жийпийг хайрлаж гамнаад, хадгалж нуугаад байна уу. Эсвэл хаа нэгтэй осолд оруулчихаад засвараас гарахыг нь хүлээж сууна уу. Бусдын яриагаар бол 2-3 удаа ямби мөргөлдөөд нам зогсчихсон, 20 гаруй сая төгрөгний үйлчилгээ хийлгэж байгаа гэх элдвийн яриа сонсогдох юм. Эрхэм орлогч өөрөө унаж яваад унагаж сэвтээгээгүй бол аймгийн мэдэлд байх ёстой автомашинууд хаашаа алга болсны учрыг нэг тайлна байгаа.

1
0
0
0
0
2
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА