БААСАН
2025.12.06
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Үйлдвэрийн 50 гаруй айл шинэ байранд орлоо
Үйлдвэрийн 50 гаруй айл шинэ байранд орлоо
7 а хороололд “Евро эко төгөл” төслийн хүрээнд “Их хаадын цуваа” компани 90 айлын орон сууцны хоёр барилгаа орон нутгийн удирдлагад хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа хийлээ. Өнгөрсөн зургадугаар сард нээлтээ хийж байсан уг барилгын гүйцэтгэгчээр Чех улсын “Финеп” групп, туслан гүйцэтгэгчээр “Их хаадын цуваа” компани ажилласан байна. Засгийн газраас аймаг бүрт 1000 айлын орон сууц барих хөтөлбөрийн дагуу Монгол-Чех улсын найрамдалт харилцааны хүрээнд манай аймагт тус улсын хөрөнгө оруулалтаар “Евро эко төгөл” орон сууцны хорооллыг зургаан жилийн хугацаанд 2000 айлын орон сууцтайгаар барих юм. Эхний хоёр байрыг Чехийн талын хөрөнгө оруулалтаар ашиглалтанд оруулан хүлээлгэн өгч байна. Уг орон сууц нь нэг хүнд ногдох метр квадрат болон барилгын хийцийг Евро стандартаар барьсан, бүрэн цутгамал, чанарын хувьд дээд зэргийн орон сууц болсныг захиалагч тал үнэлж байлаа. Өнөөдрийн ашиглалтанд өгсөн 90 айлын 50 гаруйд нь”Эрдэнэт үйлдвэр”-ийн ажилтан ажиллагсадаас орж, зах зээлийн үнээс хямд үнээр шинэ байртай болж байна. “Эрдэнэт үйлдвэр” ажилтан ажиллагсадаасаа ойрын жилүүдэд 2500 айлыг орон сууцаар хангах бодлого барьж байна. Үүнээс 1300 гаруй айлыг шинэ байранд оруулж, үлдсэнийг нь орон сууцны дэмжлэгт хамруулна гэж “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирлын Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч С.Сувдаа ярьж байлаа. Энэ онд Монгол-Чех улсын найрамдалт харилцааны 50 жилийн ой тохиож байгаа юм. Мөн Чех улсын геологичдын хайгуулын анги Эрдэнэт уулыг анх нээж байсан зэрэг уламжлалт сайхан харилцаатай. Монголчуудын адилаар хур бороог сайн сайхнаар билгэддэг Чехүүд өнөөдөр барилгын нээлт хийсэн өдөр цас орсныг мөн билэгшээж байлаа. Уг барилгыг барихад инженерийн шугам сүлжээнд нь улсын болон орон нутгийн төсвөөс гурван тэрбум төгрөг зарцуулжээ. Цаашид 7А хороололд Чех улсын хөрөнгө оруулалтаар 22 ширхэг есөн давхар байр бүхий хороолол сүндэрлэх юм. Эдгээр чанартай орон сууцнаас “Эрдэнэт үйлдвэр”-ийн 400 гаруй ажилтан ажиллагсад орохоор гэрээ хийгдсэний дагуу эхний 50 гаруй айл нь түлхүүрээ гардахаар боллоо. Дараагийн баригдах байрнуудад захиалагчид хоёр, гурван өрөөтэй байхаар захиалсан байна. Уг барилгын өрөөний зохион байгуулалт Евро стандартын дагуу баригдсан учир талбай том, сантехник болон бусад материал нь чанартай. Үүнээс гадна орцны шатыг эхлэл төгсгөлийг нь өөр өнгөөр ялгаж будсан зэрэг оршин суугчдын эрүүл, аюулгүй амьдрах боломжийг бүрдүүлжээ. Эхний хоёр байрын хөрөнгө оруулалтыг Чехийн тал бүрэн хариуцсан байна. Дараагийн байрнуудыг захиалагчдын урьдчилгаа төлбөр болон бусад эх үүсвэрээс гаргана гэж “Финеп” группийн төлөөлөл ярьлаа.
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ