БААСАН
2025.07.05
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Эко-400” таунхаус хорооллын шав тавих ёслол болов
“Эко-400” таунхаус хорооллын шав тавих ёслол болов
Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдлагын багийн зүгээс компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд ажилчдынхаа амьдралын сайн сайханы төлөө ойрын үед их зүйл хийхээр төлөвлөж байгаа билээ. Энэ сарын 14-ны билэгт сайн өдөр үйлдвэрийн удирдлага, ажилчдын төлөөлөл Сархиа уулын баруун энгэрт “Эко-400” айлын таунхаус хорооллын барилгын шав тавих ёслол болов. Шав тавих ёслолд Орхон аймгийн бурхан шашны “Ганданшаддүвлин” хийдийн хамба лам Д.Чойжамц тэргүүтэй лам хуврагууд болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн, Ерөнхий захирлын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал С.Даваасамбуу, Ерөнхий захирлын Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч захирал С.Сувдаа, Ерөнхий захирлын Хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч захирал Б.Намхайнямбуу тэргүүтэй удирдлагууд оролцсон юм. Мөн энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч Д.Энхбат тэргүүтэй орон нутгийн удирдлагын төлөөлөл ч хүрэлцэн ирэв. Орхон аймгийн ЗДТГ, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хамтын ажиллагааны дагуу аймгийн Засаг даргаас тус үйлдвэрийн ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд Сархиа уулын орчим 120 га газрыг олгосон аж. Энэхүү 120 га газар дээр үйлдвэрийн удирдлагаас өөрсдийн хүч бололцооны дагуу орон нутагт тэр бүр байдаггүй 400 айлын “Эко-400” таунхаус бүхий хорооллыг барьж байгуулахаар шийдвэрлэсэн байдаг. Ингэснээр үйлдвэрийн ажилчдын нийгмийн асуудлыг хүрээнд 400 айл орчин үеийн шийдэл бүхий таунхаус хороололд амьдрах ч эдгээрийг дагаад Сархиа уулын энгэрт байх суурьшлын бүсэд хүүхдийн сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг гээд нийгмийн асуудлын хүрээнд шийдэх олон асуудлыг цогцоор нь бүтээн байгуулах аж. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч захирал С.Сувдаа энэ үеэр хэлсэн үгэндээ “Өнөөдөр бид үйлдвэрийн ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдэх хүрээнд 400 айлын таунхаусны шав тавих ёслолд оролцож байна. Эко-400 хороолол ашиглалтад орсноор энэ газарт нэгэн том хороолол сүндэрлэн босно. Нэг ийм үг байдаг. Бусдын төлөө тарьсан ширхэг үр хожмоо таны төлөө шугуй болон ургана гэдэгчлэн өнөөдөр бидний шав тавьж байгаа энэ баярт үйл явдал нь энд амьдрах 400 айлд баяр баясгалан, аз жаргал, инээд хөөр аврах учиртай. Мөн үйлдвэрийн удирдлагын багийн зүгээс ойрын хугацаанд Залуус-400, Москва-300 хороолол барихаар төлөвлөж ажлаа эхэллээ. Тун удахгүй үйлдвэрийн 1000 гэр бүл орон сууцны асуудлаа шийдэх сайхан боломж бүрдэх юм” хэмээн онцолсон юм. Үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн “Манай үйлдвэр ажилчдынхаа нийгмийн асуудлын хүрээнд жилдээ 70 тэрбум төгрөг зарцуулдаг. Үүнийхээ хажуугаар ажилчин залуусынхаа нийгмийн асуудлыг шийдэхийн тулд энэхүү Эко-400 хорооллыг байгуулах гэж байна. Сархиа уулын энгэрт Эко-400 хороолол баригдсанаар үйлдвэрийн ажилчдын нийгмийн асуудал шийдэгдээд зогсохгүй орон нутгийн хөгжил дэвшил, цэцэглэлтэд ч өөрийн гэсэн өнгө төрхийг илтгэсэн өвөрмөц хороолол байх болно” гэлээ. Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал С.Даваасамбуу “Энэ сайхан газар дээр бид Эко-400 хорооллын шавыг тавьж байна. Энэ нь бидэнд давхар баярт үйл явдал гэж ойлгож болно. Энэ сарын 20-нд Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэг /КСИ/-ийн өргөтгөл ашиглалтад орох гэж байна. Ингэснээр бидний жилд баяжуулдаг зэсийн баяжмал нэмэгдэж түүний үр жимс нь үйлдвэрийн ажилчид гэлтгүй орон нутгийнханд ч хүртэх боломж бүрдлээ. Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн удирдлага Хөгжлийн үндсэн чиглэлээ боловсруулсанаар нэгдүгээр үе шат 1994-2004 он хүртэл үргэлжилсэн. Хоёрдугаар үе шат 2004-2014 онд хэрэгжиж дуусч байна. Үүний үр дүнд өнөөдрийн энэ хороолол сүндэрлэх боломж бүрдсэн юм” хэмээн онцлон тэмдэглэж байлаа. 400 айлын “Эко-400” таунхаус бүхий эко хорооллын зураг төслийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Их барилгын хэлтсийн инженер, техникийн ажилчид өөрсдийн хүч бололцооны үндсэн дээр хийжээ. Хорооллын дулааныг аймгийн Цагдаагийн газрын өмнө байрлах дулааны төв шугамны худагнаас, цахилгааныг “Дөмөг” худалдааны төв орчмоос татах гэнэ. Хамгийн сонирхолтой нь энэхүү “Эко-400” таунхаус хорооллын барилгын ажлын үндсэн гүйцэтгэгчээр үйлдвэрийн “РСЦ” Барилга засварын цехийн барилгачид гурван жилийн дотор барьж байгуулах ажээ.
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
Чандмань багийн 7-р хороололд шинэ РП барьж Хороолол дэд станцтай холбож схемтэй болгож барих ажил
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ийн Захиргааны байр барих
Ланд 200 машины мотор худалдан авах
2-А-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
НЭГДҮГЭЭР АНГИЙНХАНД ШҮДНИЙ ЭМЧИЛГЭЭ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХИЙНЭ
БРАЙЛ ҮСГИЙН СУРГАГЧ БАГШ НАРЫГ БЭЛТГЭЖ БАЙНА
7-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ