ДАВАА
2025.07.01
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Б.ЗОРИГТБАЯР: ЭРЧИМ ХҮЧ, ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭН ДЭЭР ТҮЛХҮҮ ТӨСВӨӨ БООСОН
Б.ЗОРИГТБАЯР: ЭРЧИМ ХҮЧ, ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭН ДЭЭР ТҮЛХҮҮ ТӨСВӨӨ БООСОН

Шинэ оны босгон дээр Орхон аймаг ирэх оны төсвөө баталж байна. Тодруулбал 2024 оны 12-р сарын 31-ний өдөр аймгийн ИТХ-ын ээлжит бус 3-р хуралдаан хуралдаж 2025 оны төсвийг хэлэлцлээ. Хуралдааны үеэр аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяртай ирэх оны төсвийн талаар ярилцлаа.

-Ирэх оны төсвийн онцлогийг та юу гэж харж байгаа вэ. Төсөв батлагдсаны дараа хэрэгжүүлэх ажилд аймгийн Засаг дарга, ЗДТГ-ын зүгээс хэрхэн анхаарах вэ. Өмнөх жилүүдийн дамнасан, үр дүнд хүрээгүй олон ажил байдаг л даа?

-Ирэх жилийн 2025 оны төсөв, хөрөнгө оруулалт бол дөрвөн том зүйл дээр тулгуурлаж байгаа. Манай аймаг байгуулагдаад 48 жил болж байна. Инженерийн шугам сүлжээ 48-49 жилийн насжилттай. Иргэдээс хамгийн их ирдэг санал болох эрчим хүч, инженерийн шугам сүлжээн дээр анхаарч төсөвөө боосон. Хоёр ажлын хэсэг яаралтай байгуулж, ажлын хэсгээс инженерүүд, мэргэжлийн байгууллагууд  дүгнэлт гаргаад эрчим хүч дээр 39,9 тэрбум төгрөг, инженерийн шугам сүлжээн дээр 28 тэрбум төгрөг тавьсан. Энэ хөрөнгө оруулалтыг хийснээр  эрчим хүчний уналттай газруудын асуудлыг 2026 он гэхэд бүрэн шийднэ. Айл өрхүүд хүчдэлийн уналтгүй болно. Зохистой хэрэглээгээр хорооллоор нь таслахгүйгээр хэсэгчилсэн газруудад таслах боломжтой болно.

Хоёрдугаарт, инженерийн шугам сүлжээ өнгөрсөн онуудын хөрөнгө оруулалтаас гадна аваарын байдалтай шугамуудад гал дарах хөрөнгө оруулалт хийж байсан бол энэ асуудлыг шийдвэрлэснээр харьцангуй шугамууд асуудалгүй болно гэж тооцоолсон. Өнгөрсөн онд болзошгүй аваарын зардалд 8 орчим тэрбум төгрөгөөр гал дарсан байдлаар зарцуулсан байдаг. Тэгэхээр болзошгүй аваарын зардлаас зарцуулагддаг мөнгө ч багасаад ирээдүйд хэмнэлттэй хөрөнгө оруулалт болно гэж тооцоолж байгаа. Дулаан болон цэвэр усны шугамууд цоорсон учраас айл өрхүүдийн дулааны алдагдал ч багасах байх. Мөн цэвэр усны хангамж ч сайжирна. Түүнчлэн Дулааны цахилгаан станц инженерийн шугам сүлжээгээ өргөтгөөд ирэхээр дулааны станц буюу нийлүүлэгч хангагч байгууллагад үүссэн асуудлыг шийдэх боломжийг төсөвт суулгалаа.

 Гуравдугаарт, эрүүл мэндийн салбарт 7,1 тэрбум төгрөгийг тусгасан. БОЭТ-ийн Төрөх тасгийг олон жил засаагүй ирэх жил бүрэн засна. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхантай уулзаж, сайдын багцаас хоёр тэрбум төгрөг, орон нутгийн төсвөөс хоёр тэрбум төгрөг суулгаж аймгийн БОЭТ-д MRI аппарат худалдан авна. Ингэснээр даатгалтай иргэд маань MRI шинжилгээ өгөх боломжийг бүрдүүлнэ. Мөн хавдрын тасгийг байгуулахаар Эрүүл мэндийн сайдтай гэрээ байгуулсан. Үүний дагуу хавдрын тасаг байгуулж тоног төхөөрөмжөөр хангах зорилго дэвшүүлж байна. Дөрөвдүгээрт, боловсролын салбарт барилга байгууламж нь олон жилийн насжиллтай, дулаан алдагдал, хэвтээ босоо шугам, паарны асуудал хөндөгдөж байгаа учраас ирэх жил орон нутгийн төсвөөс 4 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байна.

Ирэх жилийн төсөвт төлөөлөгчдийн санал, тойргийн асуудлуудыг түр орхиод Орхон аймгийнхаа том асуудлыг баръя гэсэн байр суурьтай төсвөө боогоод хэлэлцэж байна. Эдгээр төсөв батлагдсан тохиолдолд нарийвчилсан ажлын төлөвлөгөөг боловсруулах ёстой. Бүх микрүүдэд газар шорооны ажил эхлэх учраас иргэдэд сурталчилан таниулах, хаана хэзээ зам хаах, аль явган зам, автозамыг хаах зэрэг мэдээллийг мэдээлээд үүний дагуу компаниудад тендерт шалгарсны дараа гэрээ байгуулах үед нь нарийвчилсан төлөвлөгөө танилцуулаад явна. Мөн инженер техникийн ажилтнууд дээр үндэслээд зөвлөх инженерүүдийг сонгон шалгаруулж, зөвлөх үйлчилгээ буюу хяналт тавих асуудлыг судалж байгаа. Эдгээр ажлуудыг хийхээр төлөвлөж байна.

-Таны хувьд эдгээр ажлын үр дүн цогц байдлаар хэзээ гарах боломжтой вэ. Засаг дарга ажлаа аваад хоёр сарын хугацаа өнгөрлөө. Эрдэнэт хотын ирэх дөрвөн жилийн ирээдүйг та ямар байдлаар төсөөлж байна вэ? Таны хэлсэнээр шийдвэрлэж чадаагүй ямар гацсан асуудлууд шийдлээ олж, Эрдэнэтийн иргэдийн өмнө таатай нөхцөл үүснэ гэж үзэж байгаа вэ?

-Эрчим хүчний асуудлыг шийдсэнээр өнөөдөр 1774 аж ахуй нэгж иргэдээс техникийн нөхцөл хүссэн. Үүнийг өгөх боломжгүй. Яагаад гэвэл эрчим хүчний асуудал чадлын дутагдалтай. Орхон аймаг Эрдэнэт хотын  хувьд эрчим хүчний зохистой хүртээмж бага учраас техникийн нөхцөл өгч чадахгүй байгаа. Иймд  эдгээр иргэн, аж ахуй нэгжид техникийн нөхцлийг нь гаргаад өгчихвөл өөрийгөө ажлын байраар хангах, орлогоо нэмэгдүүлэх, эдийн засаг тодорхой хэмжээгээр тэлэх боломжийг бүрдүүлнэ. Цаашид эрчим хүчний уналтгүй болох учраас хотоо бодсон томыг харж, тойргийн асуудлыг нэг жилдээ тэвчих асуудал яригдаж байгаа.

-Тэгэхлээр Орхон аймаг 2025 онд эрүүл мэнд, боловсрол, инженерийн шугам сүлжээ, эрчим хүч дээр дорвитой алхам хийж, олон жил хүлээгдэж байсан асуудлыг цогцоор нь шийднэ гэж харж, ойлгож болох уу?

-Тийм. Бид иргэдээс ирсэн санал хүсэлтийг аль болох багасгахгүй томоор нь авч нэг бүрчлэн арга хэмжээ авах зорилго тавьж байгаа. Тухайлбал, хуучны есөн давхар гэж ярьдаг байрны лифт жил болгон асуудалтай байдаг учраас ирэх жил 3,2 тэрбум төгрөгөөр бүх есөн давхруудын лифтийг шинэчилж, дахин энэ асуудал сөхөгдөхөөргүй хөрөнгө оруулалт хийнэ. Энэ мэтээр тулгамдаж байгаа асуудлуудыг бага багаар шийдээд явна. Тийм боломжуудыг төсөв дээрээ тусгасан байгаа.

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
Ойн нөөцийг хамгаалах, гэр хорооллын түлшний хэрэглээг бууруулах зорилгоор Орхон аймгийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын тойрог схем үүсгэх ажил, 10 кВ-ын хуваарилах байгууламж РП-2-ийг Их залуу багт барих ажил
Чингэл дэд станцын 35/6 кВ-ын 2 ш трансформаторыг 35/10 кВ-ын 2х10 МВА чадалтай трансформатораар сольж барих ажил
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх