БААСАН
2026.03.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Зохицуулах зөвлөлийнхөн Японоос цагдаагийн кабоны туршлага судалжээ
Зохицуулах зөвлөлийнхөн Японоос цагдаагийн кабоны туршлага судалжээ
Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийнхөн саяхан татвар төлөгчдийн мөнгөөр Япон улсад зорчиж тэргүүн туршлага судлаад иржээ. Энэ тухай аймгийн ИТХ-ын ээлжит 25 дугаар хуралдаан дээр яригдсан юм. “Аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэнгээр ахлуулсан Зохицуулах зөвлөлийнхөн ямар ажлаар, ямар мөнгөөр Япон улс руу зорчсон бэ. Аяллын бүрэлдэхүүнд ямар хүмүүс багтсан бэ. Явах ёсгүй албан тушаалтнууд багтсан уу” хэмээн ИТХ-ын төлөөлөгч А.Түвшинжаргал асуулт тавьсан юм. Үүнд аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн хариулахдаа “Аймгийн ИТХ-ын төлөөлөгч та бүхний баталж өгсөн, орон нутгийн төсөвт суусан мөнгөнөөс 15 сая төгрөгийг гаргасан. Дээр нь энэхүү зөвлөлийн дэд дарга нь аймгийн Засаг дарга байдаг учраас Япон руу явах зардалд хөрөнгөний туслалцаа үзүүлэхийг хүссэн. Засаг дарга нөөц хөрөнгөнөөсөө үлдэгдэл мөнгийг гаргасан. Бид жил бүр гадаадын нэг оронд явдаг. Тэдгээр орноос тэргүүн туршлагыг судалдаг. Өнгөрсөн жил Вьетнам явсан, түүний өмнө Германд очсон. Германаас гэхэд бага насны хүүхдийг замын хөдөлгөөнд оролцуулж сургах тэргүүн туршлага болох мини дромыг судалж ирээд орон нутагтаа байгуулсан. Энэ жил Япон явлаа. Тэндхийн цагдаагийн кабоныг судалсан. Япончуудын туршлагыг судалсан. Сайныг нь орон нутагтаа хэрэгжүүлнэ. Манай зөвлөлийнхөн тун удахгүй Япон явсан ажлын тайлангаа тавина. Өнөөдрийн хурал дээр энэ асуудал яригдана гэж санаагүй учраас үзүүлж харуулах юмгүй ирлээ”  гэсэн хариулт өгсөн юм. Эндээс харвал тус Зохицуулах зөвлөлийн 10 гаруй хүн жилдээ ямар ч байсан нэг удаа аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн өөрсдийнх нь баталж өгсөн татвар төлөгчдийн мөнгөөр тэргүүн туршлага судлахаар явдаг ажээ. Энэ нь ихээхэн ач холбогдолтой ажил байдаг гэдэг мэдээллийг иргэд авсан. Цагдаагийн кабоны хувьд манай Монголд нутагшаад 10 гаруй жил болж байгааг төлөөлөгч А.Түвшинжаргал  энэ үеэр хэлсэн. Гагцхүү зохицуулах зөвлөлийнхөн Японоос тэндхийн цагдаа нар гэр орон сууц нь дээд давхартаа байдаг доороо ажлаа хийдэг кабоныг судлан ирэх жилээс аймагтаа тэрхүү ажлыг нутагшуулахад анхаарах бололтой. Ямар ч байсан манай аймгийн татвар төлөгч аж ахуйн нэгж, хувь хүмүүс зохицуулах зөвлөлийн 10 гаруй дарга нарыг тэргүүн туршлага судлуулах нэрээр жил бүр гадаад руу аялуулахын тулд мөнгө төлсөөр байх нь дамжиггүй болжээ. Татвар төлөгчдийн мөнгөнөөс гадаад руу аялах зардлыг нь аймгийн ИТХ-ын төлөөлөгчид олонхиороо баталдаг учраас Зохицуулах зөвлөлийнхөнд гадаад явж тэндээс тэргүүн туршлага “Copy”-дохоос өөр арга байдаггүй юм байна гэсэн ойлголтыг иргэд авсан байх.
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ