БААСАН
2025.07.05
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Капитал” банк иргэдээс илүү мөнгө авч байна
“Капитал” банк иргэдээс илүү мөнгө авч байна
Төрийн нэрийн өмнөөс иргэдэд үйлчилгээ үзүүлдэг зарим нэг банк үйлчлүүлэгчээсээ илүү мөнгө авдаг, бүр дээрэмддэг болсоор уджээ. Саяхан даа, аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс ороод “Үндсэн ажлаас гадуур гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний орлогоос төлсөн шимтгэлийг бүртгэх хуудас НД№15” гээчийг авах хэрэг гарлаа. Даатгалын байцаагч “Та манай нэг давхарт байх Капитал банкин дээр очоод 300 төгрөг төлөөд дэвтрээ аваад ир” гэлээ. Нийгмийн даатгалын байрны нэг давхарт байрлах “Капитал” банкны С997 дугаартай тооцооны касс дээр очоод 300 төгрөг төлөөд дэвтрээ авахаар теллерт хандлаа. Гэтэл тус банкны теллер Б.Мөнхцэцэг “Дэвтрийн үнэ 400 төгрөг дээр нь үйлчилгээний хөлс 100 төгрөг” гэлээ. Нэг их юм бодсон ч үгүй 500 төгрөг төлөөд хуулгаа бариад Нийгмийн даатгалын хэлтсийн няраваас дэвтрээ авлаа. Өнөөх дэвтрээ бөглөх гэж байгаад буруу биччих нь тэр. Маргааш нь очоод дахиад 500 төгрөг тушаагаад “НД№15” дэвтэр авах гэсэн чинь үнэд орчихож. Өнөөх дэвтэр чинь 500 төгрөгийн үнэтэй, дээр нь үйлчилгээний хөлс 100 төгрөгтэйгээ нийлээд 600 болсон гэж теллер Б.Мөнхцэцэг  дуржигнууллаа. Ганцхан шөнийн дотор Эрдэнэтийн зах зээл цунамид нэрвэгдээд юмны үнэ 100 төгрөгөөр гэнэт нэмэгдчихсэн юм болов уу гэж айх, гайхах зэрэгцэв. “Өчигдөр би 500 төгрөг тушаагаад дэвтэр авсан. Өнөөдөр дахиад тэр л дэвтрийг авах гэж байгаа шүү дээ. Тэгээд ч нийгмийн даатгалын байцаагч дэвтрийн үнэ 300 төгрөг гэж хэлсэн” гэтэл теллер Б.Мөнхцэцэг “Дэвтрийн үнэ 500 төгрөг гэж хэлээд байхад яасан юм ойлгодоггүй мангар юм бэ. Энэ 500 төгрөгнөөс чинь нийгмийн даатгалын байцаагчид 100 төгрөгийг нь өгдөг юм. Яасан юм ойлгодоггүй амьтан бэ” гэж ирээд л үсчлээ. Адаг сүүлдээ 600 төгрөг ч төлж чадахгүй амьтан болж хувирах нь ээ, ер нь. 600 төгрөгийг нь өгөөд хуулгаа бариад няраваас дахиад л дэвтрээ авлаа. Энэ үедээ “Ганцхан хоногийн дотор танай дэвтрийн үнэ 100 төгрөгөөр нэмэгддэг яасан хачин юм бэ” хэмээтэл “Та юу яриад байна аа, Сайдын тушаалаар энэ дэвтрийн үнийг тогтоодог юм. Май энэ тушаалын хуулбар нь энэ гээд “Үнэт цаас, маягт, номын үнэ, архивын лавлагааны хураамж” гэсэн хуудас цаас өглөө. Үнэхээр л үүн дээр “Үндсэн ажлаас гадуур гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний орлогоос төлсөн шимтгэлийг бүртгэх хуудас НД№15” гээд хураамж 300 төгрөг гэсэн байна. Үүнийгээ бариад теллер Б.Мөнхцэцэгт үзүүлтэл “Наадах чинь биш. Би мэдэж байна. Тэгээд ч би түрүүн хэлсэн. Илүү 100 төгрөгийг нийгмийн даатгалын байцаагч нь манайхаас авдаг юм. Яасан юм ойлгодоггүй хүн бэ” гэж ширэв татав. Гэтэл түүний хажуу талаас теллер У.Батхуяг гэх эрхэм “Чи ямар  мангар юм бэ. Наад хүн чинь хэлээд байгаа юм биш үү. 2-3 жилийн турш нийгмийн даатгалын байцаагч нар дэвтрийн үнэ дээр 100 төгрөг нэмээд авдаг жишиг тогтоод удаж байхад юун сайдын тушаал энэ тэр вэ” гэж ирээд л аархав. Үнэн хэрэгтээ ганц нэг 100 төгрөгийн наана цаанатай асуудалдаа гол нь байгаа юм биш. Нийгмийн даатгалын хэлтсийн нярав эмэгтэй “Манайхаар өдөртөө дор хаяж 100 гаруй хүн дэвтэр авдаг. Та гэхэд л энэ дэвтрийг хоёр дахь удаагаа авах гэж байгаа биз дээ” гэснээс үүдэн “Капитал” банкны бусадтай хамтран харилцагчаа дээрэмддэг энэ асуудлыг сонирхсон маань энэ. Нэг өдөрт үйлчлүүлсэн 100 хүнээс тус бүрээс нь 100 төгрөг тоншвол өдөртөө 10000 /арван мянган төгрөг/ сул олж байгаа тооцоо гарч байна. Сардаа  220000, жилдээ 2640000 төгрөгийг иргэдийн халааснаас “Капитал” банкныхан хулгайлдаг болж таарах нь. Энэхүү цагаандаа гарсан дээрэм гэж хэлж болохоор үйлдэл теллерүүдийн хэлдгээр 3 жил гаруй хугацаанд үргэлжилсэн юм бол “Капитал” банкны Нийгмийн даатгалын байранд байх салбар 10 гаруй сая төгрөгийг иргэдийн халааснаас хулгайлж, дээрэмджээ. Теллер Б.Мөнхцэцэг, У.Батхуяг нарын яриагаар бол дээрх 10 гаруй сая төгрөгөө нийгмийн даатгалын байцаагч нартай хамтран хийдэг нь үнэн бол энэ ажил зохион байгуулалттай гэмт хэрэг ч юм шиг санагдана. Өнөөдөр манай аймагт “Капитал” банкны 4-5 салбар ажилладаг. Тэгэхлээр “Капитал”-ынхан бүгд иргэдээс илүү мөнгө авдаг гэж үзвэл дээрх 10 сая төгрөг 50 сая төгрөг болж өснө. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2013 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн А/189 дүгээр тушаалын хавсралтаар “Үнэт цаас, маягт, номын үнэ, архивын лавлагааны хураамж”-ийг тогтоосон тухай баримт нь энэ. Нийгмийн даатгалын газрын Мэдээллийн самбар дээр байдаг аж. Гэтэл “Капитал” банкныхан Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалаар тогтоосон үнэ дээр нэмж 100 төгрөгийн хураамж авч байгааг юу гэж ойлгох вэ. Нийгмийн даатгалын байцаагчид дээрх 100 төгрөгийг “авдгийг” нь ажлын хөлс гэх үү, авлига гэж үзэх үү. Энэ талаар бид Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Орлого хяналтын албаны дарга Д.Буянбаяраас тодруултал “Юу гэж тийм зүйл байх вэ. Нийгмийн даатгалын байцаагчид дэвтрийн үнэн дээр нэмж 100 төгрөг бичүүлдэг. Түүнийгээ эргүүлээд авдаг гэсэн ойлголт байхгүй. Тийм журам ч байхгүй. Ерөнхий газрын даргын тушаалаар хураамжийн үнийг тогтоодог” гээд “Капитал”-ын салбар луу утас цохиж иргэдээс илүү мөнгө авч байгаа үйлдлийг нь буруушаасан юм. Д.Буянбаяр даргын ярианаас харвал нийгмийн даатгалын байцаагчид арай тийм “нүгэл” үйлддэггүй гэдэг нь харагдсан. Харин “Капитал”-ынхан бусдын нэрээр гул барьж үйлчлүүлэгчээсээ илүү мөнгө хурааж өөрсдөө цохидог болох гээд байх шиг. “Капитал”-ын үйлчилгээний хөлс болох 100 төгрөгийн талаар энд нэг зүйлийг тэмдэгдэх нь зөв байх. Өнөөдөр ямар ч банк тусгай стандарт бүхий банкны хуулгыг үйлчилгээндээ хэрэглэдэг. Гэтэл “Капитал” банкны манай аймаг дахь салбарынхан заримдаа хүнд нь тааруулдаг уу аль эсвэл өөр зорилго байдаг уу тусдаа  стандарттай хуулгыг хэрэглэхийн оронд алгын чинээ ч хүрэхгүй цаасыг мөнгө төлсөн баримт гээд өгч байна. Өөрөөр хэлбэл, иргэнд үзүүлж байгаа 100 төгрөгийн үйлчилгээ нь албан ёсных биш гэхэд болно. “Капитал” банкны энэхүү “Луйварын ажиллагаа”-г манай аймагт таслан зогсоодог, шалгадаг газар гэж алга. Эсвэл иргэд мөнгө хүүлэгч капиталуудад 100, 100 төгрөгөөр луйвардуулсаар байх уу. Н.Төр
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
Чандмань багийн 7-р хороололд шинэ РП барьж Хороолол дэд станцтай холбож схемтэй болгож барих ажил
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ийн Захиргааны байр барих
Ланд 200 машины мотор худалдан авах
2-А-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
НЭГДҮГЭЭР АНГИЙНХАНД ШҮДНИЙ ЭМЧИЛГЭЭ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХИЙНЭ
БРАЙЛ ҮСГИЙН СУРГАГЧ БАГШ НАРЫГ БЭЛТГЭЖ БАЙНА
7-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ