МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Шүүхийн шинэтгэлийн талаар уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулав
Шүүхийн шинэтгэлийн талаар уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулав
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Орхон аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны долоодугаар тойргийн шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүх, Сум дундын 14 дүгээр шүүхтэй хамтран төв орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн дунд уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулав. “Шүүхийн тухай багц хууль ба шүүхийн шинэтгэл” уулзалт хэлэлцүүлэгт төв, орон нутгийн 10 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчийн төлөөлөл оролцож, Шүүхийн шинэтгэлийн хүрээнд хийгдэж буй ажил, цаашид хийх ажлын талаар сонирхлоо. Уулзалт хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Л.Бямбаа, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны долоодугаар тойргийн ерөнхий шүүгч П.Батсайхан, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны долоодугаар тойргийн ерөнхий шүүгч Д.Бямбацэрэн, Шүүхийн тамгын газрын дарга М.Ганчулуун нар оролцож Шүүхийн шинэтгэлийн хүрээнд Орхон аймагт хэрэгжиж байгаа ажлаа тайлагнасан юм. Шүүхийн тухай хууль, Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар Шүүхийн шинэтгэлийн хүрээнд хийгдэж буй олон ажил орон нутагт хэрэгжиж үүний үр дүнд шүүх засаглалын талаарх иргэдийн ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажил хийжээ. Өнөөдөр манай аймагт Эрүүгийн, Иргэний хэргийн давж заалдах шатны хоёр, Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр, Сум дундын 14 дүгээр дөрвөн шүүх гэсэн дөрвөн шүүх ажиллаж байна. Шүүхийн тухай хууль, Шүүхийн шинэчлэлийн хүрээнд давж заалдах шатны шүүхийг тойргийн журмаар байгуулсан нь иргэдийн хувьд хүндрэл, чирэгдэл учруулдаг гэж байгаа боловч нөгөө талаар олон улсын төвшинд гарсан энэ ойлголт нь иргэдийн хувьд давуу боломжийг агуулснаараа онцлог болохыг шүүхийнхэн онцолж байв. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх дээр гомдол гаргагч, хариуцагч хоёр холбогдох баримт материалыг хангалттай сайн бүрдүүлж өгсөн бол давж заалдах шатны шүүхэд заавал биеэр оролцох шаардлагагүй. Мөн шүүхээс эвлэрүүлэн зуучлах ажиллагааг хуулийн хүрээнд явуулдаг болсноор иргэдийн хувьд асуудлаа шүүхийн журмаар биш түүнээс өмнө шийдэх боломж гаргаж байна. Шүүх хуралдаан, шүүгчийн аюулгүй байдал, гэрч, хохирогч нарыг хуулийн дагуу Тахарын алба хамгаалдаг болсон зэрэг олон шинэчлэл шүүх засаглалын хүрээнд хийгдэж байгаа ажээ. М.Мөнх
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН