БААСАН
2026.03.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Б.Жигдэнгомбо Мэргэжлийн хяналтын газрын дарга болно
Б.Жигдэнгомбо Мэргэжлийн хяналтын газрын дарга болно
“Байрнаасаа хөдөлсөн чулуу гурван жил өнхөрдөг” гэдэг үг байдаг. Тэгвэл Мэргэжлийн хяналтын газрын даргын суудал энэ үгтэй утга дүйх хэмжээнд хэдийнэ хүрчээ. 2012 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан аймгийн АН-ын “Засгийн газар”-ын үед аймгийн Мэргэжлийн хяналтын газар өнөө маргаашгүй дөрөв дэх даргатайгаа золгох гэж байна. Аймгийн аудитын газрын ахлах шинжээч, олноо “Баян-Өндөрийн Жийгээ” нэрээр танил болсон Б.Жигдэнгомбо аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар томилогдох гэж байна. Түүнийг энэ суудалд очиход нь Цэргийн их сургуулийн ангийн анд, Монгол улсын Шадар сайд У.Хүрэлсүх нөлөөлсөн аж. Ч.Сайханбилэгийн “Шийдлийн” Засгийн газар байгуулагдаж У.Хүрэлсүх Шадар сайдаар томилогдсоны маргааш л Б.Жигдэнгомбо нийслэлийн зүг хүлгийн жолоо залж ангийн анддаа бараалхаад, баяр хүргээд ирсэн гэдэг. Ингэснээр тун удахгүй манай аймгийн Мэргэжлийн хяналтын газар Б.Жигдэнгомбо гэдэг даргатай болох нь тодорхой болсон гэгддэг. Б.Жигдэнгомбо хамгийн сүүлд аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байгаад “ноосоо тушааж”, аймгийн аудитын газарт шинжээчээр ажиллах болсон.          Засаг дарга асан Д.Оюунбатын үед Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар А.Болдбаатар хэмээх “нийслэл хүү” Эрдэнэтэд нутагшиж байтал АН орон нутагт ялалт байгуулж тэрбээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Түүний дараа АН-МАХН-ын хамтарсан Н.Алтанхуягийн Шинэчлэлийн Засгийн газрын үед Д.Гэрэлжаргал гэх эрхэм Мэргэжлийн хяналтын газрын даргын суудал дээр хэдэн сар сууж үзсэн байдаг. Аймгийн АН-ынхантай ойлголцож чадаагүй учраас тун удалгүй ажлаа өгч гудамжинд лааз өшиглөсөн. Д.Гэрэлжаргалын орыг тус байгууллагад хуульчиар ажиллаж байсан Т.Соёлбат залгамжилж өнөөг хүртэл ажиллаж байгаа. Одоо л нэг энэ байгууллагын ажил жигдрэх нь гэж байтал дараагийн хүн нь хэзээний томилогдож тун удахгүй тус газар Б.Жигдэнгомбо гэх шинэ даргатай болох нь ээ. Даргын арангатай эрхэм энэ байгууллагыг удирдаж чадахгүй учраас Мэргэжлийн хяналтын нэр хүнд унаж бараг л УИХ-ын төвшинд хүртэл “Мэргэжлийн хяналтыг татан буулгая” гэдэг яриа газар авч байсан удаатай. 2012 оны 12 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн Эрдэнэтийн тэнгэрт АН-ын туг мандсан тэр цагаас хойш хоёр жил гаруйханы хугацаанд аймгийн Мэргэжлийн хяналтын газар дөрөв дэх даргынхаа нүүрийг үзэх гэж байна. 2016 оны орон нутгийн сонгуулиас өмнө 5 дахь даргын сураг нь гарвал гайхаад байх ч хэрэг алга бололтой.
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ