МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Иргэдийн санал хүсэлтээс онцлов
Иргэдийн санал хүсэлтээс онцлов
Аймгийн ЗДТГ-ын 7035-3511 дугаарын утсанд өнгөрсөн 7 хоногт иргэдээс ирсэн санал хүсэлтээс онцлон мэдээлж байна. -Шанд багийн чиглэлд явж байгаа нийтийн тээврийн микроавтобус орой 16:00 цагаас хойш “Хүлэг” хүнсний захаас цаашаа явахгүй гээд буулгаж байна. Ингэж болохгүй биз дээ. Цаашаа маршрутын дагуу явахгүй байна. Үүнийг анхааралдаа аваад маршрутын дагуу явуулж өгөөч ээ? -11 дүгээр хорооллын “Гэгээ” сургуулийн хашаанд орон сууц барьж байгаа компани хашаагаа зөвшөөрөлгүйгээр хойшоо сунгаж татаад байна. Өмнө нь энд 11 дүгээр хороолол руу явсан авто зам тавигдана гээд зураг төсөл гарсан байсан. Гэтэл хашаагаа сунгаад уг газрыг авч байна. Үүнийг шалгаад арга хэмжээ авч өгнө үү? - 3 дугаар хорооллын Орос цэцэрлэгийн зүүн талын явган хүний замыг сая шинээр хийсэн. Гэтэл нийтэд нь цемент цутгаад дээр нь том том чулуу хийгээд орхисон. Одоо чулуу нь овойгоод гараад ирлээ. Өвөл цас ороход хүн унаж бэртэхээр харагдаж байна. Өргөн байсан явган хүний замыг нарийхан болгоод хаясан. Үүнийг мэргэжлийн хүмүүс нь шалгаж арга хэмжээ аваач. Хажууд байгаа 9 дүгээр сургуулийн тэр хавиар явган хүний замыг ямар сайхан хийж байна. Гэтэл энд бол зүгээр хүний нүдийг хуурсан зүйл хийгээд орхилоо. Үүнийг дахин засуулмаар байна. - Хотын төвд байрладаг ихэнх хувийн газрууд хашаан дотроо нохой уяж маш ихээр тэжээж байна. Энэ нь оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулж байгааг анхааралдаа авна уу. Л.Гэрэл
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН