БААСАН
2026.03.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
ЭМГЭНЭЛ
Бидний журмын нөхөр, дотны анд З.Энхжаргал нь 2015 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр зуурдаар таалал төгслөө. З.Энхжаргал нь 1973 оны 5 дугаар сарын 24-нд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд Зэнээгийн дунд охин нь болж мэндэлсэн. Бага насаа эцэг эхийн гар дээр хүмүүжин, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 10 жилийн сургуулийг төгсжээ. МУИС-ийг эдийн засагч мэргэжлээр, 2012 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академийг төгсч Төрийн удирдлагын менежер мэргэжил эзэмшсэн байна. 1999-2000 онд “Эрдэнэт хүнс” ХХК-д технологич, 2005 онд “Мөнгөн хулгана” ХХК-ийг үүсгэн байгуулж захирлаар нь ажиллаж байв. З.Энхжаргал нь 2012 оноос эхлэн Орхон аймгийн Гэр бүлийн ордон ОНӨҮГ-ын даргаар ажиллаж байлаа. Орхон аймгийн АН-ын намын хорооны гишүүн, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Либерал эмэгтэйчүүдийн оюуны сангийн гишүүн, Ардчилсан залуучуудын холбооны хяналтын хорооны дарга, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нутгийн зөвлөлийн нарийн бичгийн даргаар тус тус сонгогдон ажиллаж байв. Талийгаачийн хөдөлмөр зүтгэлийг үнэлж Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу” алтан медаль, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дээд шагнал “Лиш” одон, Ардчилсан залуучуудын холбооны “Тэргүүний залуу” медаль, Ардчилсан намын дээд шагнал Эрх чөлөөний одон, аймгийн Шилдэг бизнес эрхлэгч эмэгтэй, Ардын хувьсгалын 90 жил, Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медалиудаар шагнагдаж байлаа. Зэнээ овогтой Энхжаргал нь Ардчилсан хөдөлгөөнийг дэмжин гар бие оролцож Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс тогтоох үйлсийг түгээн дэлгэрүүлэх их үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэж Ардчилсан намын анхан шатыг бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан манай шилдэг гишүүдийн нэг байсан юм. Түүний хамт олондоо нэр хүндтэй, нөхөрсөг тусч, ажилсаг хичээнгүй, шударга зан чанар журмын нөхөд, найз нарт нь үүрд дурсагдах болно. Талийгаачийн аав ээж, гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье. Ум сайн амгалан болтугай Орхон аймгийн Ардчилсан нам Орхон аймгийн Ардчилсан холбоо Орхон аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо Орхон аймгийн Ардчилсан залуучуудын холбоо Орхон аймгийн Ардчилсан намын Ахмадын зөвлөл Орхон аймгийн Удирдлагын академийн холбоо Орхон аймгийн Гэр бүлийн ордон “Гал голомт” үндэсний хөдөлгөөний Орхон аймаг дахь салбар хүрээ
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ