БААСАН
2025.12.06
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Жаргалантын ИТХ-ын даргыг огцрууллаа
Жаргалантын ИТХ-ын даргыг огцрууллаа
“Адуу үргэхэд илжиг дэргэнэ” гэдэг үг байдаг даа. Аймгийн АН-ын дарга, Орхон аймгийн Засаг дарга Г.Зоригт “эрүүл мэндийн” гэх шалтгаанаар ажлаа өгөх тухай сураг ажиг гарангуут наанадаж намын дарга, цаанадаж Засаг ноён болчих санаатай “сайн дурын уран сайханчид” энд тэнд цуглараад хөхөө шиг донгодож, тогос шиг гоёчихоод би хэмээн цээжээ дэлдэж байна. Нэг талаасаа хүний өвчин зовлонг өөрийн ажил, албан тушаал ахих нэг шат гэж харж чадах эрхмүүд зөвхөн АН-д л байдаг бололтой. АН-ын хувьд 2012 оноос эхлэн төвийн тоглогч нь байсан Г.Зоригт даргыг тойрсон нэг төвтэй улс төрийн тоглолт явагдаж байсан бол сүүлийн өдрүүдэд зарим нөхдийн амбиц нь хэрээс хэтэрч хувийн тоглолт хийж эхэллээ. Энэ бол яавч сайны ёр биш байлтай. АН-ын хувьд дээрээ ч доороо ч айл гэр болж тоглоод эхлэнгүүт намын лидерүүдийн хувьд ганцаарчилсан тоглолт хийж нэг нь нөгөөгийнхөө араас “чулуу шиддэг” уламжлалтай. Өчигдөр Жаргалант сумын ИТХ хуралдаж хурлын дарга Д.Цэрэннямыгаа огцруулжээ. Д.Цэрэнням өөрөө л өргөдлөө өгсөн шүү дээ гэж хэн нэг хүн их чангаар хашгирах байх л даа, мэдээж. 2012 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр Жаргалант суманд АН-ынхан олонхи болж хурлын даргаараа Д.Цэрэннямыг, Засаг даргаараа С.Дангаасүрэнг сонгосон. Д.Цэрэнням, С.Дангаасүрэн хоёр бараг л тамгаа гардаж авсан тэр өдрөөсөө хойш нэг тэрэгний хоёр дугуй биш гэдгээ мэдэрсэн гэгддэг. Өөрөөр хэлбэл, сумын Засаг дарга С.Дангаасүрэнгийн эрх ашгийн өмнө Д.Цэрэнням багахан хэмжээний бул хар чулуу болж харагдсан. С.Дангаасүрэн “Би Тамгын газрын ажилд, тендэрийн асуудалд оролцдоггүй. Манайхан өөрсдөө л хийдэг. Би холхон байхыг боддог” гэж хэлдэг ч үнэн хэрэгтээ өнгөрсөн хугацаанд Жаргалант суманд болсон олон том тендэрийн ард улсын начинг зодог шуудагтайгаа байгаа гэж сумынхан нь ярьдаг. Сумын хоёр даргын тэмцлийн оргил нь өнгөрсөн онд мөн л шинэ жилийн дараахан С.Дангаасүрэнг Засаг даргын суудлаас нь чөлөөлсөн сумын ИТХ-ын шийдвэр байдаг. С.Дангаасүрэнг цээжээрээ хамгаалсан хүн нь аймгийн Засаг дарга Г.Зоригт. Тухайн үед Г.Зоригт дарга ч “Дангаасүрэнгийн гавьяаг үнэлэх ёстой. Түүнийг огцруулахгүй” гээд Жаргалант сумын ИТХ-ын тогтоолыг хүлээн аваагүй. Нэгэнт аймгийн Засаг дарга ард нь асаалттай танк шиг зогсож байхад С.Дангаасүрэн хариугаа хатуухан авахаар шийдэж сүүлдээ Д.Цэрэннямаар өөрөөр нь өргөдлийг нь бичүүлсэн “улс төрийн комеди” өчигдөр өндөрлөжээ. Д.Цэрэннямын оронд Дулаан-Уул багийн Засаг даргаар ажиллаж байсан н.Батбаярыг сонгосон, тэр нь С.Дангаасүрэн даргын их ойрын хүн гэх яриа гарч байна. Багийн тоглолтын үнэ цэнийг төдийлөн ухаардаггүй, хувиа хичээх занг илүүд үздэг АН-ын зарим нөхдийн хувьд “маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги” гэдэг философийг үзэл баримтлалаа болгон гүйж байгаа дүр зураг харагдаж байна. Д.Цэрэнням зүгээр ч нэг хоёр гараа өргөн, өргөдлөө бичээд ирсэн замаараа үг дуугүй буцаад алхдаг эр биш гэнэ. Тэрбээр өнгөрсөн хоёр жил Жаргалантад болсон тендэртэй холбоотой асуудлаар АТГ болон хууль хяналтынхан араас нь шиншилж мэдэх материалуудыг гартаа оруулж цаг нь болохоор дэлгэхээр зэхэж байгаа тухай дуулдаж байна. “Тос дотроосоо өтвөл аюултай” гэдэгчлэн АН-ын нэрээр гарч ирэн ялалтын бялуунаас хувь хүртсэн нөхөд өргөсөн тангаргаасаа няцаж өвөр зуураа үзэлцэж эхлэх нь яавч сайны ёр биш байлтай. Тэдний энэ удаагийн ялалтын бялуу 2016 оны сонгуульд намыг нь сураг ч үгүй болгож мэдэх ёслолын буудлаганы өмнө хүргэж байгааг аймгийн АН-ын дарга нар мэдрээ болов уу. Аймгийн Засаг даргын төлөөх их тулааны өмнө ажин түжин байсан үед Жаргалантчууд 2015 оны улс төрийн ёслолын буудлагаа ийнхүү хийлээ.
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ