БААСАН
2026.03.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Хэвлэл мэдээллийн ажилтнууд “Эрдэнэт” үйлдвэрийн шинэ бүтээн байгуулалттай танилцав
Хэвлэл мэдээллийн ажилтнууд “Эрдэнэт” үйлдвэрийн шинэ бүтээн байгуулалттай танилцав
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Орхон аймаг дахь салбар 5-р сарын 1-нд Эрдэнэтийн Хэвлэл мэдээллийн байгууллагын 30 ажилтныг “Эрдэнэт” үйлдвэрийн Ил уурхайн тэсэлгээ болон шинэ бүтээн байгуулалтуудтай танилцуулах аялал зохион байгууллаа. Саяхан засварлаж ашиглалтанд оруулсан, өдөрт 2000 гаруй хүн хооллодог “Эрдэнэт” үйлдвэрийн ажиллагсдын нийтийн хоолны газрын шинэчлэлтэй тэд эхлээд танилцсан. Дараа нь Баяжуулах фабрикийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн бүтээн байгуулалтын үйл явцыг үзэж сонирхон, шинэ мэдээлэл авлаа. Баяжуулах фабрикийн Үйлдвэр техникийн албаны инженер Д.Баярмаа энэ үеэр сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ: -“Эрдэнэт” үйлдвэрийн Баяжуулах фабрикийн өргөтгөл хийгдсэнээр жилд боловсруулах хүдрийн хэмжээ 6 сая тонноор нэмэгдэх юм. Ингэснээр “Эрдэнэт” үйлдвэрийн бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдэнэ гэсэн үг. Одоогийн байдлаар нийт 200,000м3 барилга угсралтын ажил хийгдээд байна. Өргөтгөлийн барилга угсралтын ажил үндсэндээ дуусч байна. Металл хийцийн ажлуудаас үндсэн хийцүүдийн угсралтын ажил бараг дууссан. Одоо хашлага хийцийн ажил үлдээд байна. Өргөтгөлийн тоног төхөөрөмжийн угсралтын ажил 90-ээд хувьтай байна. Дараа нь тохируулгын болон технологийн горимд залгах ажлууд хийгдэнэ. Бид өргөтгөлийн бүтээн байгуулалтын ажлыг 6-р сарын 1-нд дуусгаж технологийн горимд залгах шахуу зорилт дэвшүүлээд ажиллаж байна. Энэ өргөтгөл ашиглалтанд орсноор нийт 5 конвейр, нэг бутлуур, хүдрийн хоёр том агуулах, металл илрүүлэх хэсэг, хоёр том тээрэм шинээр ашиглагдаж эхэлнэ гэж ярилаа. Хэвлэл мэдээллийн ажилтнууд дараа нь Хүдрийн ил уурхайд очиж Ил уурхайн тэсэлгээ харж, телевизийнхэн бичлэг хийж, сонин, вэб сайтууд тэсэлгээний торгон агшинг аппаратдаа буулгаж амжлаа. Bloomberg ТВ-ийн уран бүтээлчид энэ үеэр бас “Эрдэнэт” үйлдвэрийн Ил уурхайн тэсэлгээний зураг авч, бичлэг хийж байгаатай бид таарлаа. “Эрдэнэт” үйлдвэрийн Ил уурхайн тэсэлгээний торгон агшинг төв, орон нутгийн хэвлэл мэдээллийн ажилтнууд дэргэдээс нь харж ажигласан энэ үйл ажиллагаанд “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн, Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Даваасамбуу нар оролцов. Орон нутгийн хэвлэл мэдээллийн ажилтнууд ийнхүү анх удаа олуулаа очиж “Эрдэнэтийн овоо”-ны тэсэлгээ харж, бусад бүтээн байгуулалтуудтай танилцах боломж олгосон Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Даваасамбууд сэтгүүлчид талархаж байлаа. Эрдэнэтийн хэвлэлийнхэн дараа нь “Эрдэнэт” үйлдвэрийн хөрөнгө оруулалтаар 2014 оны намар ашиглалтанд орсон “Эрүүл мэндийн зам”-ын хаалганд очиж “Эрдэнэт сувилал” цогцолборын сувилагч Д.Энхсүрэнгээр хөдөлгөөний хомсдлоос сэргийлэх дасгал заалгав. Ингээд 5,6 км урт “Эрүүл мэндийн зам”-аар явган алхалт хийсээр Шинэ хотод орж ирлээ. Хэвлэл мэдээллийн салбарын 3 үеийн ажилтнууд энэ аялалд оролцсон нь онцлог байв. МСНЭ-ийн Орхон аймгийн салбар Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан хэвлэл мэдээллийн ажилтнууддаа ийнхүү “Эрдэнэт” үйлдвэрийн шинэ бүтээн байгуулалтууд үзүүлж танин мэдэхүйн аялал хийсэнд гишүүд талархаж байлаа. Ж.ОЮУН
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ