БААСАН
2025.12.06
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Эрдэнэсийн эрэлд үү” эсвэл мөнгөний эрэлд үү
“Эрдэнэсийн эрэлд үү” эсвэл мөнгөний эрэлд үү
               Эрдэнэт хотын түүхт 40 жилийн ой ирэх 2016 онд тохионо. Тэртээ 1975 онд тухайн үеийн төрийн эрх барих дээд байгууллага Ардын Их Хурлаас “Булган аймгийн Эрдэнэт хороог 1976 оны нэгдүгээр сарын 1-нээс улсын чанартай Эрдэнэт хот болгосугай“ хэмээсэн тогтоол гарч байсан түүхтэй. Тэгвэл манай аймгийн удирдлагууд түүхт 40 жилийн ойгоо угтаж 40 бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөн жагсаалт гаргаж, хөрөнгө мөнгийг нь эхний байдлаар “зоосон” байна. Бүр энэхүү 40 ажил, түүнд зарцуулах мөнгө хөрөнгөнөөс болоод аймгийн Засаг даргын орлогч Д.Энхбат, аймгийн ЗДТГ-ын дарга В.Сумъяасүх нар “би, чидээ тулж хоёр тийшээ харсан сураг байна”. Өөрөөр хэлбэл, гүзээтэй шар тос олоод түүнийгээ хэрхэн хуваахаа маргалдсан үнэг, чоно хоёрын үлгэр шиг 40 ажилд төсөвлөсөн хэдэн тэрбум төгрөгөө хэрхэн зарцуулах дээрээ санал зөрсөн хэрэг болов уу. Энэхүү 40 ажлын нэг нь 500 шахам сая төгрөгийн өртөгтэй “Эрдэнэсийн эрэлд” түүхэн уран сайхны 20 ангит кино хийх тухай ажээ. Үнэндээ 40 жилийн өмнө ирсэн илгээлтийн эзэд эрж хайсан “Эрдэнэсийн эрэл”-ээ олоод өнөөдрийн Зууны манлай Эрдэнэт хотыг бүтээн байгуулсан. Харин ч энэ өндөр өртөгтэй киноны оронд Эрдэнэтийг бүтээн байгуулсан илгээлтийн эзэд, анхдагчдыг алдаршуулж, тэдний түүхэн гавьяаг дүр зураг, дуу хоолойг нь үнэн үгтэй нь хамт архивлан авбал хойч ирээдүйд минь үнэтэй эрдэнэ болох бус уу. Түүнээс 40 жилийн өмнө эвлэлийн илгэлтээр ирсэн Дорж, Сүрэн нарын бодит дүрийг мэргэжлийн, мэргэжлийн бус жүжигчдээр орлуулан тоглуулж нэг кино бүтээж Эрдэнэтийн түүхийг эрэмдэглэх нь хэр ач холбогдолтой ажил вэ. Тэгээд ч тэр 500 сая төгрөг нь хаа байна. Аймгийн Засаг даргын орлогч Д.Энхбатын санаачлагаар 500 сая төгрөгөөр “Эрдэнэсийн эрэлд” киног бүтээх юм байна. Түүнийхээр бол төсөвт тодотгол хийгээд татвар төлөгчдийн мөнгөнөөс 160 сая төгрөг гаргах бололтой. Мөн “Эрдэнэт үйлдвэр”-ээс 160 сая төгрөг авах юм гэнэ. Үлдсэн 160 сая төгрөгийг Орхон аймагт ажил эрхэлдэг аж ахуйн нэгжүүдээс хандив нэрээр босгох ажээ. Өнөөдөр эдийн засгийн хямралтай энэ үед татвар төлөгчдийн 160 сая төгрөгийг кинонд зарцуулах нь хэр оновчтой вэ. Кино бол арилжааны бизнес. Тэгээд ч сая Засгийн газраас киног дэмжсэн аж ахуйн нэгжийг дэмжиж татвараас тодорхой хувиар хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлэхээр боллоо. Үнэхээр кино хийх гэж байгаа бол өөрсдөө хөрөнгөө босгоод ивээн тэтгэгчээ олоод явах нь зүйтэй. Түүнийхээ дараа үнэхээр сайн уран бүтээл болох аваас аймаг, орон нутаг худалдан авбал сая зах зээлийн жамаараа явах бус уу. Түүнээс биш наад кино хийх санаа чинь “Далантай өвгөний үлгэр” шиг юм болох гээд байна. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хувьд юун киноны 160 сая төгрөг босгох. Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэсийн үнэ 5100-5200 ам.долларын хооронд хэлбэлзэж байгаа энэ үед кинотой манатай байгаа. Зэсийн үнэ цаашид унах магадлал өндөр байгаа тухай мэдээлэл хөвөрч байна. Нэг тонн зэсийн үнэ 5000 ам.доллараас дээш байгаа энэ цагт “Эрдэнэт үйлдвэр” рояалтийн татвараа 17 хувиар төлнө. Харин 5000 ам.доллараас доош орвол татвар 5 хувь болно. Эндээс харвал нэг тонн зэсийн үнэ 5000 ам.доллараас бага 4800 орчимд байгаасай гэж залбирах нь холгүй суугаа. Бодит байдал иймэрхүү байхад кино хальсанд 160 сая төгрөг гаргах удирдлага байх болов уу. Гурав дахь гарц болох аж ахуйн нэгжээс босгох 160 сая төгрөг бол үнэхээр хэцүү. Ажилчдынхаа сарын цалин, нийгмийн даатгал, татварын мөнгийг яах вэ гэж байхад кинонд зориулах хандив гэдэг аянга ниргэхтэй адил. Тэгээд ч Монголын үйлдвэрчний эвлэл, Засгийн газар, Ажил олгогч эздийн холбооны хооронд байгуулсан гэрээний дагуу цалин, тэтгэвэр тэтгэмжийг энэ жил 20 хүртэл хувиар нэмэх тухай гэрээ бий. Үйлдвэрчний эвлэлийн зүгээс Засгийн газарт шахалт үзүүлж эхэлсэн. Цалин нэмэгдэхэд хувийн хэвшлийнхэн хөлд нь чирэгддэг. Нөхцөл байдал ийм байхад Д.Энхбат дарга үнэхээр “Эрдэнэсийн эрэлд” кино хийх гээд байна уу, эсвэл кино нэрийн доор мөнгөний эрэлд мордохоор шийдэв үү. Телевиз, радиогоор “Эрдэнэсийн эрэлд кинонд тоглох жүжигчдийн сонгон шалгаруулалтыг “Уурхайчин соёлын ордон дээр явуулна. Мэргэжлийн жүжигчид болон мэргэжлийн бус хүмүүсийг шалгаруулалтад орж түүхэн кинонд дүрээ мөнхлөхийг уриалж байна” гэсэн зар явж байна. Дунд сургуулийн ахлах ангийн хүүхдүүд намайг кинонд тоглуулаад өг гээд эцэг эхээ шаналгаж эхэллээ. Өнөөдөр аймгийн ИТХ-аас киноны мөнгийг тэр дундаа гуравны нэг хэмжээний санхүүжилт болох 160 сая төгрөг гаргах шийдвэр гаргаагүй. Эсвэл Д.Энхбат тэргүүтнүүд аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг “Та нарын дүрийг кинонд мөнхлөнө” хэмээн мунхруулж эхэлсэн үү. Ямар ч байсан хамгийн сүүлд “Эрдэнэсийн эрэлд” киноны зохиолыг хэн бичиж байгааг Д.Энхбатаас өөр ямар ч хүн мэдэхгүй байгаа гэнэ. Д.Энхбат эхлээд зохиолч, яруу найрагч Д.Батжаргалд “киноны зохиол бич” гэсэн үүрэг өгчихөөд сарын дараа “Чамаар бичүүлэхгүй” гэжээ. Дараа нь төрийн соёрхолт Дамбын Төрбат түүний хүү Зөнбилэг нараар кино зохиол бичүүлж эхэлсэн ч төд удалгүй тэднээс нүүр бууруулжээ. Адаг сүүлд нь Эрдэнэтчүүдийн танил биш хоёр залуугаар кино зохиол бичүүлж байгаа сураг байна. Эндээс харвал Д.Энхбат дарга “буруу юм бүхэн бусдынх, зөв юм бүхэн минийх” гэсэн ертөнцийг үзэх үзэлтэй болж АН-ын эрх барьж байгаа энэ цагт намын нэрээр хэрэгтэй, хэрэггүй ажил хийж хэдэн зоосны төлөө ямар ч хор найруулахаар манаргаж явна уу гэлтэй. Түүний хувьд Эрдэнтийн иргэд өнөөдрийнхөө талхтай байна уу, хоосон хононо уу хамаа алга. Түүхт 40 жилийн ойд зориулсан 40 бүтээн байгуулалтаас унац хайгаад байх шиг. “Эр хүн олзонд, эрвээхий дэнд шатдаг” гэдэг эртний үг үнэн болох гээд байна бус уу.
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ