БААСАН
2026.03.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Инженер Н.Нацагням оюутнуудад сонирхолтой лекц уншлаа
Инженер Н.Нацагням оюутнуудад сонирхолтой лекц уншлаа
Оюун ухааны бүтээлээрээ Төрийн соёрхол хүртсэн инженер Н.Нацагням өнгөрсөн жил Засгийн газрын нэрэмжит 100 сая төгрөгийн шагналаар шагнагдсан манай улсын шилдэг зохион бүтээгч юм. “Дэлхийн шилдгүүдийн сэдэж, бүтээж байгааг Монголын инженерүүд хийж чадна гэдгийг бүтээлээрээ харуулж яваа инженерН.Нацагням Технологийн сургуулийн оюутнуудад сонирхолтой лекц уншлаа. Тэрээр “Синхрон генераторын реактив чадлын автомат тохируулга болох NaNyam-AX12 болон түүний виртаул лаборатори” бүтээлээрээ олон тэрбум долларын инновацын импортыг орлуулж чадсан юм. Шинжлэх ухааны салбарын 2013 оны технологийн дэвшлээр тодорсон түүний бүтээлийг манай улсын бүх станцад суурилуулбал эрчим хүчний систем ОХУ-аас хараат бусаар, бие даан ажиллаж чадахаас гадна аваар гарах, хүчдэл хэлбэлзэх үед эрчим хүчний систем найдвартай ажиллана гэж салбарынхан дүгнэжээ. Энгийнээр хэлбэл, айл өрхийн зурагт, хөргөгч цахилгааны хэлбэлзлээс үүдэж шатахгүй болно гэсэн үг. Инженер Н.Нацагням Английн Ай Ти компаниудад ахлах инженер хүртэл дэвшиж, есөн жил ажиллахдаа ердөө хоёр технологи сурч ирснээ бүтээл болгожээ. Монгол Улс импортлогч биш үйлдвэрлэгч-экспортлогч орон болоход энэ бүтээл маань түлхэц үзүүлнэ гэж үздэг инженер Нацагнямын яриа Технологийн сургуулийн оюутнуудад үнэтэй хөрөнгө оруулалт болж байна.Тэрээр “Эрдэнэт үйлдвэр”-тэй адил үйлдвэрийг инженерүүдийнхээ хүчээр байгуулах боломж байгааг онцолсон. Мөн Баяжуулах фабрикийн Цахилгаан хөтлүүрийн хэсгийн дарга Ц.Намжилдорж болон түүний удирдлагад ажилладаг инженерүүдийн оюуны чадавхийг өндөр үнэлж байсан юм.
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ