МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Үйлдвэрийг дагаж боссон боловсруулах үйлдвэрүүдтэй танилцав
Үйлдвэрийг дагаж боссон боловсруулах үйлдвэрүүдтэй танилцав
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Орхон аймагт ажиллаж, “Эрдэнэт үйлдвэр”-ийг дагаж бий болж байгаа боловсруулах үйлдвэрүүдийн ажилтай танилцаж, Үйлдвэр технологийн паркийн ажлыг урагшлуулахад анхаарахаа мэдэгдсэн. Одоогоор Үйлдвэрлэл технологийн паркийн ажил зогсонги байдалтай байна. Цаашид Эрдэнэт хотын төдийгүй бүс нутгийн хэмжээнд эдийн засгийн ачааг үүрч явах гол цэгийг энэхүү Үйлдвэр технологийн парк гэж харж байгаагаа салбарын сайд онцолсон. Шийдлийн Засгийн газрын хамгийн ажил хэрэгч, хэрэгтэй яам гэгдэж байгаа аж үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн болон хөнгөн үйлдвэрийн газрын мэргэжилтнүүд сайдыгаа дагаж Орхон аймагт ажиллаж байна. Мөн Улсын их хурлын гишүүн Р.Амаржаргал, М.Батчимэг нар Аж үйлдвэрийн сайдын хамт “Үйлдвэр технологийн парк”-ийн ажлын явцтай танилцах уулзалтад оролцлоо. 2009 оноос Эрдэнэт хотод Үйлдвэр технологийн парк байгуулах эхлэлийг тавьсан. Энэхүү зургаан жилийн хугацаанд хууль эрх зүйн хувьд хангалттай түвшинд хүрээгүй учир өсч бойжиход хүндрэлтэй байж ирсэнийг Үйлдвэр технологийн паркийн гүйцэтгэх захирал ярьж байлаа. Паркийн захирал сайдад ажлын явц, цаашдын зорилтоо товч танилцуулахын оронд Польш, Японы төсөл, Усан хуримтлуурт цахилгаан станцын төсөл зэрэг үндсэн үйл ажиллагаатай нь холбоогүй зүйл ярьж цаг барж байсанд  сайд шүүмжлэлтэй хандлаа. Аж үйлдвэрийн сайд анхны томилолтоо үйлдвэржсэн бүс нутаг болох Эрдэнэтээс  хийж байгаа учир “Эрдэнэт үйлдвэр”-ийг дагаж байгуулагдсан хэд хэдэн боловсруулах үйлдвэрүүдэр орсон. Үүний анхных нь катодын зэс боловсруулах “Ачит ихт” компани байлаа. Энэ үйлдвэр байгуулагдаад удаагүй ч жилд 10 мянган тонн цэвэр зэс гаргаж байна. Орхон аймгийн 200 гаруй иргэн энэ үйлдвэрт ажиллаж байна. Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Эрдэнэт үйлдвэр”, “Алхана трейд” компанийн хамтран байгуулсан тос, тосолгооны материал үйлдвэрлэгч “Эрдэнэт Ойл” компаниар орлоо. Уг үйлдвэр салбартаа анхны төдийгүй улсын хэмжээнд энэ төрлийн материалын хэрэглээний 80 гаруй хувийг үйлдвэрлэх хүчин чадалтай. “Эрдэнэт ойл” үйлдвэр Америкийн технологиор тоноглогдсон сард 1000 тонн минерал, синтетик  болон хагас синтетик тос үйлдвэрлэх хүчин чадалтай. Одоогоор технологийн шинэчлэл хийх шаардлагаар үйлдвэр зогссон байна. Орхон аймаг 2015 оныг Үйлдвэржилтийн жил болгон зарласан. Шийдлийн Засгийн газрын шинээр байгуулсан Аж үйлдвэрийн яамтай ажлаа уялдуулж, хэдэн томоохон үйлдвэр байгуулах зорилт тавьж, орон нутгаас анхаарч байна. Энэ удаад сайдын дараагийн очсон томоохон бүтээн байгуулалт бол “Эрдэнэт үйлдвэр”-ийн Баяжуулах фабрикийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн байгууламж байлаа. “Эрдэнэт үйлдвэр”-ийн одоогийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор хүдэр нунтаглах хэсгийг өргөтгөж байна. “Энэ өргөтгөлийг ашиглалтанд оруулснаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн хүдэр боловсруулалт 6 сая тонноор нэмэгдэх юм. Өргөтгөл энэ зургадугаар сард бүрэн хэмжээгээр ажиллаж эхэлнэ” гэж “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрлэл эрхэлсэн захирал Д.Даваасамбуу ярьж байлаа. Хаалт хөгжлийн менежмент боловсруулан ажиллаж байгаа “Эрдэнэт үйлдвэр” ирээдүйд  нөөцөө дууссаны дараа Засвар механикийн цехийг машин үйлдвэрлэлийн гол цэг болгох, дулааны цахилгаан станц, Технологийн сургууль, Материал хангамжийн хэлтэс зэрэг цех, хэсгүүдээ хэрхэн өөрчлөх, Эрдэнэт хотыг Эко хот болгоход хэрхэн ажиллах талаарх төсөөллөө танилцуулсан. Тиймээс ч засвар механикийн цех, өргөтгөл зэрэг томоохон байгууламжаа танилцуулсан юм.
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН