БААСАН
2025.07.05
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Шинэчлэл: Хөгжлийн бэрхшээлтэй ч, амьдрах тэмүүлэлтэй хүмүүний төлөө
Шинэчлэл: Хөгжлийн бэрхшээлтэй ч, амьдрах тэмүүлэлтэй хүмүүний төлөө
Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар тэргэнцэртэй хүмүүст зориулан 2013 онд гадна талдаа хоёр орц, гарц хийснийг хараад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөө санаа тавьсан сайхан бодлого, үйл ажиллагаа Эрдэнэт хотод анх удаа хэрэгжиж эхэлж байна даа хэмээн талархах сэтгэл төрж билээ. Түүнээс хойш тэргэнцэртэй иргэд Орхон аймгийн удирдлагын ордонд өөрийн биеэр ирж, удирдлагуудтай уулзан амьдрал байдлаа ярьж, тулгамдсан асуудлаа шийдвэрлүүлдэг болжээ. Хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч, сайн сайхан амьдрах хүсэл тэмүүлэлтэй хүмүүсийн төлөө хийж эхлүүлсэн энэ буянт үйлсээ Орхон аймгийн шинэ төр, захиргааны байгууллага үргэлжлүүлэн 2014 онд аймгийн Нутгийн удирдлагын ордны нэгдүгээр давхрын нэг ОО-ыг мөн л тэргэнцэртэй хүмүүст зориулан тохижуулсан байна. Одоо тэргэнцэртэй иргэд Нутгийн удирдлагын ордонд хүссэн үедээ ирж мэдээлэл авч, асуудлаа шийдүүлж, ариун цэврийн өрөөгөөр нь үйлчлүүлээд, хүсвэл нэгдүгээр давхарт хэсэг тухлаад аяга цай уугаад гарах тийм элгэмсүү тухлаг орчинг бүрдүүлсэн байна. Аймгийн захиргааны дэргэдэх “Нэг цонхны үйлчилгээний цэг”-ийн хаалганы дэргэд мөн л тэргэнцэртэй хүмүүст зориулан налуу орц, гарцыг шинээр хийжээ. Төрийн байгууллагын нэлээн хэдэн үйлчилгээ төвлөрсөн, иргэдийн хөл татардаггүй эдгээр үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ялангуяа хараагүй, тэргэнцэртэй иргэд өөрийн биеэр ирж авах боломж ийнхүү бүрдсэн байна. Аймгийн удирдлагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэнд, алжаал ядаргааг тайлах бас нэгэн ажлыг бүр орон нутгаа хөгжүүлэх үндсэн чиглэлд суулгаж, бодлогоор хийж гүйцэтгэснийг хараад бас л бахархах сэтгэл төрлөө. Тэд Орхон аймгийн эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлд “Нутгийн удирдлагын ордны спорт заалыг засварлан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спорт, чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмжөөр хангаж, хичээллэх боломж нөхцөлийг бүрдүүлнэ” гэсэн заалт оруулж, эдгээр ажлыг гүйцэтгэхэд Орон нутгийн төсвөөс 90 сая төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Энэ ажилд мэдээж тендер зарлаж, гүйцэтгэж чадах байгууллагаар нь уг ажлыг хийлгэсэн байна. Аймгийн захиргаа, түүний ард байрлалтай спорт заалыг шинэ хүзүүвчээр холбож, түүний хаалганд тэргэнцэртэй хүмүүс орох налуу зам хийхээ бас мартсангүй. Тэрээр аймгийн захиргааны ар талын спорт зааланд 3 өрөөг шинэчлэн засч, чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж суурилуулахад бэлэн болгожээ. Чийрэгжүүлэлтийн дасгал хөдөлгөөн хийсэн хүмүүсээс мэдээж хөлс гарна. Тиймээс дараа нь усанд орох нөхцлийг ханган шинэ шүршүүр ашиглалтанд оруулжээ. Энд тэргэнцэртэй хүмүүс болон бусад иргэдэд зориулсан хоёр ч ариун цэврийн өрөөг бүрэн тохижуулсан байна. Тэргэнцэртэй иргэдэд зориулсан ариун цэврийн өрөө, угаалгын өрөө нь ханандаа бат бэх, өндөр нам бариултай. Хэдий хөгжлийн бэрхшээлтэй ч, хүмүүн заяаг олж төрөөд, өсөж өндийгөөд, олны тоосон дунд тормолзон амьдарсаар яваа тэдгээр хүмүүсийн төлөө Эрдэнэт хотын өмнөх удирдлагууд ингэж халуун сэтгэл гаргаж, халамж үзүүлж байгаагүй юм. Үүнийг Эрдэнэтийн анхдагчид нотлоно. Нийгмээс онцгой халамж шаарддаг ийм хүмүүсийн төлөө Орхон аймгийн төр, захиргааны байгууллагаас санаачлан хийсэн бүхнийг харсан нэгэн хөгжлийн бэрхшээлтэй залуугийн ээж “Эрдэнэтийн одоогийн дарга нар хүүхдийн маань төлөө хийж байгаа бүхнийг харахаар баярлаад самсаа шархирах юм” гэж билээ. Эвий дээ, ийм ээж, аав нар болон тэдний хүүхдүүдийн сэтгэлийн зовиурыг бие эрүүл хүмүүс ойлгох ч биш дээ. Өөрт нь зориулсан зам, заал гээд олон зүйл шинээр бий болж байгааг харсан тэдний магнай тэнийхээс ч яах билээ. Тэдэнд зориулан шинээр засварласан чийрэгжүүлэлтийн өрөөнүүдэд байрлуулах тоног төхөөрөмжийг 2015 оны орон нутгийн төсөвт суулгаж шийдвэрлүүлэхээр болсон байна. Орхон аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд ийнхүү ирэх жилээс шинэ өрөөний шинэ тоног төхөөрөмж дээр чийрэгжүүлэлтийн дасгал хөдөлгөөн байнга хийж, эрүүл мэндээ хамгаалан, гэртээ гуниж суух биш, хүмүүсийн дунд орж хөгжилтэй сайхан амьдрах нөхцөл бүрдэх нээ. 1998 онд Бээжин хотод болсон Олон улсын эмэгтэйчүүдийн 4-р бага хуралд дэлхийн 50 гаруй улс орноос нийгмийн янз бүрийн давхаргын хүмүүс хуран цуглаж билээ. Газар газраас ирсэн тэргэнцэртэй хүмүүст зориулсан тусгай автобусанд тэд тэргэнцэртэйгээ хурдан орж, буугаад бага хурлын бүх үйл ажиллагаанд хөлтэй хүмүүсийн нэгэн адил оролцож амжиж байгааг хараад “Хүний төлөө жинхэнэ анхаарал халамж тавьдаг дэлхийн соёл гэдэг энэ байх даа” гэх бодол төрж билээ. Тэр автобусууд сандалгүй, өргөн зай талбайд нь тэргэнцэртэй иргэд орсон дарааллаараа байраа эзлэнэ. Бас хэний ч тусламжгүйгээр өөрсдөө буугаад явна. Зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээ хүртэх нөхцлийг нь бүрдүүлээд өгөхөөр ухаан саруул тэдгээр хүмүүс өөрсдийгөө удирдаад амьдардагийн жишээ энэ юм. Эрдэнэт хот хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ эрхийг хүндэтгэн олон асуудал шийдвэрлэж эхэлснийг дээр өгүүлсэн. Харин одоо тэдэнд зориулан автобус гаргадаггүй юм гэхэд нийтийн тээврийн автобусуудад тэргэнцэртэй хүн орох, гарах зориулалтын эвхдэг замтай болгочихвол тэд аймгийн захиргаа, спорт зааландаа хэнээр ч хөтлүүлэхгүй хүрээд ирэх боломжтой болно. Үүнд удирдлагууд ухаанаа уралдуулж, оновчтой шийдвэр гаргана гэж найдаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй л болохоос, сайхан амьдрах хүсэл тэмүүлэлтэй хүмүүс Эрдэнэтэд олон бий. Тэдний төлөө Орхон аймгийн өнөөгийн удирдлагуудын хийж бүтээсэн бүхэнд иргэд талархаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ төлөө Эрдэнэтийн дарга нар чухам юу хийж бүтээснийг дараахь гэрэл зургаас тольдоно уу. Сэтгүүлч Ж.ОЮУН
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
Чандмань багийн 7-р хороололд шинэ РП барьж Хороолол дэд станцтай холбож схемтэй болгож барих ажил
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ийн Захиргааны байр барих
Ланд 200 машины мотор худалдан авах
2-А-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
НЭГДҮГЭЭР АНГИЙНХАНД ШҮДНИЙ ЭМЧИЛГЭЭ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХИЙНЭ
БРАЙЛ ҮСГИЙН СУРГАГЧ БАГШ НАРЫГ БЭЛТГЭЖ БАЙНА
7-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ