МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Цагаанчулуут баг хогны асуудлаа ингэж шийджээ
Цагаанчулуут баг хогны асуудлаа ингэж шийджээ
Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн Засаг дарга А.Түвшинжаргал болон түүний ажлын албаны зүгээс “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Баяжуулах фабриктай түншлэлийн гэрээ байгуулан ажилладаг ажээ. Энэ ажлын хүрээнд Баяжуулах фабрикийн хамт олноос химийн бодисны хэрэглэгдэхгүй болсон том оврын савыг Цагаанчулуут багийн гэр хорооллын айл өрхийн хогны асуудлыг шийдвэрлэхэд бага ч гэсэн нэмэр болгох үүднээс хогны савны зориулалтаар ашиглуулахаар болжээ. Ингэснээр Цагаанчулуут багийн айл, өрхүүд “Хоггүй Цагаанчулуут. Хогны сав” нэртэй том оврын цэнхэр саванд ахуйн хуурай хог хаягдлаа хийх юм байна. Өнөөдөр Багийн Засаг даргын ажлын албанаас нутаг дэвсгэрийнхээ 1-10 дугаар гудамжны айл өрхүүдэд хогийн сав олголоо. Энэ ажилд Багийн Засаг даргаас гадна Хот тохижуулах газрын дарга Р.Рагчаа Цагаанчулуут багаас сумын ИТХ-д сонгогдсон төлөөлөгч С.Ганцогт нар санаачлагдын хувьд оролцож айл, өрхүүдэд хогийн сав олголоо. Багийн Засаг дарга А.Түвшинжаргал: Багийнхаа бүх айл өрхөд хогийн сав олгоно Манай багийн ажлын албанаас Баяжуулах фабриктай хамтран ажилласны үр дүнд айл өрхүүддээ хогийн сав тарааж эхэллээ. Манай баг бусдаас түрүүнд хоггүй баг болохын төлөө ажиллаж байна. Эдгээр хогийн савыг хэрхэн ашиглах зааварчилгааг иргэддээ хүргэж байна. Өнөөдөр багийнхаа 1-10 дугаар гудамжны айл өрхүүдэд олгоно. Тун удахгүй бүх айл өрхдөө хогийн савыг тараана. Иргэддээ хандаж хэлэхэд энэ ажил маань тодорхой төсөв хөрөнгө зарцуулж хийгдэж буй учраас Цагаанчулуут багийн хаягтай айл, өрхөд л олгох учиртай гэдгийг хэлмээр байна. Үүний дагуу бид иргэдтэйгээ гэрээ байгуулж байгаа. Өнөөдрөөс эхлээд Цагаанчулуут баг Хоггүй баг болно. Хот тохижуулах газрын дарга Р.Рагчаа:Цагаанчулуут багийн иргэд хотынхоо өнгө үзэмжид хувь нэмрээ оруулж эхэллээ Аймгийн ИТХ-ын төлөөлөгч А.Түвшинжаргал даргатай Цагаанчулуут багийн иргэд өнөөдрөөс эхлэн хотынхоо өнгө үзэмжид өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж эхэлсэн гэж би харж байна. Цагаанчулуут баг бол тодорхой онцлогтой. Баян-Өндөр сум, Эрдэнэт хоттой хамгийн ойр, бараг хотын доторх гэр хорооллын баг. Багийн Засаг даргын ажлын албаны санаачлагаар айл, өрхүүдийг хоггүй болгохын тулд хогийн савтай болгож байгаа энэ ажлыг Хот тохижуулах газрын хамт олон дэмжиж байна. Цаашдаа бид баг, сум, аймгаа хоггүй болгохын төлөө хамтран ажиллах болно. Манай А.Түвшинжаргал даргатай Цагаанчулуут багийн хамт олон хог гэлтгүй олон ажлыг санаачлан аймаг орон нутгийнхаа хөгжлийн төлөө сэтгэл гаргаж ажилладаг. Тухайлбал, хог хаягдлын менежментийг боловсонгуй болгохын тулд тус багийнхан өөрсдөө анх хогны машинтай болох ажлыг саначилж байсан гээд дурдвал олон ажил бий. Цагаанчулуут багийн айл өрхүүд зориулалтын хогийн савтай болж байгаа нь Хот тохижуулахын ажилчдад ч хувь нэмэр болж байгаа ажил гэж ойлгож байна. Баян-Өндөр сумын ИТХ-ын төлөөлөгч С.Ганцогт:Энэ саванд ахуйн хуурай хог хаягдал хийнэ Бид багийнхаа айл, өрхийг хогийн савтай болгох ажлыг өнөөдөр эхлүүллээ. Цагаанчулуут багийн айл өрхүүд хогоо хийх савгүй учраас бид ийм ажил хийж байгаа юм биш. Багаараа нэг өнгийн нэг хэв загварын зориулалтын хуурай хог хаягдлын савтай болсноор хог тойрсон олон асуудлаас бага ч гэсэн шийдэж байгаа юм. Энэ сав бол үйлдвэрийн химийн хорт бодисны сав. Бид тодорхой хэмжээнд ариутгал халдваргүйжүүлэлт хийснээр энэ савыг иргэд хуурай хог хаягдлаа хийх зорилгоор ашиглах боломж бүрдсэн. Савны ероолыг 4 газарт цоолсон учраас шингэн зүйл хийх боломжгүй. Тагийг нь нугастай болгож өгснөөр хог хийсэхгүй зэрэг давуу талтай. Манай иргэдийн хувьд амьдрал дээр ийм саванд ус, айргаа хийж байна. Ногоочид ногоо услах усаа хийхээс гадна байцаа дарж даршилдаг. Энэ бүхэн бол буруу хэрэглээ. Хэдийгээр энэ савны хоргүйжилтийг тодорхой хэмжээнд саармагжуулсан ч гэсэн наранд халах, хүйтэнд хөлдөхөд хор гарна. Тиймээс иргэддээ хандаж хэлэхэд энэ хуурай хог хаягдлын савыг зориулалтын дагуу хэрэглээрэй. Ахуйн хэрэгцээндээ ийм сав суулга хэрэглэж байгаа иргэд өнөөдрөөс эхлэн ийм сав битгий хэрэглээрэй гэж уриалах байна. Өнөөдөр Орхон аймагт 15718 өрх гэр хороололд амьдарч байна. Цаашдаа гэр хорооллын бүх өрхийг хуурай хог хаягдлын ийм савтай болгох талаар анхаарч байгаа.
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН