БААСАН
2025.12.06
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Сэтгүүлчдийг Эрүүгийн хэргээр яллах нь чөлөөт шүүмжлэлийг нухчин дарж, ардчилсан нийгмийн суурь зарчмыг хязгаарладаг
Сэтгүүлчдийг Эрүүгийн хэргээр яллах нь чөлөөт шүүмжлэлийг нухчин дарж, ардчилсан нийгмийн суурь зарчмыг хязгаарладаг
Орхон аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн “Хотын шуудан” сонины эрхлэгч Н.Мөнхтөрийг бичсэн материалынх нь дагуу Цагдаагийн газарт гомдол гарган, эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж байгаа. Үүний дагуу сэтгүүлчдийн эрхийг хамгаалж ажилладаг “Глоб интернэшнл төв” олон улсын байгууллагаас Орхон аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэнгийн нэр дээр дараахь албан бичгийг явуулжээ. Уг шаардлагыг бүрэн эхээр нь уншигчиддаа хүргэж байна. “Глоб интернэшнл төв” олон улсын байгууллагаас Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Б.Мягмарсүрэн танаа: “Сэтгүүлч Н.Мөнхтөр аймгийн төрийн өндөр албан тушаалтнуудын талаар шүүмжлэлт цуврал нийтлэл бичжээ. Эдгээр нийтлэлээс үүдэн халдашгүй эрхэнд халдаж, удаа дараа гүтгэн доромжилсон гэсэн таны гомдлоор сэтгүүлчид эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Та иргэний хувьд өөрийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээлэлд хариу өгөх эрхтэй. Танд хүссэн хэлбэрээр дээрх мэдээлэлд хариу өгөх, няцаах эрх, боломж нь ч бий. Нэр төрөө сэргээлгэхийг хүсвэл Иргэний хуулийн холбогдох зүйл заалтын дагуу гомдол гаргах боломжтой. НҮБ болон олон улсын хэм хэмжээгээр сэтгүүлчдийг Эрүүгийн хэргээр яллах нь чөлөөт шүүмжлэлийг нухчин дараад зогсохгүй ардчилсан нийгмийн суурь зарчмын нэг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарладаг. Та бол иргэдийн өмнө амлалт авч, тэдний итгэлийг хүлээн сонгуульт албан тушаал эрхэлж буй нийтийн албан тушаалтан тул таны үйл ажиллагаа хуулийн хүрээнд нээлттэй, ил тод байх ёстой. Сэтгүүлчийг Эрүүгийн хуулиар яллах гэсэн таны энэ үйлдэл нь эрүүгийн хуулийн зүйл заалтыг ашиглан сэтгүүлчийг айлган сүрдүүлэх, дуу хоолойг нь боомилох цензур болон хувирч болзошгүй бөгөөд үнэн бодит мэдээлэл олж авах олон нийт болон сонгогчдын эрхийг ч мөн бүдүүлгээр зөрчиж буй хэрэг. Олон улсын жишгээр нийтийн албан тушаалтан нь олон нийтийн хараа хяналтад байж, шүүмжлэлд өртөмтгий бүлэгт багтдаг. Олон нийт ч тэдний үйл ажиллагаа, үйлдлийг байнга хянах эрхтэй. Сэтгүүлч хүн олон нийтийн өмнөөс энэ үүргийг гүйцэтгэдэг бөгөөд нийгэмд буй аливаа бугшмал, хууль бус зохисгүй үйлдлийг илчлэн, үнэнийг мэдэх эрхэд үйлчилж байдаг онцгой үүрэгтэй хүмүүс юм. 2000 оны 12-р сарын 1-нд НҮБ-аас гаргасан Тунхаглалд “Гишүүн орнууд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний эрхийг үл хязгаарлах байдлыг хангахын тулд гүтгэлгийн эсрэг хуулиа нягталж, үүнийгээ олон улсын өмнө хүлээсэн үүрэгтээ нийцүүлэхийг сануулсан байдаг. Мөн 2011 оны 3-р сард Нью Йорк хотноо болсон НҮБ-ын Хүний эрхийн хорооны 101 дэх хуралдаанаар Хүний эрхийн хорооноос Монгол улсын Засгийн газрын Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактийн хэрэгжилтийн тухай ээлжит илтгэлийг хэлэлцээд, Монгол улсын Засгийн газарт хандан нэр, алдар хүндэд халдсан хэргийг Эрүүгийн хуулиас хасахыг зөвлөсөн билээ. Монгол Улсын Засгийн газар дээрх Пактийн хэрэгжилтийн тухай ээлжит илтгэлээ НҮБ-ын Хүний эрхийн хороонд илгээх хугацаа энэ онд тохиож байна. Таны сэтгүүлчийн эсрэг үүсгэсэн Эрүүгийн хэргийг нягталж, Иргэний хууль эсвэл хэвлэл мэдээллийн хэрэгслийн өөрийн зохицуулалтын хүрээнд шийдвэрлүүлнэ гэдэгт найдаж байна. “Глоб Интернэшнл төв” олон улсын байгууллага 1999 онд байгуулагдсан цагаасаа эхлэн сэтгүүлчдийн эрх, хэвлэл мэдээллийн эрх чөлөөний эрхийг хамгаалах чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага юм. Тэргүүн Х.Наранжаргал
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ