ЛХАГВА
2025.05.15
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Маргааш Монгол төдийгүй дэлхий нийт Эрдэнэтээр амьсгална
Маргааш Монгол төдийгүй дэлхий нийт Эрдэнэтээр амьсгална
1978 оны аравдугаар сард тэртээ 1702 оноос эхлэн “Эрдэнэтэй уул” хэмээн тахин шүтэж ирсэн тахилгат “Эрдэнэ мандал” овооны урдхан талд хүчит моторын дуу хүнгэнэж тэсэлгээ хийж эхэлснээр энэ бяцхан хонхор дэлхийд нэрээ дуурсгаж эхэлсэн түүхтэй. Өөрөөр хэлбэл, тэр цагт Хүдрийн ил уурхай ашиглалтад орж Монгол орны төв хэсэгт Эрдэнэт хэмээх үйлдвэр эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулж, манай гарагийн уул уурхайн чиглэлийн тэргүүлэх 10 үйлдвэрийн нэгний тоонд зүй ёсоор бичигдэж эхэлсэн цаг саяхан мэт авч түүнээс хойш 37 дахь жилийн зунтайгаа золгож байна. Тэр л цагаас эхлэн дэлхийн зах зээлд “Эрдэнэтийн зэс”, “Эрдэнэтийн хүдэр”, “Эрдэнэтийн баяжмал” гэдэг нэр дуулдаж улмаар жил ирэх бүр нийлүүлэлт нь нэмэгдэж дэлхийн дайтай үйлдвэрийн нэр төрийг өндөр өргөж өнөөдөр энэ үйлдвэр, үйлдвэрийн хамт олон Монголын нэрийн хуудас бүр цаашилбал “Монголын брэнд” болжээ. Өнгөрсөн онд тус үйлдвэр 26.1 сая тонн хүдэр боловсруулж, зэсийн баяжмал гарган дэлхийн зах зээлд нийлүүлсэн нь хамгийн өндөр үзүүлэлт аж. Тэгвэл маргааш “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хамт олон үйлдвэрийнхээ хүчин чадлыг жилд 6 сая тонноор нэмэгдүүлэх хүчин чадалтай Баяжуулах фабрикийн Өөрөө нунтаглах хэсгийн Өргөтгөлийг хүлээн авах гэж байна. Ингэснээр үйлдвэрийн хүчин чадал огцом нэмэгдэж жилдээ 32.1 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай болно гэсэн үг. Тэгэхлээр маргааш Монгол улс даяараа төдийгүй дэлхий дахин Эрдэнэтээр амьсгалах гэж байна. Энэ хамт олны хүчин чадлаа нэмэгдүүлж ирсэн түүхээс сонирхлоо.      1983 онд “Эрдэнэт” үйлдвэр 16.3 сая тн хүдэр боловсруулан төслийн хүчин чадлаа бүрэн эзэмшиж чаджээ. Үүндээ сэтгэл нь ханалгүй боломжиндоо тулгуурлан 1984 оноос эхлэн үйлдвэрлэлийн хүчин чадлаа 20.0 сая тоннд хүргэх зорилт дэвшүүлж Өөрөө нунтаглах хэсгийн төслийг боловсруулсан ажээ. Үүний үр дүн ч хэсэгхэн хугацааны дараа гарч 1989 оны 12 дугаар сард хөвүүлэн баяжуулах 5 дугаар ээлжийг иж бүрнээр нь барьж ашиглалтанд оруулсан түүхтэй. Үүний үр шим нь гэвэл 1996 онд тус үйлдвэр 20.6 сая тонн хүдэр боловсруулснаар үйлдвэрийн өргөтгөлийн эхний үе шат дууссан байна. Монгол, Оросын хамтарсан үйлдвэрийн оролцогч талуудын санаачилгаар “Эрдэнэт” үйлдвэрийг хөгжүүлэх хэтийн төлөвийг анх 1994 онд боловсруулсан аж. Энэ удаад үйлдвэрийн хамт олон урд өмнө тэр бүр манай орны хувьд хэрэгжээд байдаггүй нэг өвөрмөц “тогтолцоо бүхий хувилбар”-ыг сонгожээ. Энэ нь юу вэ гэвэл үйлдвэр өөрийн ашгаас санхүүжүүлэх нөхцөлтэйгээр хэтийн төлөвөө батлуулж ажилласан нь “Эрдэнэт” үйлдвэрт шинэ техник, технологи нэвтрүүлэх чиг хандлагыг тодорхойлсон гэж хэлж болно. Дээрх өвөрмөц хувилбар нь өнгөрсөн бүхий л хугацаанд “Эрдэнэт” үйлдвэрийг тогтвортой, ашиг орлоготой ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн гэж мэргэжилтнүүд үздэг байна. “Эрдэнэт” үйлдвэрийг хөгжүүлэх хэтийн төлөвийг 1994-2004 он буюу эхний I үе шат, 2004-2014 онд буюу II үе шат гэж бүхэлд нь авч үздэг юм байна. Өнөөдөр үйлдвэрийн хамт олон 2015-2018 оны богино хугацааны хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх бизнес төлөвлөгөө гарган түүнийхээ дагуу ажиллаж байна. Үүнээс гадна 2015-2025 оны урт хугацааны хөгжлийн хөтөлбөр боловсруулж байгааг олж сэдлээ.              Баяжуулах фабрикийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн ажил одоогоос дөрвөн жилийн өмнөөс эхэлжээ. Аргагүй л том бүтээн байгуулалт аж. “Энэхүү том төсөл бол 150 сая ам.долларын өртөгтэй лунжгар эд шүү” хэмээн өргөтгөлийнхөө талаар бусдад тайлбарлаж байгаа Баяжуулах фабрикийн даргын зөвлөх, төслийн удирдагч Р.Дэлгэрийн цээж ханхалзуулан бахархалтайгаар өгүүлэх нь цаанаа л нэг том ажлын ард гарсан хүний ид хав, баяр бахдлыг төрүүлж байгаа нь илт. Төслийн нийт өртөг болох 155 сая ам.доллараа 49 сарын хугацаанд нөхөх эдийн засгийн тооцоотой, өргөтгөл ашиглалтад орсноор төсвийн орлогыг 73 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх тооцоог эдний хамт олон гаргаад амжиж. Нэг үгээр хэлбэл, 2014 онд 462 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн бол энэ тоо ирэх жилүүдэд 545 тэрбум төгрөгт хүрэх юм байна. Өргөтгөл ашиглалтад орсноор төслөөс гарах эдийн засгийн үр ашиг нь жилд 12 сая ам.доллар байх гэнэ. Энэ бүх мэдээллээс харвал “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлага, түүний хамт олон үйлдвэрлэлийн хүчин чадлыг 32.1 сая тонноос 35 сая тоннд хүргэх боломж ч бүрэн нээгдэж байгаа ажээ. Гэхдээ энэ бүхний ард гарахад тийм ч амар байгаагүй гэдгийг Өргөтгөлийн барилга угсралт дээр ажиллаж байгаа хэн бүхэн онцолж байлаа. Энд бүр тодруулбал, Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн ажил дээр орос, монгол, хятад улсын ажилчид мөр зэрэгцэн ажиллаж байна. Биднийг өргөтгөлийн ажилтай танилцаж байх зуур хятад ажилтан монгол засварчинтай оросоор дуржганатал ярьж байгааг хараад үнэхээр гайхсан даа. Орос, монгол, хятад иргэд ажлаад зогсохгүй гадаадын нэртэй, дэлхийн брэнд болсон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг суурилуулж байгаа ажээ. Зөвхөн Энд тавигдаж буй техник технологийг нь дурдвал, өргөтгөлийн ажилд манайхтай ижил төстэй гадаад, дотоодын үйлдвэрт ашиглагдаж байгааөндөр технологи, хүчин чадалтай БНХАУ-ын “CITIC” фирмийн хагас өөрөө нунтаглах тээрэм байна. Мөн SAG 9.75x4.88, бөмбөлөгт тээрэм МШЦ 6,71х9,75, “Найпу” фирмийн булинга шахах насосууд 550NZJA-MR, бүрэн автомат булинга ангилагч АГЦУ 838х7, ОХУ-ын хацарт бутлуур ЩДП 15х21 багтжээ. Австрали улсын “Метso” фирмийн конусан бутлуур HP400, Австри улсын “IFE” фирмийн шигшүүр, соронзон металл ялгагч зэрэг тоног төхөөрөмж сонгон суурилуулсан байх юм. Хамгийн гол нь дээрх тоног төхөөрөмжийг суурилуулсанаар технологийн үйл ажиллагаа бүрэн автоматчилагдан үйлдвэрлэл дэлхийн түвшинд бүрэн хүрч байгаа нь бахархал төрүүллээ. Энэ том бүтээн байгуулалт томоохон төслийг гүйцэтгэхэд гадаад дотоодын нэр хүндтэй олон компани, аж ахуйн нэгж оролцжээ. Гадаадаас гэвэл ОХУ-ын “РИВС”, БНХАУ-ын машин үйлдвэрлэлийн “Найпу”, “CITIC”-ийн мэргэжилтнүүд байна. Дотоодын барилга үйлдвэрлэлийн “Тунамал-Үйлс”, “Улаанбаатар-БУК”, Эрдэнэтийн “ОТК” ХХК, “Эрдэнэтлайт” ХХК, “Вера сервис”, “Бүтээл”, ”Баяжуулагч одод”, ”SASS”, ТӨСОМА”, “Техмонтаж” ХХК гээд олон үйлдвэрийн зорилго нэгтэй эвсэг хамт олон энэ бүтээн байгуулалтанд оролцож байна. Энэ том төсөл дээр дотоодын үйлдвэрлэлийн компаниуд ажилласнаар тэдний ажилчдын ур чадвар дээшилж, хандлага өөрчлөгдөн гадаадынхнаас дутахааргүй болсон байна. Сэтгүүлч бидний хувьд бас нэгэн анхаарал татсан зүйл бол КСИ буюу Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн барилгын ажлын талаарх мэдээлэл байлаа. Өргөтөглийн барилга байгууламжийн зураг төсвийг үйлдвэрийн инженерүүд өөрсдөө гаргажээ. Барилгын ажил өнгөрсөн оны тавдугаар сараас эхэлж 1 жилийн дотор барьж ашиглалтад хүлээн авч байгаа нь энэ. Ер нь энэ ажилд үйлдвэрийн хүн бүрийн оролцоо бий хэмээн тэнд ажиллаж байсан хүн бүхэн хэлж байлаа. Үйлдвэрийн удирдлагын зүгээс өргөтгөлийн ажлыг удирдах удирдлагын багийг сайн бүрдүүлснээр ийм амжилтад хүрснээ ч эднийхэн нуусангүй. Өргөтгөлийн барилга угсралтад 200 мянган метр куб барилга угсралтын ажил хийгджээ. 200 мянган метр куб барилга угсралтын ажил гэдэг бол үйлдвэрийн захиргааны нэгдүгээр байр буюу Гендрекцтэй адил 5 тийм байгууламж барихтай тэнцэх юм байна. Мөн бидний сайн мэдэх 9 давхарууд гэж бий. Нэг жилийн дотор үйлдвэрийнхэн 9 давхар 10 байр барьсантай тэнцэх хэмжээний барилга угсралын ажил хийснийг дуулаад бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрснөө нуух юун. Өргөтгөлд 5100 тонн метал хийц, 18 мянган метр квадрат сендвич, 30 мянган метр куб газар шорооны ажил хийжээ. Үүний зэрэгцээ 21 мянган тонн бетон зуурмаг орсон байх юм. Энэхүү 21 мянган тонн бетон зуурмаг бол 9 давхар 9 байшинг бүтнээр нь цутгах хэмжээний ажил аж. Газар шорооны ажлын гол нурууг Хүдрийн ил уурхай, Авто тээврийн байгууллагын хүчин чадал дээр тулгуурлан нугалжээ. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хамт олон ганцхан жилийн дотор аварга том бүтээн байгуулалтын ажил бүхий “Мега төсөл”-ийг хэрэгжүүлж Баяжуулах фабрикийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл ашиглалтад орсноор жилд олборлох хүдрийн хэмжээ эхний удаадаа 32.1 сая тоннд хүрлээ. Үүний хэрээр улс ороны хөгжилд ч энэ үйлдвэрийн хамт олны оруулах хувь нэмэр “зургаан сая тонн”-оор нэмэгдэж байгаа ажээ.
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
5-р сар. 12, 2025, 11:47 a.m.
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
Хот доторх гэрэлтүүлэг шинэчлэх
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэнгийн ашиглалтын  өмнөх захиргаанд  шаардлагатай тоног  төхөөрөмж худалдан авах
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ийн Захиргааны байр барих
35/10 кВ-ын Даваат дэд станцаас 10 кВ-ын 3 гаргалгаа гаргах, ачаалал шилжүүлэх 10 кВ-ын 3.4 км ЦДАШ барих
Дэнж багт байрлах УТБ-ыг цэвэр усны төвлөрсөн шугамд холбох
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
Г.АЛТАНГЭРЭЛИЙГ ОРХОН АЙМГИЙН АРДЧИЛСАН НАМЫН ДАРГЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР БАТЛАМЖИЛЛАА
УТАС НЭХЭЖ УЙЛАХАД НЬ 7 ХОНОГ Л ТЭС
Даваат баг АТП-417 дэд станцын баруун хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих
БРАЙЛ ҮСГИЙН СУРГАГЧ БАГШ НАРЫГ БЭЛТГЭЖ БАЙНА
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Их залуу багт шинээр гэрэлтүүлэг хийх
2-А-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил