ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
Эрдэнэт хотод сүүлийн үед орон сууцны барилга ихээр баригдаж байгаа нөхцөл байдлатай уялдуулан төрөөс иргэдээ чанартай орон сууцаар хангахад эрх зүйн найдвартай ажиллах тал дээр Орон сууцны Корпораци байгуулах шаардлага гараад байгаа аж. Иймд тус корпорацийг шинээр байгуулах талаар судлахыг Орон нутгийн өмчийн газарт үүрэг болгосон байна. Нийслэлийн Орон сууцны корпорациас туршлага судлах, холбогдолтой хууль, журмыг судлах ажлыг хийж байна гэж Орон нутгийн өмчийн газрын дарга ярьлаа. Тус корпорацийг байгуулснаар төрийн мэдлийн газар дээр орон сууц барихад иргэд, оршин суугчдыг хохироохгүй байх, дахин төлөвлөлтийн ажлыг зөв зохион байгуулах зэрэгт ахиц дэвшил гарах аж.
0
0
0
0
0
0
C°/C°
3527.07
3736.58
506.33
46.46
2.67

















Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.