МЯГМАР
2025.09.03
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН

Улсын хөгжлийг Бүсчилсэн байдлаар хөгжүүлэхээр хууль хэрэгжиж эхэлснээс хойш анх удаа Хойд бүсийн төрийн албан хаагчдыг чадавхжуулах Зөвлөгөөнийг Орхон аймагт хийлээ. Уг ажлыг зохион байгуулсан Орхон аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Б.Ганзоригтой ярилцлаа. Орхон, Булган, Хөвсгөлийг нэгтгэсэн Хойд бүсэд 16500 төрийн албан хаагч ажиллаж байна.

-Төрийн албаны хуульд өөрчлөлт орсноор шинэчлэлийн үе эхэлж байна гэж та илтгэлдээ онцоллоо. Ялангуяа төрийн албанд хүйсийн харьцаа алдагдсаныг өөрчлөх гарц байна уу?

-Төрийн албаны шинэтгэлийн дараагийн үе шат эхэлж байна. Хууль тогтоомжийн хувьд шинэчлэлт хийх нь ойлгомжтой боловч тухайн шинэчлэлт хөрсөн дээрээ яаж хэрэгжих вэ гэдэг хамгийн чухал. Хойд бүсийн хувьд Төрийн албаны хууль тогтоомжийн хэрэглээтэй холбоотой олон асуудал тулгарч байна. Төрийн албан хаагчийн шалгалт өгсөн иргэдээс эмэгтэйчүүд 75 хувь, эрэгтэйчүүд 25 хувийг эзэлдэг. Энэ нь төрийн албан хаагчийн шалгалтанд тэнцэж байгаа иргэдийн дөрөвний нэг нь эрэгтэй албан хаагч байгаа. Холбогдох хууль тогтоомжийн уялдаа холбоо муугаас төрийн албанд орох эрэгтэй ажилтны нөөцийг хязгаарлах нөхцөл байдал үүссэн. Тиймээс шинэчлэлт хийх шаардлагатай. Эрэгтэй албан хаагч эрс цөөрсөнөөс хүйсийн тэнцвэртэй байдал алдагдах эрсдэлтэй нөхцөл үүсч байна.

Нөлөөлж  буй хүчин зүйл нь хууль хоорондын зохицуулалттай холбоотой. Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагчид тавих нийтлэг шаардлага дээр цэргийн алба хаах үүргээ хүлээсэн иргэн заавал цэргийн албаа хаасан байх ёстой гэх шаардлага тавигддаг. Цэргийн албаны тухай хуулинд 18-25 насанд хүрсэн эрэгтэй хүн цэргийн алба хаана гэж заасан. 2008 оноос хойш цэргийн алба хаасан иргэн бүр Төрийн албаны шалгалт өгөх эрх нь нээгддэг. Эргээд харахад 18-25 насны иргэдийг цэргийн албанд бүгдийг нь хамруулж чадсан уу гээд дүн шинжилгээ хийхэд цэргийн насны иргэдийн 10 хүрэхгүй хувийг цэрэгт татаж байна. Тиймээс төрийн албанд ажиллах эрэгтэй албан хаагчдыг хуульд заасны дагуу аравхан хувиар хязгаарлаад нөөцөө 10 хувь хумчихдаг нөхцөл  үүсээд байна.

-Төрд алба хашсаныхаа төлөө бусдын дарамт сүрдүүлгэнд гэр бүлээрээ орж байгааг өөрчлөх боломж бий юү?

-Төрийн албан хаагчийн нийгмийн баталгааны асуудал чухал. Нийгмийн баталгаа гэхээр орон байр, цалин хөлс гэхээсээ илүү тухайн албан хаагч албаны чиг үүргээ гүйцэтгэхтэй холбоотой өөрт нь болон гэр бүл, үр хүүхдэд нь ямар нэгэн баталгаа эдлүүлэх ёстой. Тухайлбал улс төрийн зорилгоор ч юм уу төрийн албан хаагчийн албан үүргээ гүйцэтгэж байгаатай холбоотой гүтгэх, доромжлох, заналхийлэх зэргээр өөрт нь нөлөөлөхөөс гадна гэр бүлийн гишүүдэд нь нөлөөлдөг нөхцөл байдал сүүлийн жилүүдэд нэмэгдсэн. Энэ нь хувийн ашиг сонирхлоор ч байна, улс төрийн зорилгоор ч байна. Уг асуудлаас төрийн албан хаагчдыг гэр бүлтэй нь хамгаалах, сэтгэл зүйн дархлаатай болгох тал дээр анхаарах шаардлагатай. Ажлаа айхгүй л хийдэг болмоор байна.

-Хийж гүйцэтгэсэнээ дүгнүүлэх тогтолцооны систем буруу байгааг ярьж байна. Үүнийг шийдвэрлэх боломжтой юу?

-Гүйцэтгэлийн төлөвлөгөө нь төрийн албаны  шинэтгэлийн хүрээнд хийгдсэн ажил. Өмнө нь үр дүнгийн төлөвлөгөө гэж явдаг байсан. Гүйцэтгэлийн төлөвлөлт дээр алдаатай зүйлүүд бий. Яагаад гэвэл Засгийн газраас бодлого тодорхойлдог, аймгийн ИТХ-аас бодлого тодорхойлдог. Энэ бодлогыг дээрээс доошоо төлөвлөлттэй өгөөд доороос дээш биелэлтээ татаж шаарддаг байвал процессын хувьд зөв болно. Одоо бол эсрэгээрээ төлөвлөлт нь доороос дээшээ, тайлагналт нь дээрээс доошоо яваад байгаа нь алдаатай. Процессын дахин инженерчлэл яригдах шаардлагатай. Тухайн албан хаагч чиг үүргээ гүйцэтгэхдээ ямар процессоор тухайн ажлаа хэрхэн яаж, хэдий хугацаанд гүйцэтгэх вэ. Үүнээс шалтгаалж албан хаагч бүр тухайн процессыг гүйцэтгэхдээ ялгамжтай байдлаар, өөр өөр цаг хугацаанд гүйцэтгэдэг гэх олон асуудал үүсдэг. Тиймээс процессын зурагтай болвол алдаа зөрчлийг арилгах боломж бүрдэнэ.

-Нарийн мэргэжлийн албан хаагчдын сул орон тоо нөхөгдөхгүй байгаа нь цалин хөлстэй холбоотой юу?

-Төрийн албаны сул орон тооны захиалга өгөөд нөхөгдөхгүй байгаа асуудал байна. Энэ нь албан тушаалын тодорхойлолтод заасан  нөхцөл шаардлага өндөр байдагтай холбоотой. Нөгөө талаар төрийн албанд орж ажиллах иргэдийн цалин хөлстэй холбоотой. Жишээ нь манай дээр ажилладаг инженерийн орон тоо яагаад нөхөгдөхгүй байна гэхээр хувийн хэвшилд 4-6 сая төгрөгийн цалин авдаг. Хэрэв төрд ажиллавал 1,200,000 төгрөгийн цалин авна. Ийм нөхцөл байдлаас шалгаалж нарийн мэргэжлийн албан хаагчид төрд ажиллах сонирхол нь буурч хувийн хэвшилд орох хандлага байна.

-Хойд бүсийн хэмжээнд эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшинд ажиллах хувийг авч үзвэл ямар түвшинд байна вэ?

-Сүүлийн гурван жилийн дунджаар төрийн захиргааны удирдах албан тушаалын ангилал зэрэглэлд 71 хувь нь эмэгтэйчүүд томилогдсон. Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалын ангилал зэрэглэлд Хойд бүсийн хэмжээнд 74 хувь нь эмэгтэйчүүд ажиллаж байна. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо гэхээс илүү шийдвэр гаргах түвшинд эрэгтэйчүүдийн оролцоог ярих нь чухал болоод байна.

Хойд бүсийн хэмжээнд нийт 16500 төрийн албан хаагч төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлэн ажиллаж байна.

1
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА