БААСАН
2026.03.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Дарга нар монгол хэл бичгийн шалгалт өгнө
Дарга нар монгол хэл бичгийн шалгалт өгнө
Улсын Их Хурлаас Монгол хэлний тухай хуулийг баталж долоодугаар сарын 1-нээс хэрэгжиж байгаа билээ. Харин манай аймгийн удирдлагууд Монгол хэлний хуулийг есдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлэх болсноо аймгийн Засаг даргын шуурхай дээр ЗДТГ-ын дарга В.Сумъяасүх мэдэгдлээ. Монгол хэлний тухай хууль гарснаар төрийн албан хаагчид алдаагүй ярьж, бичдэг болохоос эхлээд олон шаардлага тулгарч байгаа билээ. Монгол хэлний хуульд зааснаар Монгол бичиг гэдэгт өнөөгийн бидний хэрэглэж байгаа кирил бичгийг, үндэсний монгол бичиг гэдэгт уйгаржин монгол бичгийг, бидний өдөр тутмын хэл ярианд хэрэглэгдэж байгаа хэлийг утга зохиолын монгол хэл хэмээн ойлгоно гэж заасан. Үүний дагуу төрийн албан хаагчдад зориулсан 40 цагийн хичээлийг гаргажээ. Энэхүү 40 цагийн хичээлийг судалсны дараа байгууллагын дарга нараас шалгалт авах болно гэдгээ В.Сумъяасүх дарга анхаарууллаа. 40 цагийн хичээлийн 40 орчим хувийг нь үндэсний монгол бичиг буюу уйгаржин монгол бичиг багтаж байгаа тул дарга нар одооноос эхлэн босоо бичигт суралцах юм байна. Мөн төрийн хэлний зөвлөл, Шинжлэх ухааны академиас гаргасан монгол хэл бичгийн зөв бичих дүрмийг нэг мөр болгох үүднээс гаргасан алдаа засах программыг ч төрийн бүх байгууллагад хүргэж байгаа аж. Есдүгээр сарын 1-нээс эхлэн байгууллага хоорондын болон дарга нарын гаргасан албан тоот, шийдвэрүүд үг үсэг, утга найруулгын алдаагүй гарах ёстой гэдгийг энэ үеэр анхаарууллаа. Аймгийн Засаг даргын дэргэд В.Сумъяасүх даргаар ахлуулсан 9 хүний бүрэлдэхүүнтэй Монгол хэлний бодлогын зөвлөл ажиллахаар болсон бөгөөд зөвлөн туслах үүргийг ч гүйцэтгэх гэнэ. Зөвлөлийн гишүүд энэ сарын 1-нээс эхлэн арилжааны телевизүүдийн үгэн зарын алдаа, утга найруулгыг ч хянах юм байна.
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ