БААСАН
2025.12.06
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“ITMG” компанийнхан үйлдвэрлэлийн ослыг санаатай нуун дарагдуулсан уу
“ITMG” компанийнхан үйлдвэрлэлийн ослыг санаатай нуун дарагдуулсан уу
Эрдэнэт хотдоо л байхгүй тансаг зэрэглэлийн барилга барьж байгаа гэж өөрсдийгөө сурталчилдаг “ITMG” компанийнхан Монгол улсын хууль дүрмийг ноцтойгоор зөрчиж байна. Тус компанийн 1А хороолын барилга дээрээс энэ сарын 15-ны 16.00 цагийн үед мужааны ажил хийж байсан хоёр хятад иргэн 6 давхрын өндрөөс унаж хүнд гэмтэл авчээ. Компанийнхан тэр даруйд нь хоёр хятад ажилтныг Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү илгээсэн байна. Харин энэхүү үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулахаар шийдсэн бололтой. Монгол улсын Засгийн газрын тогтоол, бусад хууль тогтоомжийн дагуу “....барилгын ажил дээр өндрөөс хүн унаж гэмтэх, улмаар амь насаа алдсан бол үйлдвэрлэлийн осол гэж үзэн 72 цагийн дотор Мэргэжлийн хяналтын газарт мэдэгдэнэ...” гэсэн байдаг ажээ. Гэтэл “ITMG” компанийнхан барилгын ажил дээр нь үйлдвэрлэлийн осол гарчихаад байхад Мэргэжлийн хяналтын газар, аймгийн Цагдаагийн газарт ч мэдэгдээгүй байна. Бид энэ талаар Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Г.Батцэцэгээс тодруулахад “Одоогоор бидэнд “ITMG” компанийн зүгээс мэдэгдсэн юм алга. Та бүхнээс л сонсож байна. Үнэхээр 15-ны өдрийн 16.00 цагийн үед барилгаас хүн унаж гэмтсэн бол үйлдвэрлэлийн осол гэж үзэх ёстой. Засгийн газрын тогтоолын дагуу 72 цагийн дотор мэдэгдэх учиртай. Дээрх компанийнхан 72 цагийн дотор энэ талаар мэдэгдээгүй бол бид шалгах болно” гэсэн юм. Мөн энэ талаар аймгийн Цагдаагийн газраас тодруултал “Манайд барилга дээрээс хүн уналаа гэсэн мэдээлэл бүртгэгдээгүй байна. Үнэхээр хүн унаж гэмтсэн бол баирлгын компанийнхан хэргийг нуун дарагдуулж байгаа юм байна л даа” гэсэн хариу өглөө. Нэг метр квадрат нь 2.4-2.8 сая төгрөгийн үнэтэй 3. 5 өрөөний зохион байгуулалттай, гурван өрөө байр нь 180 орчим сай төгрөг, дотроо 2-3 ариун цэврийн өртөөтэй, 162 айлын тансаг зэрэглэлийн барилга барьж буй “ITGM” компанийн Монгол талын удирдлага “энэ сарын 16-нд барилга дээрээс хоёр хятад хүн унаж гэмтсэн нь үнэн” гэж ярьж байгаа ч хууль хяналтынханаас үйлдвэрлэлийн ослын ихэд нууцалж байгаа нь Мэргэжлийн хяналтын улсын байцаагч, аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүний мэдээллээс харахад ил байна. Хятадын хоёр иргэн унаж хүнд гэмтсэн, хохь нь гэсэн байдлаар асуудалд хандаж байх шиг. Өнөөдөр хятад хүн унаж харин маргааш яах бол гэсэн иргэдийн айдас хүйдэс байгааг хэлэх хэрэгтэй. “ITMG” компанийн 1А хорооллын барилга дээр 100 шахам хятад иргэн, 30 гаруй монгол залуус ажиллаж байгаа ажээ. Австрали, Сингапурын хөрөнгө оруулалттай гэж өөрсдийгөө тодотгодог “ITMG” компанийнхан манай улсын хууль дүрмийг уландаа гишгэж Монгол оронд өрнөж байгаа барилгын бүтээн байгуулалтаас өндөр ашиг олохоо л чухалчилж байгаа нь тэдний хийж буй үйлдлээс харагдаж байна.
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ