ПҮРЭВ
2025.11.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ

Түүний урлангаар зочлоход тэндээс эрч хүч, нарийн урсгалт эрчим ой тойн руу урсах шиг сэтгэл төрсөн нь миний мэдрэмж мэт боловч энд Даржаагийн Батбилэг хэмээх зураач, уран бүтээлчийн онгод хийморь нэвт шингээтэй, энэ л ахуйгаас урсах хөг аялгуу гайхамшигтай таашаалыг хэн бүхэнд өгөхөөр. Эрдэнэтийн уугуул Д.Батбилэг зураач энэ хотынхоо, энэ түмэн олныхоо дунд шүншиг, шүтээн, сэтгэлээ чавхдан хэдэн зуун бүтээлээ туурвисаар яваа уран бүтээлч хүн билээ.

ХӨНГӨХӨН ХАЯЛГАН ДУНД АГУЛА ХЭМЭЭХ ҮГ БИЙ БОЛСОН НЬ ГАЙХАЛТАЙ

Д.Батбилэг Монгол эх орныхоо онгон байгаль, уул нуруу, загастай, зэгэстэй нуур, элсэн манхан, намираа толгод, алсын бараа, шүтээнт уул, салхин туйлаадас байгалийн түмэн ааш араншинг сэтгэлийн хөгөөрөө урлажээ. Нээрээ л гайхамшигтай, хүн хэмээгч бодьгал байгаль эхийн дэргэд өчүүхэн боол мэт. Эх дэлхийн үнэн төрх, дүрийг өөрийн мэдрэмжээр буулгах нь зөвхөн ухамсарт үүрэг нь гэлтэй. Д.Батбилэг зураач Бурхан халдун уулын хормойд нар, салхинд гандан хэдэн өдрөөр даяанчлан сууж тэр агуу хайрханыг урлан зураад бусдад хэлэхэд үнэмшихээргүй нэгэн гайхалтай зүйл тохиосоноо ярьсан юм. Бүтээл төрөх агшинд түүний гарын аясаар хийсэн салхины хээ, байгалийн урсгалыг урласан хөнгөхөн хаялган дунд монгол үндэсний босоо бичгээр бичсэн Агула хэмээх үг бий болсон нь тод харагдана. Үүнийг л амьд, шүншигтэй, эрчимтэй бүтээл гэхгүй юм бол өөр юуг тийнхүү нэрлэх билээ. Дэлхийн дайдыг гүн ухаан, эрдэм чадлаар оройлон манлайлж морин дэл дээр дарцаглан бадарч явсан агуу их эзэн Чингис хааны унасан газар, угаасан усны илч, энерги нэвт шингэсэн Бурхан халдун хайрханы сүр хүч өнөө бидний ахуйд ийнхүү эрчимтэй хэвээр буй нь энэхүү бүтээл хүмүүний мэлмийг баясгасан нь энэ буюу. Тиймдээ ч Д.Батбилэгийн Бурхан халдун хайрханы эх бүтээлээс адис авч, хуулбар юуг нь гэр орон, албан ажлын өрөөний хоймортоо залах хүн олон таардаг аж.

 

ХЭДЭН ЗУУН ЖИЛИЙН ДАРАА ҮЛДЭХ ДҮРИЙГ ХЭН БАЙСНААР БУС МОНГОЛ ХҮН БАЙСНААР ТӨСӨӨЛӨХ БОЛОВ УУ

Даржаагийн Батбилэг 1970 хэдэн онд аав ээжийнхээ гараас хөтлүүлж Эрдэнэт хотын их бүтээн байгуулалтын үед ирсэн жирийн нэг хүүхэд. Үйлчилгээний төв гэсэн социализмын үеийн Эрдэнэтийн үйлчилгээ, аж ахуйн томоохон төвийн барилгын ханан дээр Чингис хааны цээж зургийг урлан зурж үлдээсэн нь хорь гаруй жилийн түүхтэй. Хотын төв гудамж гуравдугаар микрийн 17 дугаар байрны ханан дээр Ардчилсан хувьсгалын цагаан морин жилийн хувьсгалыг билэгдэн бүтээсэн дурсгал “Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг” хэмээх С.Зориг агсаны сэтгэлийн үгийг сийлсэн нь тодхон. Орхон аймгийн төр захиргаанаас Монгол улсын Ерөнхий сайд асан, улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Амарын хөшөөг Эрдэнэт үйлдвэрийн захиргааны байрны өмнөөс Нутгийн удирдлагын ордоны өмнөх талбай руу нүүлгэх шийдвэр гаргасан нь хэдэн жилийн өмнө. Уг нүүлгэн шилжүүлэх ажлыг Д.Батбилэг хэсэг уран бүтээлчийн хамт хийхдээ, хөшөөний суурь хэсгийг авах гээд хүчрэлгүй нэг эвгүй ёрдгор гадас мэт юм үлдээлтэй биш гэж сэтгэл зовнин бүтээлийн суурин дээр дахин нэгэн шинэ бүтээл урласан. Эрдэнэтийн илгээлтийн эзэд анхдагчдад зориулан зэсэн өнгийг билэгдсэн хүрэл хөшөө өнөөдөр Үйлдвэрийн захиргааны төв байрны үүдэнд байх ёстой газраа эзэлж, Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийг халуун сэтгэлээрээ гардан байгуулсан та бидний эцэг эхийн залуу насны дурсамжийг мөнхлөн үлдээсэн сайхан хөшөө тэнгэр өөд тэмүүлэн буй. Орхон аймгийн Нутгийн удирдлагын ордны ар талд “Хөх Монгол цогцолбор”-ын бүтээн байгуулалт Д.Батбилэг уран бүтээлчийн ахалсан томоохон ажил юм. Захиалагчийн хүсэлтийн дагуу Тайхар чулуу, Хоргын уул, Увс нуур зэрэг Монгол нутгийн байгалийн гайхамшгийг хөшөө дурсгалаар бүтээсэн нь уран бүтээлийн багийнханы гуравхан сарын дотор хийсэн ажил яах аргагүй мөн. Цогцолборын байрны дээд давхарт зурж байрлуулсан эзэн Чингис хааны шадар нөхөд, 13 дугаар зууны хувцас хэрэглэл, өмсгөл бүхий дүрслэлийг өнөө цагийн хүмүүсийн дүр төрхийг орлуулан зурсан нь шинэлэг, содон санаа гэлтэй. Хэмжээний хувьд маш том хэмжээний энэ бүтээлийг яагаад одоогийн хүмүүсийн дүрээр дүрсэлснийг зураач Батбилэг тайлбарлахдаа: “Түүхийн эх сурвалжид Чингис хааны ойр тойрны шадар туслахуудын дүрийг бүгдийг зурж үлдээсэн нь ховор. Тиймээс би монгол хүний төрхийг зохиомол байдлаар биш өнөөгийн хүмүүсээр орлуулж зурах нь сонирхолтой санагдсан. Хүн мөнх биш, хэдэн зуун жилийн дараа үлдэх бүтээлийн дүр чухам хэн байснаар бус монгол хүн байснаар бодож төсөөлөх болов уу” гэж холын бодлоо ярьсан юм.

ЭРДЭНЭТ ХОТДОО ДЭЛХИЙН ХӨГЖМИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙ БАЙГУУЛАХ ЗОРИЛГОДОО ХҮРНЭ

Европын соёлыг мэдэрч Англид арав гаруй жил амьдрахдаа Батбилэг зураачийн хобби алдарт Битлз, Qveen хамтлагтай холбоотой бүхий л зурмал бичмэл материалууд сонин сэтггүлийн хайчилбар, зурагт хуудас, пянз зэргийг цуглуулсан нь түүний урлангийн томоохон байр суурийг эзэлнэ. Алдарт хамтлагуудын жинхэнэ эх пянз түүнд олон байдгийг мөнгөөр үнэлвэл нэлээд хэдэн орны тоонд яригдахуйц болов уу. Уран бүтээлчийн хэзээний бадрангуй сайхан сэтгэлээр Дэлхийн хөгжмийн түүхийн музей байгуулахыг мөрөөдөж, зорьсондоо хүрэхээр эхлэлийг нь тавьжээ. Ямар ч байсан Эрдэнэт хотдоо гадны жуулчид, аялагчдын нүдийг хужирлах хөгжмийн музей байгуулаад, цуглуулсан ховор дурсгал үзмэрүүдээ дэлгэж, гаднаа хүний биеийн өндөртэй Битлз хамтлагийн дөрвөлийг хөгжим апартуртай тэр чигээр нь хөшөөгөөр босгоно гэж уран бүтээлчийн оргилуун хүслээр ярьж байна. Тэр олон жилийн цуглуулгаа үнэд хүргэж зарж борлуулах гэсэнгүй гагцхүү музейд байршуулаад хойч үе, хүүхэд залуусын оюуны мэлмий, урлагийн мэдрэмжийг хөглөх гэсэн алсын бодол тээж өнөөг хүрсэн нь бахархмаар санагдлаа. Хэзээ мөдгүй Дэлхийн хөгжмийн түүхийн музей Эрдэнэт хотод байгуулагдан, сүндэрлэн босох болтугай.

Урлангийнхаа хананд саяхан байрлуулсан шинэхэн бүтээлийнхээ өмнө зогсож байхдаа “би энэ бүтээлийнхээ санаа, судалгааг зургаан сарын турш боловсруулж, дөрвөн сар гаруйн хугацаанд урлаж дуусгасан. Зураач хүн бүтээлээ төрүүлэхэд даяанчлан бясалгаж, ахуй орчноос оюун бодлоо тусгаарлах агшинд буусан санаагаа “чулуу” болгодог” хэмээн тэрбээр ярьлаа. Батбилэг зураачийн олон сар бясалгаж төрүүлсэн бүтээл бол дэлхийд Монголын нэрийг цуурайтуулж яваа "The Hu" хамтлагт зориулсан Хүннү Рок уран зураг юм. Хамтлагийн гишүүн тус бүртээ гал, ус, салхины урсгал, мэдрэмжийг бие махбодидоо шингээсэн гэлтэй. Дэлхийн хамгийн өндөр газарт тооцох Монгол нутагт хүн төрөлхтөн анхлан үүссэн тухай түүхийн хуудсанд тэмдэглэгдсэн буй. Тиймдээ ч монгол хүний цусанд, оюун ухаанд хэзээний мөнх тэнгэр, хийморьлог бүхний эрчим шингээстэй буйг "The Hu" хамтлаг байгуулагдсан даруйдаа дэлхийн дэвжээнд гарч чадсанаас бэлхэнээ харагдахаар. Хамтлагийн гишүүдийг гал, ус, салхиар төлөөлүүлэн эзэн Чингис хааны Алтан гэрэгэ, шонхор шувуу гээд зурагт өгүүлэх дүрслэл бүр нарийн утгыг шингээсэн энэ гайхалтай бүтээлийнхээ нээлтийг цар тахал ковидын үед нээж, "The Hu" хамтлагийнханд дурсгажээ.

 

УРЛАГИЙН БУРХАН ИВЭЭХ БОЛТУГАЙ, БИДНИЙГ

Д.Батбилэг зураач Орхон аймгаас төрсөн Монгол улсын Үйлчилгээний гавьяат ажилтан. Эрдэнэт хотод амьдралынхаа бүхий л цаг хугацааг өнгөрөөхдөө олон арван бүтээн байгуулалтын загвар хийж, үе үеийн аймгийн удирдлага, дарга нарт өгч байсан. Уртцагааны гудамжийг хоёр давхар болгоод, амралт чөлөөт цаг, үйлчилгээний орчин үеийн шийдлээр сайхан төв байгуулж болно гэсэн уран бүтээлчийн оргилуун хүслээр үнэхээр сайхан загвар гаргажээ. Макетыг нь өдөр шөнөгүй сууж хийгээд, дарга нарт бариад таг чиг л байна гэлээ. Барилгачдын талбайн налуу хэсэгт Дэлхийн хөгжмийн түүхийн музей байгуулахаар сэтгэл шулуудаж, олон жил бодож бясалгаж бүтээсэн макет загвар нь мөн л хэчнээн жилийн салхи, шороонд дарагдан буй. Бүтээхийн хүсэлд хөтлөгдөн дарга нараас хөрөнгө мөнгө гуйгаад байгаадаа биш зөвхөн төрөөс  газрын зөвшөөрлийг нь хүсээд байдаг. “Төр газраа хайрлачихвал урлагт хайртай, өөрчлөлтийг хүссэн залуучууд, бизнесменүүд хөрөнгөө босгоод явчих ажил” гэж Гавьяат Д.Батбилэг зураач ярьлаа. Ерөөсөө хэн хүнд заяахгүй авьяас билэгт, өнгө мөнгөний хойноос үүлгэртэх шуналгүй цөөхөн хүмүүн тэнгэрийн зараалаар бидний дунд төрдөг нь Батбилэг зураач мөн гэж би боддог. Одоогийн Соёл урлагийн газар байрлаад байгаа соёл амралтын цогцолборын хашааг авч хаяхыг хүмүүс шаардаж байгаа ч тэнд түүний багийн бүтээсэн бэсрэгхэн уран бүтээл байгаа. Гаднах хашааг нь буулгасан ч доторхыг нь бүү бусниулаасай. Хүүхэд залуус тэнд бужигнаж гүйж явахдаа Тайхар чулууны өндрийг мэдээд л гарна, Алтай таван богд хайрханыг далайн түвшнээс хэчнээн метрт оршдогийг сонирхоод л өнгөрнө. Монгол эх орныхоо байгалийн хосгүй гайхамигийн зах зухаас нь мэдээд өнгөрөг.

Өмнөговь аймагт “Марс” төслийг цогцлоохоор өнөө үеийн Монголын оюунлаг, хүчирхэг залуусын нэг Сүхбаатарын Эрдэнэболд санаачлаад, дэлхийд танилцуулсаныг бид шагшиж байгаа. Тэгвэл манай Батбилэг зураач өмнийн говьд дэлхийн аялал жуулчлалыг гайхамшигтай хөгжүүлэх гарц байгааг мэдрээд оюун бодолдоо томоохон цогцолбор байгуулахаар бодож бясалган, аль хэдийнэ загвар дизайныг нь бүтээсэн байх юм. Улмаар С.Эрдэнболд, Д.Батбилэг хоёрын хүсэл нэг цэгт огтлолцож, одоо “Марс” төслийн Удирдах зөвлөлийн гишүүнээр хоёул ажиллаж байна. “Жалга, довны үзэл, атаа жөтөөнөөс аль хэдийнэ тасраад, дэлхийн хэмжээнд сэтгэж, бүтээхээр тэмүүлж яваа энэ уран бүтээлчийн нэг ч атугай бүтээлийг бид бодитоор дэмжээд, хүүхэд залуусынхаа ирээдүйд хөрөнгө оруулалт хийх ёстой юм байна” гэж бодогдлоо. Урлагийн бурхан ивээх болтугай, биднийг.

Ярилцсан:М.МӨНХЦЭЦЭГ

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ