БААСАН
2025.12.06
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Л.Гүндалайгаас айгаад аймгийн Засаг даргын шуурхай хуралдахгүй болжээ
Л.Гүндалайгаас айгаад аймгийн Засаг даргын шуурхай хуралдахгүй болжээ
“Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалай өнгөрөгч амралтын өдрүүдэд Эрдэнэтийн иргэдийг хөдөлгөөнд орууллаа. Тэрбээр арваннэгдүгээр хорооллын баруун тал, Зээлийн зүүн тал, Баян-Өндөр уулын өмнөх энгэрийн газрыг “Иргэдэд хаусны зориулалтаар олгож байна” гэсэн зар тарааж өөрөө ч газар дээр нь ажилласан. Иргэд “газар олгож байна” гэсэн мэдээллийн дагуу хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж намрын хүйтэн, цасны зузааныг үл хайхран уралдсан. Манайхан сав, гэр юу байгаагаа чирээд ирсэн иргэд хаа тааралдсан газраа шон хатгаж , өөрийн өмчийн “хаусны газартай” болох нь тэр. Бидний 27-ны ням гарагт газар дээр нь очиход “Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалай гартаа дуун цуцруулагч барин “Иргэдээ та бүхэн эндээс газар авцгаа. Дахиж ийм боломж олдохгүй. Энэ газар ард түмний өмч. Ард иргэд өмчөө мэдэх ёстой. Газрынхаа төлөө надтай нийлээд тэмц. Би хамгийн урд эгнээнд газар авсан. Битгий гүлдэгнээд аймхай хулчгар зан гаргаад бай. Надтай нийлээд тэмцсэн нь хожно. Нийлээгүй нь хохь нь болно. Ард түмэн газраа мэднэ” хэмээн цугласан иргэдийг турхирч байлаа. Энэ үеэр тухайн газар руу Зээл талаасаа нэвтэрдэг автомашины замыг аймгийн Замын цагдаагийнхан “дээрээс өгсөн үүрэг” нэрээр хааж гэр ачсан портер, бонго машиныг нэвтрүүлэхгүй байв. Зарим үед Л.Гүндалай иргэдийн хамт хүч түрэн цагдаа нарын үйлдлийг зогсоож ганц нэг машиныг дотогш нь нэвтрүүлсэн. Энэ үйлдлээ давтахыг, ачааны машинтай ирсэн жолооч нарыг дэмжихийг иргэдэд уриалсан. Энэ үед аймгийн ЗДТГ-ын Хуулийн хэлтсийн дарга М.Мөнхбаяр, ГХБХБГ-ын дарга М.Манлайбаатар, Баян-Өндөр сумын Тамгын газрын дарга Д.Эрдэнэчимэг нар хүрэлцэн ирж иргэдэд Л.Гүндалайгийн энэхүү үйлдэл хууль бус болохыг сануулав. М.Мөнхбаяр дарга хэлэхдээ “Энэхүү газар нь аймгийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй . Тиймээс энд газар олголт явагдахгүй. Засгийн газраас бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу энэ газрыг барилгажих төлөвлөгөөнд оруулаагүй. Тиймээс энд И.Баасанжав, С.Дангаасүрэн дарга нар ч газар өгөх эрх байхгүй. Иргэд та бүхэн хохирно. Маргааш албадан буулгах тухай захирамж гарна. Хуульд заасны дагуу албадан гаргасан зардлыг тухайн иргэнээр төлүүлнэ. Иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгоно” хэмээн ухуулав. Харин Л.Гүндалай “Та бүхэн иргэдэд өгч болохгүй гээд байх юм. Болгоод газрын зөвшөөрлийг нь гаргачих л даа. Иргэд ээ надтай нийлээд тэмцсэн нь газартай болно шүү. Газартай болж чадаагүй нь хохь нь. Улаанбаатарт Ганц худгийн аманд байдаг онцгой бүсэд байсан газарт иргэд өөрсдөө хашаа хатгаад гэрээ барьсан. Үүний даараа нийслэл, дүүргээс газрыг иргэдэд олгосон. Яг тэр зармаар явах ёстой” гэлээ. Цугласан, үймсэн иргэдийн дунд согтууруулах ундаа хэрэглэсэн мэр сэр хүн байсан. Хуулийн хэлтсийн даргын зүгээс тэдгээр иргэдэд “та архи уусан байна, манай цагдаагийнхан энэ хүнийг холдуул” гэтэл Л.Гүндалай дуун цацруулагчийг шүүрэн аваад “Хүн яагаад архи ууж болдоггүй юм бэ. Энэ хүн архи хэрэглэсэн ч гэсэн түүний үгийг миний хувьд ойлгож байна. Архи уухад яадгийм. Архи үнэртүүлсэн хүн байлаа гээд барих гээд байгаа юм уу” хэмээн ундууцсан. Цугласан иргэд М.Манлайбаатар, Д.Эрдэнэчимэг нараас “Та нар өөрсдөө хэдэн газартай вэ, хэдэн хаустай вэ” хэмээн асууж газаргүйн зовлон жирийн иргэдэд ямар хүнд байдаг талаар зовлонгоо тоочсон. Даанч дарга нар иргэдийн өмнөөс хууль яриад ухуулаад байсан ч ойлголцолд хүрсэнгүй. Энэ байдлаас харвал өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа хүн амд хашаа хатгах газар олдохгүй байгаа бодит дүр зургийг аймаг, орон нутгийн удирдлага одооноос шийдэхгүй бол ямар ч дэд бүтэцгүй, зам харилцаагүй Жаргалант сумын баруун талд, хуучин нисэх буудлын орчимд иргэдэд газар өгөөд асуудлыг шийдэхгүй бололтой. Асуудлыг ширээний ард суугаад гарах гарцаа хамтран шийдэхийн оронд аймгийн ЗДТГ-ын зүгээс өнөөдөр болох 11.00 цагийн Засаг даргын шуурхай зөвлөгөөнийг хүчингүй болгосноор Л.Гүндалайгийн сонгуулийн шоуг зогсоочихгүй л байх. Орхон аймагт, Эрдэнэтэд асуудал байна уу гэвэл иргэд тийм гэж нэгэн дуугаар хариулна. Иргэдийнхээ хамтаар асуудлаа шийдэхийн оронд танил тал, ах дүү, найз нөхөддөө 11 дүгээр хороололд хаусны газар хулгайгаар өгсөөр байгааг иргэд дэндүү сайн мэднэ. Энэ орчмын хоосон газар өнөөдөр 25 сая төгрөгөөр зарагдаж байгааг дарга нар сайн мэддэг хэрнээ иргэддээ хашааны газар олгох тал дээр буруу хардаг дүр зураг ганц АН-ын үед биш эх ундарга нь МАН-ын сайчуудаас гаралтай. МАН-аас тодорсон Засаг дарга бүхэн 11 дүгээр хороололд хаус бариад байхад жирийн иргэнд хашааны 0.07 га газар нь ч олдохгүй байгаа. Засаг дарга асан К.Даулетбай,      Д.Оюунбат зэрэг экс дарга нар өөртөө газар олгосон захирамжаас үүдэлтэй 11 дүгээр хороолол орчмын газар сонгуулийн шоучдын тулааны талбар болох нь ээ. УИХ-ын гишүүн Д.Баасанхүү манай аймгаас ирэх сонгуульд нэр дэвших санаархлаа нуугаагүй. Түүний хувьд “Эрдэнэт үйлдвэрт” хувьчлалын ягаан, цэнхэр тасалбараа өгсөн иргэдийн асуудлыг сөхөж байгаа. Энэ мэтээр намын нэр дэвшигчид аманд багтсан бүхнээ ярьж иргэдийг хөлдөө чирээд эхэлбэл юунд ч хүргэж мэдэхээр байгааг эргэн харах цаг болжээ. “Дайны цагт ухралт бүхэн ялагдал байдаггүй” гэж Оросын цэргийн нэрт жанжин Кутузов хэлсэн байдаг. Тэгвэл өнөөдөр Засаг даргын шуурхайгаа хойшлуулж байгаа дүр зургаас харвал манай аймагт иргэдийнхээ төлөө ажиллах ёстой төрийн албан хаагч дарга нар тулааны талбараа хаяад ухарч байна уу гэж асуухад хүргэлээ.
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ