МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Газрын албаны дарга ажлаа мэддэггүй
Газрын албаны дарга ажлаа мэддэггүй
Засаг даргын зөвлөлийн хурлаар аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын албаны дарга М.Манлайбаатар бодлогын асуудал хэлэлцүүлэх ёстой байсан ч энэ удаад мэдлэггүй гэдгээ харууллаа. Орхон аймгийн хэмжээнд 2014 онд газрын талаар хэрэгжүүлсэн ажил, ирэх онд баримтлах бодлого боловсруулах үүрэгтэй байтал оруулж ирсэн баримт бичиг нь боловсруулалт муу, зарим заалтыг алгассан, орхигдуулсан, аймгийн Засаг даргын Үндсэн чиглэл дээр энэ албанаас тусгасан ажил бодлого дээр нь ороогүй зэрэг алдаа гаргажээ. Үүнээс гадна Монгол улсын Газрын тухай хуулийн дагуу манай аймагт аймаг, сумын Засаг дарга нарын эрх үүргийн хувьд солигдсон, буруу ойлголтоор явж ирснийг өөрчлөхийг яамнаас нэг мөр болгохыг үүрэг болгосон гэж тус албаны дэд дарга Д.Цолмон ярьсан.Үүнээс харахад, аймгийн газрын алба тухайн онд хэрэгжүүлсэн ажлаа Баян-Өндөр сумын ИТХ-д тайлагнаж, бодлогын асуудлаа аймгийн ИТХ-аар хэлэлцүүлнэ. Газрын газар зүйн тухай хуулийн дагуу газар олгох Баян-Өндөр сумын Засаг даргын эрхийг аймгийн Засаг дарга хэрэгжүүлж байгаа нь хууль бус гэж албаныхан үзэж байна. Энэ мэтээр хуулийн гажуудал байгааг дуулгасан тус албаныхан энэ оны ажлын хэрэгжилт, ирэх онд баримтлах бодлогоо хагас дутуу хийж, гурилдсанаас харахад, манай аймаг газрын бодлогоо ямар мэдлэг, боловсрол муу хүмүүсийн гарт атгуулаа вэ гэдэгт харамсах сэтгэл төрсөн. Ялангуяа тус албаны дарга М.Манлайбаатар ажлаа тайлагнаж байгаа зөвлөлийн хурал дээр ганц ч үг унагахгүй суусанд нь энэ хүнд мэддэг юм байна уу гэсэн эргэлзээ олон хүнд төрсөн байх. Газар нутгийн хүрэлцээ муу манай аймгийн иргэдийн хувьд газрын албаны мэдээлэл хамгийн эрэлт хэрэгцээтэй мэдээлэл юм. Газрын албаныхны хагас дутуу ярьсан мэдээллээс иргэдэд ашигтай мэдээлэл дуулгахад, ирэх онд дээрээ тохижилт бүхий далд грашуудыг хаана байгуулж болох тухай судалгаа гаргасныг хүргэж байна. Зэст багийн 1-ийн 15,16-р байр, Оюут багт 2-ийн 10,11- байр, Согоот багт 6-ийн 20-р байр, Бүрэнбүст багт 5-ийн 1,6-р байр, Уурхайчин багт 3-ийн 8,9-р байрны орчимд дээрээ тохижилт бүхий далд грааж байгуулах боломжтой юм байна. “Газрын талаар баримтлах бодлого ярихад, та нар газар олгох тухай л яриад байх юм. Бодлогын баримт бичгээ сайн боловсруулахаас газрын төлөвлөгөө хэрэгжиж эхлэнэ шүү дээ” аргаа барсан зөвлөлийн гишүүд Газрын харилцаа хот байгуулалтын албаныханд анхааруулсан. Дээрх мэдээллээс харахад, Монгол улсын Газрын тухай хуулийг манай аймагт зөрчиж, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, аймгийн Засаг дарга давуу эрх эдэлж, хууль зөрчиж байсан болох нь. Мөн бодлого хэрэгжүүлэгч албаны ажил доголдолтой байгааг зөвлөлийн гишүүд мэдэрсэн байх.
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН