БААСАН
2025.12.06
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Сайн үйлс: Эмэгтэйчүүд Хүүхдийн эмнэлгийн өнгө төрхийг өөрчиллөө
Сайн үйлс: Эмэгтэйчүүд Хүүхдийн эмнэлгийн өнгө төрхийг өөрчиллөө
“Эрдэнэт” үйлдвэрийн удирдагч эмэгтэйчүүдийн “Ариадна” клубийн санаачилгаар Орхон аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн гурван өрөө өнгө засаад, эмчийн ажиллах нөхцөл, сахиул ээж, аавуудын хооллох, хүүхдүүдийн тоглож наадах өрөөний орчин нэгэн зэрэг шинэчлэгдлээ. Олон хүний сайн санааны дэмээр бүтсэн энэ ажлыг хүлээлгэн өгч байгаа нь ч, хүлээн авч байгаа нь ч сэтгэл дүүрэн баяртай байлаа. “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын Нийгмийн асуудал хариуцсан орлогч С.Сувдаагийн санаачилга, тус клубын тэргүүн, “Эрдэнэт” үйлдвэрийн Санхүүгийн хэлтсийн дарга Б.Батжаргалсайхан болон клубын гишүүдийн дэмжлэгтэйгээр энэхүү сайн үйлсийн ажил сар шахам үргэлжлээд 11-р сарын 12-нд үр дүнгээ хамтдаа харж, хийсэн бүтээснээ Хүүхдийн тасгийн хамт олонд хүлээлгэн өгч, чин сэтгэлийн талархлын үгийг хамтдаа сонслоо. "Ариадна" клубын гишүүд Эмчийн өрөөний буйдан “Эрдэнэт” үйлдвэрийн санхүүжилтээр хийгдсэн энэхүү өөрчлөлт шинэчлэлийн ажлаар Хүүхдийн тасгийн тоглоомын өрөө, сахиул эцэг, эхчүүдийн хоолны өрөөг юуны өмнө засварлажээ. Шинэчлэгдсэн гал тогооны өрөөг Польшийн орчин үеийн гал тогооны тавилгаар тохижуулсан байна. Тасгийн их эмчийн өрөөг мөн Польшийн иж бүрэн тавилга, иж бүрэн компьютер, принтер, ус буцалгагчаар тохижуулж, эмчид үзүүлэхээр орж ирсэн хүүхдэд таатай байх буйдан, булангийн тавиур байрлуулан, түүн дээр шинэ тоглоомууд өржээ. Хүнд өвчтэй хүүхдүүд хэвтэн эмчлүүлдэг өрөөний үүдэнд эцэг эхчүүдэд зориулан зөөлөн суудалтай хоёр буйдан бас аваад өгч. Цаашлаад хүүхдийн тоглоомын өрөөнд Шведийн IKIA брэндийн өнгө, чанар сайтай ягаан, цэнхэр ширээ сандал, номын тавиур, жижиг сандал нэлээдийг авч өгчээ. “Эрдэнэт” үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбооноос зохион байгуулсан 1000 төгрөгийн аяны хуримтлалаар худалдан авч хэдхэн хоногийн өмнө тус хамт олонд хүлээлгэн өгсөн өнгө алаглам тоглоомууд энд бас өрөөстэй харагдана. “Эрдэнэт” үйлдвэрийн эмэгтэйчүүдийн санаачлан хэрэгжүүлсэн сайн үйлс ийнхүү энд нэгдэн, хийсэн бодит зүйлс нь эх үрсийн сайн сайхны төлөө ашиглагдахаар болж байна. “Эрдэнэт” үйлдвэрийн Баяжуулах фабрикийн хамт олны сэтгэлийн хандиваар бүтсэн “Сувилагчийн пост”-ыг бусад тавилгын хамт мөн энэ үеэр Хүүхдийн тасгийн хамт олонд хүлээлгэн өглөө. “Эрдэнэт” үйлдвэрийн хэд хэдэн хамт олон ийнхүү Эрдэнэтийн хүүхдүүд, эмч сувилагч нарт өглөгийн гараа сунгав. Энэ үеэр “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын Нийгмийн асуудал хариуцсан орлогч С.Сувдаа хэлсэн үгэндээ: -Монголын уул уурхайн байгууллагууд дунд “Эрдэнэт” үйлдвэр нийгмийн хариуцлагаараа жишиг болсоор өдий хүрч байна. “Эрдэнэт” үйлдвэр Орхон аймагтай хамтран ажиллах урт хугацааны гэрээ байгуулан ажиллаж байгаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд үйлдвэрийн удирдагч эмэгтэйчүүдийн “Ариадна” клубын гишүүд санаачилга гарган эх хүүхдийн сайн сайхны төлөө энэхүү сайн үйлсийн ажлыг өрнүүлсэн юм. Энэ орон нутагт амьдарч байгаа хүүхдүүд эх орны ирээдүйн нэг хэсэг. Тэдний эрүүл мэндийн манаанд өдөр шөнөгүй зүтгэсээр буй аймгийн БОЭТ-ийн Хүүхдийн тасгийн орчин нөхцөл сэтгэл эмзэглүүлэм байгааг бид нүдээр харж, ойлгосон учраас энд ийм тохижилт хийхээр шийдсэн юм. Сайн үйлс бүхэн сайн үр дагавартай байдаг. Тиймээс Орхон аймгийн олон мянган үрс эрүүл энх өсөж, эрийн цээнд хүрч, эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд их хувь нэмэр оруулах ирээдүй үргэлж гэрэл гэгээтэй байгаасай билээ. Түмний үрсийн төлөө мэдлэг чадвар, сэтгэл зүтгэлээ зориулан яваа Хүүхдийн тасгийн хамт олонд ажлын амжилт хүсье гээд “Бид үргэлж та бүхэнтэй хамт шүү” хэмээн их итгэл хайрлалаа. Байгуулагдаад 29 жил болж буй аймгийн Хүүхдийн эмнэлгийн зарим өрөө тасалгаа ийнхүү сайн санаат хүмүүсийн хамтын хүчээр шинэ өнгө төрхтэй боллоо. Сувдаа захирлын хэлснээр сайн үйлс бүхэн сайхан үр дагавартай байдгийн жишээ энэ юм даа. Хүлээлгийн өрөөний сандал Хүүхдийн ширээ Нээлт Шинэ гал тогоо  Ж.ОЮУН
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ