БААСАН
2026.03.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Д.Чулуунбат төлөөлөгч иргэдийн бизнесийг хаахыг шаардав
Д.Чулуунбат төлөөлөгч иргэдийн бизнесийг хаахыг шаардав
Аймгийн ИТХ-ын 25 дугаар хуралдаанаар “Залуучуудын хөгжлийн хөтөлбөр, хэрэгжүүлэх арга хэмжээний төвөлгөө батлах тухай” гэсэн асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Д.Чулуунбат “Аймгийн хэмжээнд ажиллаж байгаа 16 PC тоглоомын газрыг хүүхдийн эрх ашгийн үүднээс хаах”-ыг орон нутгийн удирдлага болон хурлын төлөөлөгчдөөс шаардлаа. Тэрбээр энэ тухайгаа тайлбарлахдаа “Өнөөдөр хүүхдүүд PC тоглоомноос болж донтож байна. Хүүхдийн ирээдүйг тоглоомын газрууд баллаж байна. Ийм учраас хүүхдийнхээ эрх ашгийг хамгаалах үүднээс дээрх 16 тоглоомын газрыг хаах тухай санал оруулж байна. Энэ талаар санал хураалт явуулж өгнө үү” хэмээн хурлын даргаас хүссэн юм. Хэдийгээр хүүхдийн эрх ашиг гэж байгаа ч цаана нь иргэдийн бизнест төр шууд халдаж болохгүй гэж эрүүл сэтгэлгээгээр асуудалд хандсан төлөөлөгчид Д.Чулуунбатын энэ саналыг дэмжсэнгүй. 2012 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр аймгийн төр, захиргааны эрхийг гартаа авангуут тэргүүлэгч Д.Чулуунбат Цагаанчулуут багийн нутагт 200 айлын эко хороолол барих санал гаргасан. Сөрөг хүчин болон иргэдийн зүгээс энэ газар дээр 200-хан айлын эко хороолол барьснаас 2000 орон сууцгүй айл өрхийг хамруулах бүтээн байгуулалт хийх хэрэгтэй гэсэн горимын санал гаргаж байсан. Гэтэл Д.Чулуунбат тэргүүтнүүд “Тэнд 200 айл гоё харагдаж, 200 айл эко хороололтой болвол Эрдэнэтийн нэр гарна. Яагаад 200 айл эко хороололд амьдарсан, улсын хэмжээний жишиг хороолол байж болохгүй гэж” хэмээн олны хүчээр саналаа дэмжүүлж байсан удаатай. Тэгвэл өнөөдөр 200 айлын эко хороолол Эрдэнэт хотын өнгийг гутааж иргэдээс “сайжруулсан Хабитат” нэр авах дээрээ тулсан. Энэхүү 200 айлын эко хороолол аймгийн АН-ын нэр хүнд ажил үйлсийг ард түмний дунд гутааж, муухай харагдуулахад хүргэж байгаа. Эндээс харвал 200 айл эко хороололд орох нь чухал болохоос түүний цаана байгаа 2000 айл орон сууцгүй байх нь дарга нарт хамаагүй атлаа хүүхдийн нэрээр, тэднээр халхавч хийн 16 иргэний бизнесийг хаахыг шаардаж байгаа нь хэр нүдээ олсон санаачлага вэ.
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ