БААСАН
2026.03.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Мэндчилгээ
Мэндчилгээ
Их түүхийн гэрч, ирээдүй хойч үеийнхний өмөг түшиг, өрх гэрийн ноён нуруу, төр улсын тулгуур багана болсон ахмад буурлууд аа. Эх орны ирээдүйн итгэл найдвар болсон залуус, хүүхэд багачуудаа. Орхон аймгийн нийт иргэдээ. Та бүхэндээ Билгийн тооллын XVII жарны “ Согтууруулагч” хэмээх хөхөгчин хонь жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний чин сэтгэлийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлж хүн бүхэнд эрүүл энх, айл өрх бүрт аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе. Цагаан сар бол Монголчууд бидний хувьд төрлийн хэлхээ, төрийн ариун үйлсийн залгамж чанарыг үе үеийнхэнд ухааруулж сануулсан, билэгдэл хүндэтгэлийн дээд бүхэн цогцолсон гүн утгат эрхэм ёсон билээ. Энэ өдрүүдэд улиран буй он жилийнхээ нөөлөг, дүн нуруугаа дүгнэн цэгнэж, залган гарах жил улиралынхаа шинж байдал, өнгө төрх, төр улс, түмэн олныхоо цаашдын үйлсийг билэгдэн хэлэлцэж, үйл ажлынхаа зан мөр, явдал суудлыг тэгшитгэн засахыг эрхэмлэдэг нь монгол амьдралын давтагдашгүй нэгэн онцлог, эрхэм заншил билээ. Улиран одож буй модон морин жил өгөөж буянаа хайрласан жил байж, өнтэй тарган өвөлжиж урин хавартайгаа золгож байна. Хүн зон маань өсч 3 сая дах иргэнээ түмэн олноороо өлгийдөн авлаа. Гурван сая дах иргэний чацуутан 180 хүүхдийн 9 нь манай аймагт мэндэлсэнд есөн эрдэнийн хотынхон бид туйлын ихээр билэгшээж байна. Мал сүрэг маань өсөн үржиж 50 гаруй сая толгойд хүрсэн, атрын 3-р аян амжилттай үргэлжилж дотоодын нийт хэрэгцээгээ ханган ажиллаж байгаа зэрэг олон амжилтыг дурьдахад таатай байна. Улиран одож буй морь жил манай намын ажил амьдралд онцгой жил байлаа. Эрдэнэт хотод Монгол Ардын Намын байгууллага үүсч байгуулагдсаны 40 жил, ИУТБА-ийн хичээл эхэлж улс төр удирдахуй ухааны дээд боловсролтой залуусыг бэлтгэж эхэлсний 30 жилийн ойгоо бид ёслол төгөлдөр тэмдэглэсэн билээ. Манай намын эгнээ өдрөөс өдөрт өргөжин тэлж, гишүүд дэмжигчид маань урам зориг дүүрэн морь жилээ үдэж байна. Эрхэм хүндэт Эрдэнэтчүүд ээ. Та бүхэндээ сар шинийг мэндийг хүргэхийн ялдамд санаж сэдсэн ариун цагаан үйлс бүхэн тань сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Сар шинэдээ сайхан шинэлээрэй. Монгол Ардын Намын хорооны дарга, ИТХ-ын тэргүүлэгч                                       Д. Батлут
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ