ЛХАГВА
2026.01.22
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Ш.Энхбаяр: Үүнийхээ оронд хүрч ирээд намайг зодчих, би гомдохгүй
Ш.Энхбаяр: Үүнийхээ оронд хүрч ирээд намайг зодчих, би гомдохгүй
Монгол улсын Ерөнхий сайдаар хоёронтаа тохоон томилогдон ажиллаж байсан А.Амарын хөшөө гэмт халдлагад өртжээ. Хөшөөний нүүрэн талын гантиг чулууг юмаар хөшин нурааж, улмаар жижиг жижиг хэсэг болгон хагалсан байна. “Энэ нь хүний зориудаар хийсэн үйлдэл” гэж тус хөшөөг нүүлгэн шилжүүлэх ажлын хэсгийн гишүүн, зураач, барималч Д.Батбилэг толгой сэгсэрч байлаа. Энэ үеэр аймгийн ЗДТГ-ын Үйлчилгээ аж ахуйн тасгийн дарга Ш.Энхбаяр “Энэ балмад үйлдлийг үнэхээр ойлгохгүй байна. А.Амар гэж хүн ямар буруутай юм бэ. Монгол орныхоо тусгаар тогтнолын төлөө, монголчуудынхаа төлөө гэж яваад хүний нутагт алуулсан нь л буруутай биш бол тэрхүү үл таних балмад этгээд яагаад энэ хөшөөнд ингэж хандана вэ. Аймгийн одоогийн удирдлага иргэдийнхээ саналыг авсаны үндсэн дээр энэ хөшөөг нүүлгэж энд авчирсан. Харин ч өмнөхөөсөө илүү хүндэтгэлтэй хандаж байгаа хэрэг. Гэтэл энэ ажил тэрхүү балмад нөхөрт таалагдаагүй болохоор энэ хөшөөнд эр бяраа гаргажээ. Үнэхээр энэ хийсэн ажил таалагдахгүй байсан юм бол тэр танхай нөхөр ийм тэнэг үйлдэл хийхийнхээ оронд зүгээр л намайг ирээд зодчих. Би гомдол энэ тэр гэж шалчигнахгүй” хэмээн нэлээн бухимдангуй байлаа. Ш.Энхбаяр дарга “Та бүхэн харж байна. Эндээс 100 хүрэхгүй метрийн цаана 360 градус эргэдэг хяналтын камер ажиллаж байна. Цагдаа, тагнуулынхан үүнийг шалгаад гэм буруутныг олж тогтоох хэрэгтэй. Тогтоохыг ч шаардаж байна. Ийм нөхдийг олж ирлүүлэхийн тулд татвар төлөгчдийн тэрбум гаруй төгрөгөөр Эрдэнэтийг камержуулсан. Одоо үүний ид шидийг үзэх ёстой. Сургуулийн бага ангийн хүүхдүүд А.Амар сайдын хөшөөтэй танилцах аялал хийх гээд ирэхэд нь ийм дүр зурагтай угтаж байгаадаа хүүхдүүдээс хүлцэл өчье. Бидний ирээдүй болсон энэ хүүхдүүдэд та бид юу гэж хэлэх вэ. Ерөнхий сайд А.Амарын хөшөө дайралтад өртөөд байгаа нь энэ гэх үү. Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын буянаар энэ хүнийг цагаатгаж улмаар эрдэнэтчүүд бид А.Амарт хүндэтгэл үзүүүлж хөшөө дурсгалыг нь босгосон. Хэн нэгэн балмад, танхай увайгүй этгээдээр хөшөө дурсгалыг доромжлуулахгүй. Үүний эсрэг явна, хэрэгтнийг нь ч олно. Хууль хяналтынхан одоо л юу чаддагаа харуулах байх” хэмээн мэдэгдлээ
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН