БААСАН
2026.03.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Гурван сая дахь иргэн хаана ч төрөх магадлалтай
Гурван сая дахь иргэн хаана ч төрөх магадлалтай
Монгол улсын 3 сая дахь иргэнийг тодруулан алдаршуулах ажлыг зохион байгуулах талаар Засгийн газрын 400 тоот тогтоол гарсан байна. Уг тогтоолыг Үндэсний Статистикийн Хорооноос аймгуудын Статистикийн газарт хүргүүлжээ. Тогтоолын дагуу нэгдүгээр сарын эхний өдрөөс эхлэн төрсөн хүүхдүүдийг аймгийн Статистикийн газар бүртгэж эхэлсэн байна. Монгол улс 2 сая дахь иргэнээ 17 жилийн өмнө бүртгэж байсан бол энэ оны нэгдүгээр сард төрсөн хүүхдүүдээс 3 сая дахь иргэнээ тодруулах гэж байна. Гурван сая дахь иргэнийг шагнах тухай яриа бараг жилийн өмнөөс эхэлсэн учир энэ асуудал олон нийтийн анхаарлын төвд очсон сэдэв болоод байна. Тиймээс ч Засгийн газрын тэргүүн 400 тоот тогтоол гаргаж, үүнийг мөрдөн ажиллахыг Үндэсний Статистикийн хороонд үүрэг болгожээ. Улсын хэмжээнд нэгдүгээр сард төрсөн хүүхдүүдээс нэг хүүхэд 3 сая дахь иргэн, тухайн цаг үетэй давхцан төрсөн 250 хүүхдийг чацуутнаар тодруулах юм. Иймд гурван сая дахь иргэн 21 аймаг, нийслэлийн хаана ч төрөх магадлалтай ажээ. Гурван сая дахь иргэнийг тойрсон мэдээллүүд цахим ертөнцөөр багагүй яригдаж байгаа. Ялангуяа мэс заслын аргаар төрсөн болон үр тогтоох аргаар буюу хуруу шилний хүүхдүүдийг энэ шалгаруулалтад оруулахгүй гэсэн яриа гарсан. Энэ талаар албаны хүнээс тодруулахад,“Одоогоор тодорхой мэдээлэл ирээгүй байгаа. Гэсэн ч мэс заслаар төрсөн болон үр тогтоох аргаар төрсөн хүүхдийг 3 сая дахь иргэнээр тооцохгүй гэсэн албан бус мэдээлэл байгааг үгүйсгэсэнгүй. Монгол улсын 3 сая дахь иргэнийг Засгийн газраас далан сая төгрөгийн үнэ бүхий орон сууц буюу түүнтэй тэнцэх хэмжээний шагналаар шагнах гэж байна. Харин гурван сая дахь иргэний чацуутнууд болох 250 хүүхдэд гурван сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгон олон нийтэд алдаршуулахаар болсон байна.
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ