ДАВАА
2025.05.13
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Манайд эмнэлгийн стандарт гэж үнэхээр байдаггүй
Манайд эмнэлгийн стандарт гэж үнэхээр байдаггүй
Саяхан аймгийн БОЭТ-ийн захирал Ч.Цэрэндагва эмч албан газар дээрээ архидаж тасарч унасан тухай асуудлыг баасан гаригт болсон Засаг даргын Зөвлөлийн хурал дээр онцгойлон авч үзэж ярилцсан байна. Ч.Цэрэндагва эмч өөрийн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч ажлаа өгөхөд бэлэн гэдгээ энэ үеэр мэдэгдсэн. Харин зөвлөлийн гишүүдийн зарим нь энэ асуудлыг арай өөр өнцгөөс харж шийдэх санал оруулж байв. Болсон бодит нөхцөл байлдлыг шалгах ажлын хэсгийг Засаг даргын орлогч Д.Энхбат ахалж ажилласан байна. Ажлын хэсгийн дүгнэлтээс харвал манай аймгийн Эрүүл мэндийн салбарт тэр дундаа БОЭТ –д эмнэлгийн стандарт гэсэн ойлголт ухагдахуун байдаггүй, байсан ганц нэг нь хэрэгждэггүй нэг үгээр хэлбэл хөл толгой нь мэдэгдэхгүй газар болсныг хүлээн зөвшөөрчээ. Хэдийгээр өнөөдөртөө БОЭТ хэмээн нэрлэж байгаа ч орон тоо хүчин чадлын хувьд бүсийн хэмжээний том эмнэлэг болоход 100 гаруй хүний орон тоо дутуу байдаг нь өнөөдрийн ийм байдалд хүргэсэн гэдгийг аймгийн Эрүүл мэндийн газрынхан мэдэгдсэн. Ийм хэрнээ БОЭТ-ийн дарга, удирдах албан тушаалтан голдуу 20 гаруй хүн өөрсдийгөө бүсийн хэмжээнд ажилладаг томоохон эмнэлгийн ажилтан гэж үзээд цалингийн зэрэг дэвээ нэмж бусдаасаа илүү цалин мөнгө авдаг гэнэ. Гэтэл үлдсэн ажилчид болох амбулаторийн эмч нар төдийгүй асрагч, үйлчлэгч нар Нэгдсэн эмнэлэгийн статусаар ажиллаж, Нэгдсэн эмнэлгийн эмч, ажиллагсадын цалингийн сүлжээгээр цалинждаг. Эндээс харвал манай аймаг БОЭТ-тэй ч юм шиг, үгүй ч юм шиг хэлбэрээр ажилдаг. Нөгөө талаас Нэгдсэн эмнэлэг хэвээрээ байгаа дүр зураг шалгалтынханд ажиглагджээ. Ганцхан жишээ дурьдахад БОЭТ-ийн дарга нар хоол судлаач их эмч байхгүй атал цалингийн сүлжээн дээр байгаа гэж бичээд цалинг нь ээлжээр авдаг тухай эмнэлгийнхэн өөрсдөө ам уралдан ярьж байна. Цаасан дээр байхгүй хүний нэр бичээд ажлын цагийг нь бүртгээд мөнгийг нь цохичихож байгаа бололтой. Энэ бүх асуудлыг Засаг даргын зөвлөлийн гишүүд ярилцаад эхний ээлжинд БОЭТ-ийн дарга Ч.Цэрэндагвын хувьд арга хэмжээ авъя, Эрүүл мэндийн яамтай яриад хойд эмнэлгийг БОЭТ байх уу, Нэгдсэн эмнэлэг болгох уу гэдгийг шийдэхээр болов. Энэ хурал дээр нэг сонирхолтой зүйл болсон нь бидний анхаарлыг татсан юм. Ч.Цэрэндагва эмчийн асуудал яригдах үед Засаг даргын зөвлөлийн гишүүн аймгийн Үйлдвэрчний эвлэлийн дарга М.Батцоож “Миний хувьд энэ асуудлыг ярихад ашиг сонирхлын зөрчил үүснэ. Ч.Цэрэндагва бид хоёр нэг айлын баз хүргэнүүд. Иймээс би энэ асуудалд оролцохгүй” гээд микрофоноо хаасан юм. Энэ жишиг цаашид төрийн албанд тогтвол засаг тунгалаг байх болов уу. Хурлын үеэр аймгийн Засаг даргын зөвлөх Т.Алтанхуяг “Өнөөдөр Цэрэндагвыг ажлаас халах амархан байна. Үүссэн нөхцөл байдлаас харвал Цэрэндагвын зургийг авч цахим сүлжээгээр тараасан тэр нөхдүүдэд тооцох хариуцлагын талаар ч ярих ёстой. Их муухай жишиг тогтох нь дээ. Хамт хоол идэж, пиво ууж байгаад халахаар нь зургийг нь аваад нийтэд ил болгодог ийм гаж гэмээр жишиг тогтох гээд байна. Энэ ажлыг эмч нар өөрсдөө хийсэн байна лээ. Бүр нэр устайгаа байгаа. Тэд өнөөдөр ч БОЭТ-д ажилладаг. Тэдэнд ёс зүйн хувьд хариуцлага тооцох ёстой. Сайтаар тэднийг хүний мөсгүй эрчүүд гэсэн байна. Үнэн ш дээ. Эмч нар ийм хүний мөсгүй, хүн чанаргүй болчихоор яах болж байна. Тэр хүн чанаргүй хүмүүсийн зарим нь албан тушаалд очихын төлөө ийм зүйл хийсэн ч гэж байна. Хариуцлага тооцох ёстой” гэсэн саналыг хүчтэй тавьж байсан юм.
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
5-р сар. 12, 2025, 11:47 a.m.
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
Хот доторх гэрэлтүүлэг шинэчлэх
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
ЖДҮ-ГИЙН ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТИЙГ ЦАХИМААР ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Цагаанчулуут баг АТП-419 дэд станцын баруун талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Тусгай шалгалт зохион байгууллаа
"Орхон АЗЗА" ТӨХК-т техник худалдан авах
20 дугаар сургуулийн гадна, дотно камержуулалт хийх
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Баянцагаан баг.18 дугаар сургуулийн дээвэр  засварлах
Орон сууцны шинээр баригдаж буй хороололд өндөржилтийн цэг байгуулах
Баян-Овоот ууланд шинээр ойн төгөл байгуулах мод тарих нөхцөлийг бүрдүүлж, хамгаалалтын хашаа барих
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/