БААСАН
2026.03.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Үйлдвэрийн ажиллагсадын байр сууцыг Азийн хөгжлийн банкны зээлд хамруулна
Үйлдвэрийн ажиллагсадын байр сууцыг Азийн хөгжлийн банкны зээлд хамруулна
Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэрийн хамтын ажиллагааны хүрээнд энэ онд 18 төрлийн ажил гүйцэтгэхээр төлөвлөөд байна. Үүнээс Үйлдвэрлэл технологийн паркийн чиглэлээр хамтран ажиллах, гэр хороололд амьдардаг үйлдвэрийн ажиллагсадын байр сууцыг инженерийн дэд бүтцэд хамруулах гэсэн хоёр чиглэлд илүү анхаарах төлөвлөгөөтэй байна. Дэлхийн зах зээл дэх зэсийн ханшийн уналтаас шалтгаалж “Эрдэнэт үйлдвэр”-ээс хийгдэх хөрөнгө оруулалт бага зэрэг удаашрах хандлагатайг албаныхан онцолж байна. Гэсэн ч Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр”-ийн хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу энэ онд дараахь ажлыг гүйцэтгэхээр төлөвлөжээ. Тухайлбал, нийтийн эзэмшлийн талбайд үйлдвэрийн ажиллагсадын автобусны есөн зогсоолыг тохижуулна. Мөн 8-р сургуулийн биеийн тамирын талбайг тохижуулах, Эрдэнэтийн илгээлтийн эзэд анхдагч 250-300 хүнийг жил бүр үйлдвэрийн хөнгөлөлтөнд хамруулна. Мөн “Эрдэнэт үйлдвэр”-ийн нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм. Аймаг, үйлдвэрийн хоорондох хамтын ажиллагааны чиглэлээр орон нутагт барилга байгууламж шилжүүлэх тухай асуудал яригдаж эхэлжээ. Тухайлбал, Уурхайчин соёлын ордоны барилга, Эрдэнэт сувиллын байр, Цанын баазын барилга зэрэг орон нутгийн өмчит барилгыг “Эрдэнэт үйлдвэр”-ээс төрийн өмчид буцаан авах тухай яригдаж байна. Мөн гэр хороололд амьдардаг үйлдвэрийн ажиллагсадын байшин сууцыг инженерийн дэд бүтцэд хамруулахад Азийн хөгжлийн банкнаас хөнгөлөлттэй зээл олгох тухай яриа шийдвэрлэх шатандаа явж байна. Цаашид үйлдвэрийн эдийн засгийн сэргэлтээс шалтгаалж, “Москва 300”, “Залуус100”, эко хороололын бүтээн байгуулалтанд хамтарч, дэд бүтцийн хувьд үргэлжлүүлэн ажиллана. Орхон аймаг “Эрдэнэт үйлдвэр”-т эмнэлэгийн ар талд “Москва 300” айлын, хуучнаар Тээврийн товчооны урд талд “Залуус 100” айлын, “Эко 400” айлын орон сууцны хороолол барих газар олгожээ. Эдгээр орон сууцны хорооллуудын инженерийн шугам сүлжээг шийдэхэд аймаг туслахаар хамтран ажиллаад эхэлсэн байна. М.Мөнх
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ