БЯМБА
2025.05.11
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Эрдэнэт үйлдвэр” 2049 он хүртэл тасралтгүй ажиллана
“Эрдэнэт үйлдвэр” 2049 он хүртэл тасралтгүй ажиллана
Азид хүчин чадлын хувьд эхний аравт багтдаг “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлага орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагынхантай уулзах үеэр Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Даваасамбуу, Хөгжлийн бодлого эрхэлсэн орлогч Б.Намхайнямбуу, Хүний нөөцийн хэлтсийн дарга Ш.Батдэлгэр нарын хийсэн мэдээллээс онцолж байна. Ц.Даваацэрэн захиралтай удирдлагын багийнхан ажил авсанаас хойш үйлдвэрийг алдагдлаас гаргаж, хаалтын менежментийг боловсруулж, ажилчдаа орон сууцаар хангах, шинэ орд газруудыг ашиглаж, үйлдвэрийн насыг уртасгах олон бүтээлч ажил хийж, цаасан дээрээс амьдралд үр дүнтэй хэрэгжүүлж эхлээд байна. Үйлдвэрийн удирдлагуудын мэдээллээс 2049 он хүртэл үйлдвэр тасралтгүй ажиллах боломжтой. Харин үүнээс хойш үйлдвэрийг хэрхэн ажиллуулах талаар Хаалтын менежментийн хөтөлбөрийг боловсруулаад байгаа. Бидний мөрөөдөл 4-р шатны бутлуур, зэс хайлуулах үйлдвэр байгуулах Д.Даваасамбуу Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч -Оны эхний есөн сарын байдлаар үйлдвэр 34 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргаж, 4000 гаруй тонн зэс илүү үйлдвэрлэжээ. Өөрөө нунтаглах хэсгийн засвар шинэчлэлийг хийж, үйлдвэрийн хүчин чадал 20 хувиар нэмэгдлээ. Үйлдвэрийн хэмжээнд өөрийн өртөгөө хэмнэж байна. Үйлдвэр сард 100 мв цахилгаан хэрэглэдэг, хоёр турбин нэмж суурилуулснаар өөрсдийн хүчээр 50 мв цахилгаан үйлдвэрлэх боломжтой боллоо. “Эрдэнэт үйлдвэр” байгуулагдуулсанаас хойш гурав дахь Үндсэн чиглэлийг боловсруулах түүхэн хариуцлагатай үе ирж байна. Энэ нь 2014-2024 он хүртэлх Үндсэн чиглэл юм. Шинэ концепцид ажилчдын орон сууцны болон нийгмийн асуудлыг шийдэхэд анхаарна. Үйлдвэр 41 жилийн настай үлдсэн гэж тооцоолж байгаа. Газар нутгийн хувьд ойролцоох Шандын ордод мини фабрик байгуулж, нааш нь баяжмалаа зөөнө. Мөн таван орд газрыг 100 жилийн хугацаатай ашиглахаар судалгаа хийж байна. Засвар механикийн заводыг импорт орлох бүтээгдэхүүний үйлдвэр болгохоор бэлтгэл ажил эхэлсэн. Энд краны эд анги хийх, мотор ороох зэргийг хийх юм. Үйлдвэр байгуулагдаад 36 жил болж байна. Анхны ажилчид тэтгэвэртээ гарч, тэднээр зөвлөх баг байгуулаад, шинэ боловсон хүчнээ бэлтгэж байна. Бидний мөрөөдөл бол 4-р шатны бутлуур, зэс хайлуулах үйлдвэр байгуулах явдал юм. Бүрэнхааны ордыг ашиглах, Бор-Өндөрийн үйлдвэрийг түшиглэх бодол байна. Мөн Цагаансуваргын орд газрыг ашиглахаар төсөл хийж байна. Манай үйлдвэр 36 жилийн хугацаанд 400 сая тонн зэс гаргасан нь Эйфелийн цамхагийг хэдэн зуу дахин барьчих хамжээний зэс боловсруулжээ. Үйлдвэрийн удирдлагын зүгээс есөн бодлого боловсруулан ажиллаж байна. “Эрүүл ажилчин” хөтөлбөрийг боловсруулж, дугуйн зам байгууллаа. Бүтэн жилийн турш эрүүл ажилласан хүнээ оны эцэст урамшуулах юм. Энэ онд үйлдвэр хэмнэлт гаргасны үр шимээр ажилчин бүрт 300 мянган төгрөгийн урамшуулал өгсөн. “Эрдэнэт үйлдвэр”-ийн одоогийн удирдлагын баг ажил аваад, жил найман сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд өөрийн өртөгөө бууруулж, шахааны бизнесийг шахан гаргаж, дотоод өр барагдуулалтыг нэмэгдүүлж ажиллалаа. Одоогийн байдлаар татвараа урьдчилж төлөөд байгаа юм. “Эко-400”, “Москва-100”, “Залуучууд-100”, “Залуучууд-600” хорооллыг барина Б.Намхайнямбуу Хөгжлийн бодлого эрхэлсэн орлогч -“Эрдэнэт үйлдвэр” орон нутагт газрын төлбөрт 5,9 сая, ХХАОТ-т 13,4 тэрбум төгрөг төлж, 142,4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байна. Үйлдвэр 50, 100 жилийн дараа хаалгаа барихад хэвийн ажиллах нөхцлийг үндсэн дөрвөн цех авч явах менежментийг хийж байна. Засгийн газрын хөтөлбөрийн дагуу “Шим Технолоджи” үйлдвэр байгуулагдсан. Дампуурлаа зарлаад, зургаан жилийн дараа сэргэсэн үйлдвэр цөөхөн байдаг. Үүний нэг нь энэ үйлдвэр юм. “Шим Технолджи” үйлдвэр ренни гэж бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн. Энэ бүтээгдэхүүнээр сансрын болон цэргийн техникт ашигладаг. Катодын зэс үйлдвэрлэдэг “Ачит Ихт” үйлдвэр хаалгаа нээлээ. Японы техник төхөөрөмжөөр тоноглох “Медикал” зайн оношлогооны төвийг байгуулж байна. Энд 138 хүн ажиллана. Нийгмийн хариуцлагын хүрээнд ажилчдыг орон сууцаар хангах “Эко-400”, “Москва-100”, “Залуучууд-100”, “Залуучууд-600” хорооллыг барина.             Зэс хайлуулах үйлдвэр байгуулахаар ярьж, Засгийн газар дэмжиж байгаа. Энэ үйлдвэрийг Эрдэнэтэд байгуулахгүй. Орхон аймагтай хамтран ажиллах гэрээний дагуу 2015 оны төлөвлөгөө гарсан. Их залуу уулын орчимд онгоцны буудал барих ажлыг үйлдвэр дэмжиж байна. Бид ДЦС-ын өргөтгөлийг хийж чадвал Эгийн голын цахилгаан станц зэрэг томоохон байгууламжийн суурь бааз болох юм. Одоогийн байдлаар үйлдвэрийн хүдрийн агууламж 952 сая тонн гэж үзэж байгаа. Энэ нь 2049 он хүртэл үйлдвэр тасралтгүй ажиллах боломжтой. Үйлдвэр Оюутын нөөцийг авах төлөвлөгөөтэй. Шанд, Могойн гол зэрэг газруудад эрэл хайгуул хийх гэж байна. Мөн БМТС-ийн баазыг түшиглэн Хангайн бүсийн ложистикийн төв байгуулах юм. Үйлдвэрийг түшиглэн шинжилгээ, эрдэм шинжилгээний цогцолбор байгуулахаар төлөвлөөд байна. Эрдэнэтийн нэг айлаас нэг хүнийг ажилд авах бодлого барьж байна Ш.Батдэлгэр Хүний нөөцийн хэлтсийн дарга -Ирэх онд үйлдвэрээс 465 хүн тэтгэвэрт гарна. Хамтын гэрээний дагуу тэтгэвэрт гарч буй ажилчны нэг хүүхдийг мэргэжил нь таарч байвал ажилд авна. Иймээс эцэг эхийнхээ оронд орох хүүхдүүдийг нь давтан сургаж байна. “Эрдэнэт үйлдвэр” одоогийн байдлаар 6004 ажилчинтай. Үүнээс 429 нь гадаадын ажилчин болон тэдний гэр бүлийнхэн байна. Хүний нөөцийн бодлогоо ил тод байлгахаар сонгон шалгаруулалтын журмаар ажилчдыг авч байна. Үйлдвэрт ажилд орох хүсэлтээ гаргасан 800 гаруй хүний өргөдөл ирсэн. Бид судалж үзээд, Эрдэнэтийн нэг өрх айлаас нэг хүнийг ажилд авъя гэсэн бодлого барьж байна. Энэ онд үйлдвэрийн ажилчдын халуун хоолонд 4,5 тэрбум төгрөг, сүү тарганд 1,4 тэрбум төгрөг, орон сууцны дэмжлэгт 1,8 тэрбум төгрөг зарцуулаад байна. М.Мөнхцэцэг
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
Хот доторх гэрэлтүүлэг шинэчлэх
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Оюут баг УДТТ 2-1 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
ЖДҮ-ГИЙН ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТИЙГ ЦАХИМААР ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Цагаанчулуут баг АТП-419 дэд станцын баруун талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Тусгай шалгалт зохион байгууллаа
"Орхон АЗЗА" ТӨХК-т техник худалдан авах
20 дугаар сургуулийн гадна, дотно камержуулалт хийх
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Баянцагаан баг.18 дугаар сургуулийн дээвэр  засварлах
Орон сууцны шинээр баригдаж буй хороололд өндөржилтийн цэг байгуулах
Баян-Овоот ууланд шинээр ойн төгөл байгуулах мод тарих нөхцөлийг бүрдүүлж, хамгаалалтын хашаа барих
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/