МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Ногоочдын ногоон майхан асуудал үүсгэж мэдэх нь ээ
Ногоочдын ногоон майхан асуудал үүсгэж мэдэх нь ээ
Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан саяхан боллоо. Энэ удаагийн хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар тэргүүлэгчид холбогдох албаныханаас асууж тодруулан цаашид авах арга хэмжээний талаар санал гаргасан юм. Өнгөрсөн онд аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн саналаар Эрдэнэт хотын төвд төмс, хүнсний ногоо худалдан борлуулах цэг байгуулан ажиллуулахаар болсон. Үүний дараа аймаг, орон нутгийн төсвөөс ногоочдод зориулан  20 ширхэг майхан худалдан авч өгсөн. Аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Д.Чулуунбат саяны хуралдаан дээр дээрх асуудлыг хөндөн тавьж байлаа. Тэрбээр “Өнгөрсөн онд аймгийн ИТХ-аас ногоочдыг майхантай болгоход нь зориулж багагүй хэмжээний мөнгө хөрөнгө батлан гаргаж өгсөн. Гэтэл ажил хийж байгаа нөхдүүд том майхан авах мөнгөөр жижиг майхан авсан. 20х8 хэмжээтэй майхан ав гээд байхад 2х3 харьцаатай майхан авсан. Үнэн ш дээ. Тэр мөнгийг нь яасан бэ. Асуудал мөнгө хөрөнгөндөө байгаа юм биш. Үүний цаанаа ажлын байр энэ тэр гээд яривал өргөн утга агуулгатай ажил явж байгаа юм. Гэтэл та нар ямар майхан авав?.  Үүнийг шалгуулдаг газраар нь шалгуулъя. Арай дэндэж байгаа юм биш үү гэж бухимдсан. Тэргүүлэгч Д.Чулуунбатын асуултад аймгийн Засаг даргын орлогч Д.Энхбат “Манай хөдөө аж ахуйн газрынхан майхны асуудалд оролцоогүй. Төсвийн хөрөнгөөр худалдан авсан майхныг манай нөхдүүд Баян-Өндөр суманд хүлээлгэн өгсөн. Ямар мөнгөөр ямар майхан худалдан авсаныг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга сайн мэдэж байгаа. Тэр хүний хийсэн ажил” гэж хариулсан юм. Эндээс харвал ногоочдын ногоон майхан асуудал үүсгэж мэдэх нь ээ. Н.Төр
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН