БААСАН
2026.03.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Ойдог барималын шавар хэний бизнес вэ
Ойдог барималын шавар хэний бизнес вэ
Аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн дээр 70353511 төвд иргэдээс ирсэн санал, гомдол, талархлын талаарх мэдээллийг дарга нарт дуулгадаг. Энэ удаад иргэдээс ойдог барималын шаварын талаар багагүй гомдол иржээ. Д.Дэлгэрмаа захиралтай “Орхон” цогцолбор сургуулийн удирдлага 1-5 дугаар ангийн сурагчдаа заавал “Симба” дэлгүүрт зарагдаж байгаа ойдог барималын шавар авч ирэхийг үүрэгдсэн байна. Тэрхүү эд нь аймгийн хэмжээнд ганцхан “Симба” гэдэг дэлгүүрт зарагддаг, нэг бүр нь 6000 төгрөгийн үнэтэй ажээ. Эцэг эхчүүд аргагүйн эрхэнд тэр газар нь очоод авах гэтэл бөөн оочер дугаар болсон гэнэ. Бараг л 1990-ээд оны картын барааны оочер дугаар шиг л байж. Дэлгүүрийн барималын шавар нүд ирмэхийн зуур дуусч энэ сарын 11-нд бараа татахаар ирнэ, захиалгаа өг гэсэн шаардлагыг худалдан авагчиддаа тавьжээ. Ингэж иргэдийг бухимдуулдаг нэг газраас ганцхан нэр төрлийн бараа бүтээгдэхүүн авч ирэх гэрийн даалгаврыг сургуулийн удирдлага өгсөнөөс эцэг эхчүүд 70353511 төвд хандсан байна. Эндээс харвал “Орхон” цогцолборын захирал Д.Дэлгэрмаа “Симба” дэлгүүрийн эздийн хооронд ашиг сонирхлын гэж хэлж болохоор нөхцөл байсан гэх иргэдийн хардлага ийнхүү Засаг даргын шуурхай хүртэл өндөрт гарчээ. С.Дангаасүрэн даргын зүгээс энэ асуудалд ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн даргад шалгаж арга хэмжээ авч эргэж мэдэгдэх үүрэг өгсөн юм.
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ